"Бодолд минь юу байгааг мэдвэл чи дуугаа хураана. Сэтгэл рүү минь өнгийж харвал чи мэгштэл уйлна. Гайхаж бишрэн дуугаа хураах, баярлаж хайрлан уйлах боломж хүн бүрт олдоод байдаггүй нь бодлыг уншиж сэтгэлийг нэвт харж чадах хүмүүс дэндүү ховор байдагтай холбоотой..."
Энэ мэдрэмж хоосон. Өнгөгүй цагаан ч биш, тас харанхуй ч биш. Ердөө л сэтгэлийн тэр хоосныг өнгөөр илэрхийлэх амаргүй аж. Тийм л нэгэн хэвийн мананд автсан өдрүүд үргэлжилснийг би санаж байна.
Хичээл номондоо явахад миний бүх зүйл хэвийн ч гагцхүү дотоод хүн минь л тийм биш байв. Кристэй хааяа нэг харц мөргөлдөнө. Түүний гунигт харц бас л нэг зүйл дутсан байсан гэдгийг тухайн үедээ би даанч ойлгоогүй. Би гэж тэнэг түүний хуурамч инээмсэглэлийг харчхаад л жаргалтай явна гэж андуурсан. Гэвч тэр тэгээгүй байж. Хааяа нэг надтай таарахдаа "Сайн уу?" гэж дуулдах төдий хэлэхэд нь толгойд байх бүх зүйлс алга болчихоод үг дуугүй зөрнө.
"За энэ ангиас цөөхөн хүүхэд л энэ туршилтад явна шүү! Явах хүмүүс гараа өргөөд нэрсээ бичүүл" гэж сургалтын менежер хэлэхэд Крис гараа өргөж байлаа. Тэгэхээр тэр явах нь.
Багш дараа нь дахиад хүн нэмэгдэж болно гэсэн болохоор би ч гараа өргөөд бүртгүүлчихэв. Үнэндээ тэр туршилтыг сонирхсондоо бус Кристэй ядаж ганц л өдөр, тийм ээ ганцхан л өдөр надтай хуучин шигээ харьцаад өгөөч л гэж гуйх гэж би бүртгүүлсэн юм.
Тэр туршилтын хувьд багш нартайгаа маш хол машинаар явж нэгэн лаборторид очиж туршилт хийхээс гадна тоглож наадах хугацаа ихтэй сонирхолтой туршилт юм. Харин яг явах өдөр тэр байсангүй. Хүнээс сонсоход тэр амжихгүй болчихлоо гээд орондоо өөр хүнийг оруулсан байсан. Тэр надаас болоод л явсангүй...
Тэр туршилтын хугацаанд хуучин намайг сонирхож байсан амьтан надаас огт салаагүй! Үнэхээр яршигтай санагдсан. Гэхдээ яг бид буцаад сургууль руу хөдөлж байхад тэр миний дэргэд суучихаад л яриа өдөөд байв. Эхэндээ тоохгүй явж байтал
"Анна, Крис та хоёр яагаад салчихсан юм?" гэхэд л би зарим зүйлсийг өөрийн мэдэлгүй дэлгэж эхэллээ. Түүнийг ямар их санаж байгаагаа, яах гэж энэ туршилтад нэрээ өгснөө, яагаад түүнд ингэтлээ хайртай болсон гээд салсан тухайгаа бус ч асар олон зүйлийг ярьж өгсөн. Үнэндээ би түүнд биш өөртөө л ярьж явлаа. Яриад эхэлэв үү үгүй юу л уйлаад яриагаа төгсгөхдөө л арай тайвшраад хэсэг унтсанаа санаж байна.
YOU ARE READING
【Т а г т а а】
أدب الهواةТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...