"Ааваа? Энэ Жин ах яагаад, жирэмсэн болохгүй байгаа юм??" Нахигийн гэнэтийн асуулт асуудаг үе нь эхлэсэн бололтой. Намайг байнга шалгаадаг болсон.
"Эрэгтэй хүн болохоор. Эрэгтэй хүн хүүхэдтэй болж болохгүй." гэхэд тэр гайхаж над руу харж байснаа, "Тэгвэл та намайг яаж төрүүлсэн юм??" Энэ охиныг яах вээ?
"Харин миний охин яаж төрсөн юм болоо? Чи юу гэж бодож байна" гэж асуухад, тэр нилээн удаан бодож суулаа. "Надад ээж байхгүй болохоор, би төрөөгүй юм биш үү? Эсвэл нөгөө шувуунууд хүүхдүүдийг тэнгэрээс авчирч өгсөн юм уу?"
"Харин л дээ яасан юм болоо? орой Тэхён аавыгаа ирэхээр л хамтдаа асууя." Би гэдэг хүн бараг л ажилдаа явахаа больсон. Гүйцэтгэх захрилынхаа ажлыг өгөөд, оронд нь туузын дарга хийж байгаа болохоор өдөр болгон компани дээр очих шаардлагагүй болсон гэхэд болно. Харин эсрэгээрээ Ким Тэхён гэх хүн гэртээ тогтохоо больчихсон. Одоо гэртээ охиноо хараад түүнийг хүлээх миний ээлж ирсэн бололтой.
Гэртээ бараг л ирэхээ больсон нөхөрлүүгээ залгаллаа. Тэр ч нэг их удалгүй утасаа аван надад хариулав. "Байна уу?"
"Байна аа. Ирэх болоогүй юм уу?" гэж асуухад түүний инээж байгаа нь сонсогдов. Шоолж байх шив. "Цагийн өмнө л надаас асуусан биз дээ. Удахгүй очих болохоор, жоохон тэвчээртэй хүлээгээрэй Күүкие"
"Тэгвэл ирэхдээ гоё амттай юм аваад ирээрэй. Нахи бананатай сүү уумаар байна гээд байгаа болохоор заавал авчираарай" гэж түүнд захитал Нахи хажуунаас "Ааваа би тэгж хэлээгүй шт дээ! Би тэглээ ч гүзээлзгэнэтэй сүүнд дуртай" би түүнд чимээгүй байхыг үйл хөдлөлөөрөө сануулсан боловч тэр ойлгосонгүй. Тэхён аль хэдийн сонсчихлоо.
"Хаха Жон Жонгүг төлөвлөгөө чинь бүтэлгүйтлээ. Би чамд бананатай сүү авч өгөхгүй ээ. Чи сүүлийн үед арай л ихийг ууж байна гэж бодохгүй байна уу? Гэдэс чинь өвдчихнө" Тэхёнийг ингэж хэлэхийг мэдээд байсан юм аа! "Гэртээ оруулахгүй шүү Ким Тэхён. Надад хайртай л юм бол аваад ирээрэй" гэж хэлээд түүнийг хариу хэлэхээс нь өмнө, шууд тасаллаа.
"Ааахх Нахи! Аавынх нь төлөвлөгөө бүгд нурчихлаа. Гэсэн ч Тэтэ аав чинь авчирна гэж найдаж байна." гэхэд Нахи намайг шоолон инээлээ. Одоо Тэхёнийг иртэл юу хийх ёстой юм болоо?? Би нэг их дасахгүй байх юм. "Тэхён аавыг ирэхээр хамтдаа Намжүүн ахынх руу явцгаая"
"Яах гэж? Чи Намжүүн ахыгаа санасан юм уу?" гэж асуухад Нахи "Үгүй ээ. Жин ахаас хүүхэдтэй болоорой гэж гуйна. Хэрвээ тэгвэл би шинэ найзтай болно гэсэн үг. Үнэндээ та нарын дунд би ганцаараа уйдаж байна. Тэхён аав хурдан ирээсэй би яаж төрснөө мэдмээр байх юм" Энэ хүүхэдтэй нэг ч юм ярьж болохгүй. Мартана гэж огтхон ч байхгүй хүүхэд юм аа. Бүхнийг ухаж ойлгож байж л санаа нь амардаг. "Тэгэхээр байна шт дээ миний охин? Аав нь эрэгтэй болохоор хүүхэд төрүүлж болохгүй. Тэтэ аав чинь ч мөн адилхан. Тийм болохоор эмнэлэгт очоод эмч нарын тусламжтайгаар өөрсдийнхөө гүнжийг төрүүлж авсан байхгүй юу" эцэст нь би түүнд худлаа хэлчихлээ.
Ингэж хэлэхгүй л бол асрамжийн газраас авсан гэвэл охин маань сэтгэл санаагаар уначихна. "Тэгвэл ааваа дахиад тэгээд нэг хүүхэдтэй болж болдоггүй юм уу?" Энэ охинтой өдрийг барна гэдэг чинь ямар том ажил вээ?
"Аав судлаж байгаа тийм болохоор одоо миний охин иймэрхүү зүйл бодохоо боль за юу?"
"Жин ах, Намжүүн ах хоёр ч гэсэн хүүхэдтэй болох хэрэгтэй юм сан. Та тэдэнд жоохон нууцаасаа хэлчихээч" гэхэд нь би чангаар инээлээ. "Энэ чинь нууц биш шүү дээ. Тэд өөрсдөө мэдэж байгаа байх гэж бодож байна. Зүгээр л хүүхэдтэй болох бэлтгэлгүй байгаа биз"
"Тэрэнд чинь бас бэлдэх хэрэгтэй юм уу? Тэтэ аав та хоёр ч гэсэн намайг төрөхөд бэлдсэн үү?...." Яагаад яг Тэхён шиг ийм сониуч охин заяасан юм бэ? Бурхаааан?
...
YOU ARE READING
-Husband-
Short Story"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"