"үүлс л орших ертөнцөд бидний сүнс бүжнэ
үүрд оршихуйгаа орхиод хөөрөлдөн тоглоно
худал хуурмагаас хол
хүний чөтөөнөөс алс
зөвхөн чи бид л нэгдэнэ.""Намар ямар өнгөтэй вэ?" гэж өөрөөсөө асуулаа. Түүний дулаан тэврэлт шиг аз жаргалын шар өнгөтэй юм болов уу? Эсвэл түүний инээмсэглэл шиг чихэрлэг улбар шар уу? Үгүй ээ, хүмүүсийн хайр шиг гал улаан байх. Тэр бас л биш ээ, гуниг гутрал дагуулсан завсрын бор өнгө шиг ч юм уу. За за, би олохгүй юм байна, оллоо гэж бодсон өнгө бүр минь сэтгэлд нийцсэнгүй. Тэгэхээр намрыг зүгээр л олон өнгөт улирал гэж тодорхойлъё!
Зун намар хавар ингээд л солигдоод байхад чиний байгаа улирал ирсэнгүй.
Яагаад ч юм намрын бороо зүрхэнд хүндүүрлэн буух агаад нэг л гунигийн өнгөтэй санагдана. Намайг хараад түүнийг ямар хариу үйлдэл үзүүлэх нь сонин байтал тэр ангиа сольжээ. Намайг харахгүй гэж ийм шийдвэр гаргасан байх учиргүй ч сэтгэлд нэг л жиндүү оргино. Энэ том их сургуульд таарна гэдэг хэтэрхий ховорхон биш гэж үү?
Долоо хоног хэртэй хаанаас ч юм гараад ирэх болов уу гээд харуулдаад л байлаа. Зөрж өнгөрсөн бүхнээс түүнийг л хайна. Бид хэдий таараад ярилцахгүй ч, ядаж л чамайг холоос харахыг хүссэн юм. Гэвч түүнийг харсан тэр өдөр төсөөлж байсан шиг минь байсангүй. Эхлээд Миаг, дараа нь Крисийг харсан. Тэд уулзалдаж тэврэлдээд хөгжилтэй нь аргагүй инээлдээд алхахдаа яг миний хажуугаар өнгөрсөн ч тэр над руу хялам ч хийсэнгүй.
Уйлахгүй байхыг үнэхээр их хичээсэн; өөр өөртөө "Ийм зүйл болох тодорхой л байсан шүү дээ" гэж хэлэх ч дотрыг минь сийчээд байх шиг л санагдаж байсан. Гэртээ урам муутайхан ирэхэд Люкас яасныг минь сонжино. Хэлж байх явцад нулимс минь өөрийн эрхгүй бөмбөрчихсөнд Люкас санаа алдаад "Зүгээр дээ, ийм өдрүүдийг алийг тэр гэхэв дээ" гэж хэлээд нурууг минь зөөлхөн илэв.
Ашгүй дээ, ядаж л бидний хэн нэгэн нь жаргалтай байвал энэ салалт үр өгөөжөө өгсөн бололтой. Хачин хоосон, хөндий, хүйтэн мэдрэмж.
Түүний дараагаас Крисийг холоос харах тоолонд зүрх минь зогсохоо больчихов уу гэлтэй хүнд мэдрэгдэж, яаж амьсгалахаа хэсэгхэн тэр хугацаанд мартаж орхино. Яг л тэсрэх бөмбөг шиг. Харах бүрт тэсэрч дэлбэрнэ. Харин тэр миний барааг харах үесдээ л зугтааж орхино. Орох гэж байсан кафены үүднээс нь буцаж, замын эсрэг талаас эргээд л явчих нь юу гээч хариу үйлдэл вэ?
YOU ARE READING
【Т а г т а а】
FanficТэнгэрээр дүүрэн од байтал ажиггүй одсон тэр ганц одыг л үзэх сэн гэх хүсэл төрнө. Тэрхүү огт мэдэхгүй, урьд өмнө үзэж хараа ч үгүй, жижигхэн одыг дахиж гэрэлтэхийн төдийд л хамаг бүхэн сайн сайхан болчих юм шиг жигтэй сонин хачин бодол төрж байжээ...