"гал гал гал
гараа татаад авюу
гал гал гал
сэтгэл ээ татаад авюу
гал гал гал
шатаад эхэлчихжээ аль хэдийн"Бид маргалдаж эхэлнэ. Цөөхөн маргалддаг байсан бидний ам муруйх үеүд олширч, бие биенээ давж гарах гэж учир зүггүй орилолдож, тэнэг үгсийг юу ч бодолгүй хэлдэг болов. Хүмүүний амьдрал богино гэдгийг бид мэддэг хэр нь яагаад хайрын үгсээр булалдаж, халуун харцандаа жаргах цагаа юун дэмий зүйлсд үрнэ вэ? Тэнэг юм даа бид. Миний зөв чиний буруу гэж зүтгээд би хожсон юм бэ? Одоо байх энэ гунигт чамгүй амьдрал руу л уруудаж байсан гэдгийг төсөөлөө ч үгүй байсан биз.
Бидний үл ойлголцол хэн хэнтэйгээ ярилцахаас нэрлэхсэн анир чимээгүйн олон бодолд нэг нэгнийг минь орхиж хаясан байв. Тэр яг миний урд хурдлан алхахад, араас нь би цасанд түүртэн удаан алхана. Анги руугаа хичээл эхлэхээс дор хаяж 30 гаруй минутын өмнө ирчихсэн болохоор энд хэн ч байсангүй. Крис миний түүнд бэлэглэсэн номыг урдаа тавиад дэвтэртээ хуулан бичлэг хийж байх зуур би холоос түүнийг тавгүйтэн харна.
"Сая алхаж ирж байхад гутланд минь цас орчихсон юм шиг байна." Эцэст нь би энэ байдлыг эвдэн түрүүлж ам нээв. Тэр над руу хараад
"Яагаад одоо хэлж байгаа юм? Сандалаа аваад хүрээд ир" хэмээв. Би сандлаар яах гэж байгааг нь тааварлаж ядан түүний хажууд зөөж ирнэ.
"Суучих. Аль хөл чинь юм?"
Би сандал дээр суун баруун хөл рүүгээ заахад Крис гутал, оймсыг минь тайлаад, хөлийг минь дулаахан гэдсэндээ хийн зүүн гараараа оймсыг минь хажууд байх паран дээр дарж баруун гараараа үргэлжлүүлэн хичээлээ хийлээ.
Өдийд тэр минь надад ингээд анхаарлаа хандуулалгүй хичээлээ л хийж байх ёстой байхад гэдсэндээ хүйтэн хөл хийчхээд, нөгөө гараараа оймсыг нь хатаах гээд өөрт тухгүй байдлаар сууж байх гэж. Энэ үед л би түүнийг надад үнэхээр анхаарал тавьдаг гэдгийг нь мэдэрч басхүү догдолж байв. Уг нь бид муудалцчихсан байгаа шүү дээ. Жаргалтай байна. Түүний дэргэд байгаадаа жаргалтай байна. Түүнийг налаад унасан ч зүгээр болохоор дэндүү гэмээр л жаргалтай байна.
Бидний тэмдэглэж буй анхны шинэ жил. Урьд өдөр нь бид дахиад л зөрчилдсөнөөс болж нэгэнтэйгээ олигтой ярилцаагүй байлаа. Сургуулийн шинэ жил болох өдөр Крис намайг авахаар ирэхэд би нүүрээ буддаггүйгээрээ будаад гарлаа. Түүний гайхсан харц хормын дотор хайрын харцаар солигдон намайг ширтэнэ. Энэ мөч хэзээ ч тархинаас минь гарахааргүй дулаахан байснаас гадна анх удаа хэн нэгэн намайг ингэж биширч хайрласан харцаар харж байсан юм.
YOU ARE READING
【Т а г т а а】
FanficТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...