0."Салцгаая"

8.6K 376 12
                                    


Тэхён  "Жонгүг чамд үнэхээр урам хугарч байна одоо ингээд салцгаая даа" Жонгүгийн нүднээс зогсоо зайгүй нулимс урсана. Гэвч тэр юу ч хийж чадахгүй. Эсвэл юу ч хийх эрхгүй бололтой.
"Охиноо яах юм?" Тэдний босгосон амьдралыг тэр жижигхэн гүнжгүйгээр төсөөлөхөд бэрх. Амьдрах шалтгаан нь болсон охиноо хэн нь ч алдахыг хүсэхгүй.

Тэхён санаа алдан хэсэг бодлогширч байгаад "Хэд хоногтоо хамт байсан нь дээр байх." гэж хэлчихээд босоод явчихав. Жонгүг ч уйлсаар үлдлээ. Зочны өрөөний харалдаах хаалга онгойж охин нь гарч ирлээ.
"Күүкие аав та уйлчихсан нум уу?" Жижигхэн гараараа түүний нулимсыг арчиж өгөн өвөр дээр нь гарав.

"Битгий уйлаа ааваа. Хэрвээ уйлахгүй бол би танд Тэхён аавын авчирч өгсөн гоё чихэрнээс өгнө шүү"

"Гүнжхэн минь дээ" Жонгүг охиноо тэврэн, цурхиран уйлж эхлэв. Энэ аз жаргалтай амьдралаа тэр өөрөө нураачихсан. Одоо Тэхёнтой, бяцхан гүнжтэйгээ хамт амьдрахгүй гэхээс л амьдрал утгагүй санагдаж байлаа.

"Аав нь өнөөдөр ажил дээрээ хононо тийм болохоор, миний гүнж Тэхён аавтайгаа унтаарай за юу?"

"Та өчигдөр ч бас ажил дээрээ хоносон. Ганцхан өнөөдөр аав бид хоёртой хамт хонож болохгүй гэж үү?" Охин нь ургавар царайлан суухад гал тогооноос Тэхён гарч ирэн "Жонгүг аав нь их ажилтай байгаа" гэж хэллээ.

"Би аавыгаа санана шт дээ. Аав ч гэсэн бяцхан Нахигаа санана" гэж хэлээд охиноо чанга тэврэв.
Жонгүг ч удахгүй явах ёстойгоо ухаарч салж ядан зогсох бяцхан охиноо өрөвдөнө. "Миний аав маргааш надтай хамт унтана тэ?" гэхэд Жонгүг толгой дохин охиноо үнсээд гэрээсээ гарлаа.

Тэднийхээс хэдхэн гудамжны цаана байх Жин, Намжүүн хоёрын гэрт очив. Жонгүг бараг л ганцаараа ирдэггүй болохоор тэр хоёр ч нилээн гайхав. Удаан сууж ярилцсны дараа Жин "Танай ажлынхан ууж суусан.. Тэгээд чи сэрсэн чинь нэг далийсан юмтай унтчихсан байсан байна тийм үү? Тэгээд шууд Тэхёнд үнэнээ хэлчихэж"

Жонгүгийн амнаас үг үл гарна. Нүднээс нь урсах нулимс л түүний хариулт билээ.





...

-Husband-Where stories live. Discover now