65 3 0
                                    

"Таны нүдээр би
нарыг л харах болж
Таны зүрхээр л би
цагийг тоолох болж
Таны хайраар би
   уучилж, өршөөж амьдарна.
Тавилан заяаг минь зөөллөсөн
эртний ямар ерөөл вэ?"

Өвөл дуусч хавар болоход хөгийн цуу яриа ч хамхуул шиг хийссээр арилаад байлаа. Эсвэл Крисийн ачаар мартагдсан гэвэл зүгээр юм болов уу? Тэр миний хувьд хамгийн сайн найз минь болж үнэ цэнтэй хүн болсон байв. Гэвч энэ харилцаа удалгүй нэг л биш болж буйг би анзаарч эхэлсэн.

"Чи яагаад барайчихсан сууж байгаа юм?"

"Тэнэг юмнууд уур хүргээд байх юм" гээд би Крис лүү жоохон ууртай харахад тэр

"Хэрэв чамайг зөвшөөрвөл хэнийг ч хамаагүй зодоод өгнө шүү" гэхэд нь миний инээд хүрэн

"Тэгвэл математикийн багшийг гэвэл"

"За одоохон" гээд явах гэхэд нь би түүнийг болиулан гайхаж харахад

"Яана даа, юу гэж багшийг зодох вэ дээ? Гэхдээ би чамайг инээлгэлээ шүү дээ. Чи инээж байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй"

Яахав, сүртэй магтаал биш хэдий ч би догдолсон.

"Энийг ингэчихвэл яадаг юм" гэсээр миний малгайтай цамцны цахилгааныг татаж орхив.

"Ингэдэг нь яаж байгаа юм"

"Хүмүүс чамайг ширтээд... Миний дургүй хүрээд байнаа" гээд нэг л ичингүйрэн доошоо харна.
Энэ мэтээр тэр намайг халамжлаад л нэг л өөр харьцаад байх шиг. Эсвэл боловсон занг нь би буруу ойлгоод байгаа юм болов уу?

"Люкас, чи түүнийг надад талтай гэж бодож байна уу?" гэж би буйдан дээр дэрээ тэврэн түүнээс болгоомжтой асуулаа. Тэр наашаа нэг муухай харж үл тоосон харцаар буцаад компьютер луугаа харав.

"Эр хүний хувьд тэр чамд талтай нь зуун хувь гэж би чамд хэд хэлэв дээ, бурхан минь"

"Би зүгээр л... сайн мэдэхгүй байна аа. Хоосон найдлага төрүүлчихвэл шархална гэж айгаад л" би дэрэндээ шигдэхэд тэр санаа алдаад сандлаа нааш нь харуулан

"Анна минь дээ, би чамайг ямар ч эрэгтэй хүнтэй болзож байгаагүйг хэн хүнээс сайн мэднэ. Бас чи аль хэдийн найдлага тээж байгаа, би ч үүнийг хоосон гэж бодохгүй байна. Тэр чамайг гэрт чинь хүргэж өгч бас авдаг. Тэгээд болоогүй бүр сүүлийн үед духан дээр чинь үнсээд байгаа гээ биз дээ. Би лав талтай биш хүндээ тэгж сайхан хандахгүй. Тэгээд ч Крис охидуудтай нэг их орооцолдоод байдаггүй, сайн залуу шиг харагдсан. Харин энэ нөхцөлд Крис чамаас болзох талаар асуухгүй байгаа бол энэ хоёр шалтгаанаас зайлахгүй. Эхнийх нь тэр ижил хүйстэн" гэснээ над руу сэжиг бүхий харахад нүд минь байдгаараа том болов. Люкас харж шоолж байснаа

【Т а г т а а】Where stories live. Discover now