十二

43 3 0
                                    

"ертөнцийн хаанаас энэ олон өнгө ундраад байна вэ эзэн минь та надад хариулаач
ердийн хэрнээ гайхамшигт өнгийг цацруулах энэ бүхэн
есөн жарны турш сохор хүмүүнээс нуугадсан атлаа
ердөө бүсгүй чамайг үзэх төдийд л юуны учир хамаг нууцаа надад дэлгэнэ вэ"

Хүмүүс хэлнэ. "Хаалга нээгдэж хаагддаг. Нэг хаалга хаагдвал нөгөө нь нээгдэнэ" гэх. Явцуу юм. Тэнд хэчнээн хаалга байгаа болоод ингэж хэлнэ вэ? Яагаад хаалганы цаана хаалга л байгаа юм? Нэг рүү нь ороход намайг өрөө эсвэл маш том гадаах ертөнц хүлээлгүй хоосон, хөндий дан хаалганууд л оршиж байна гэж үү?

Хаврын улирал иржээ. Шувууд жиргэж, нарны туяa зөөлхөн илбэж, өдрөөс өдөрт дулаарах яагаахан хавар иржээ. Бүх улирал өөрийн гэсэн өнгөтэй гэж хэлж байсанчилан хавар сакура модны цэцэгсийг санагдуулдаг тул би түүнийг ягаахан гэж боддог юм. Сэтгэлд дулаахан дотно өнгө.

Энэ үесд би түүнээс учир шалтгаан нь үл мэдэгдэх

"Салцгаая"

"Одоо больё доо" гэх мэтийн салж сарних үгсийг их сонсдог болов. Крис үүнийгээ дахиад л намайг "сэтгэлгүй" гэх үзлээрээ тодорхойлолт хийж өгөөд надаас алхам тутамдаа өө хайж эхлэнэ. Би түүнд бууж өгөлгүй үргэлж л санаa тавьсан өнгө аясыг үзүүлж түүнд тааруулах гэж өөрийгөө бага багаар тайрч эхэлтэл тэр

"Больж үз. Чи хэзээ ийм байсан юм" гэж хэлэх нь улам л намайг өвтгөнө.

Өөрийн гэсэн бүх зүйлээ зүсэн барин өгөөд, өөрийгөө бүрэн түүнийг хайрлаж байгаа хэмээн батлах тоолонд, нөгөө хүн нь "өөрийгөө" гэх үнэлэмжээ улам дээшлүүлдэг бололтой. Чухамдаа энэ харилцаа хоёр хүний бие биенээ гэх сэтгэл дээр үндэслэх ёстой атал нэгнийх нь хэмжүүрийг давсан их сэтгэл нөгөө хүний ханашгүй байдлыг нээж өгөөд л тэр харилцаа сүйрнэ. Өгөх тусам авахын шунал ихэснэ. Ердөө л ийм.

Намайг хүрээлж байсан найзууд битгий хэл хайрт ихэр ах Люкасаасаа хүртэл хөндийрөн зөвхөн түүнийг л гэж явж байхад Крис өөрийгөө ч бүрэн ойлгохгүй явж байсан юм. Хэчнээн хичээгээд хангалттай санагдахгүй байхын зовлонгоос болж шөнө бүр уйлна. (Өөрийгөө тэгж тайвшруулахаас өөр арга надад байгаагүй юм)

Заримдаа миний хайрлаж явдаг нэгэн их айшигтай хүн болчихно. Жишээлбэл түрүүхэн надад муухай үг хэлээд зогсож байсан ууртай Крис хормын дотор чанга инээгээд намайг тэвэрнэ. Тэврүүлж байгаадаа баярлах ч түүний хурдан өөрчлөгдөх зан аашанд цочин самгардах нь их.

【Т а г т а а】Where stories live. Discover now