20. "Төгсгөл"

4.3K 307 26
                                    

"КИМ ТЭХЁН чи ирэх юм уу? Үгүй юм уу?" гэж утас руу орилоход тэр харин ч тайвнаар, "Яг хаалгаар орж байна  хаалгаа тайл" гэж хэлэх нь сонсогдов. Өнөөдөр Нахигийн төрсөн өдөр. Харин Тэхён Нахиг сэрэхээс өмнө бялуунд явсан чинь хамаг юм сүйрүүлчихлээ. Нахи сэрээд бүгдийг нь мэдчихсэн. Мөн бүх зочид Тэхёноос түрүүлээд ирчихсэн.

"Жон Хусог! Хаалга нээгээрэй" гэж гал тогооноос орилтол нэг нь хаалга нээж байгаа нь сонсогдлоо. Харин би гал тогоонд сандран ийш тийш гүйнэ. Тэхён уг нь эрт ирээд надад туслах ёстой байсан ч, тэр ирээгүй. Муу зэвүүн амьтан! "Алив Жонгүгаа ах нь туслая" гээд Жин ах ханцуй шамласаар орж ирлээ. Энэ хүн үнэхээр хэрэгтэй үедээ хэрэгтэй хүн шүү.

"Алив Күүкие юу хийж байна?" Тэхён хажууд ирээд хацар дээр үнслээ. Долигнож байх шив. "Өөрөө! Ганцхан бялуу олж ирэх гэж хэдэн цаг явдаг юм бэ айн? Хамаг ажлаа надад үлдээчихээд" гэж уурлахад тэр миний хацар дээр үнслээ. Үнсчихвэл намайг уурлахаа болино гэж бодсон юм байхдаа!

"Залуусаа хоолоо хийхгүй юм уу?" Жин ах хажууд хоолойгоо засахад нь, би Тэхён руу муухай харлаа. Түүнээс болж энэ бүх төлөвлөгөө нурсан байхад, Тэхён гуай юу ч болоогүй мэт тайван инээмсэглэж байх шив.

"Төрсөн өдрийн мэнд хүргэе! Ким На Хи" Энэ тэндгүй шуугилдаж байгаад, лаагаа үлээж бэлгээ өгч дууссаны дараа хүмүүс нэг нэгээрээ явцгаалаа. Эхлээд ээж аав нар явсны дараа Нахигийн цэцэрлэгийн найзуудынх нь эцэг эх ирж авав. Мөн Тэхёний хэдэн найзууд ч удалгүй явлаа.

Ингээд энд тэндгүй шаар чимэглэл янз бүрийн зүйл хөглөрсөн гэрт Жимин, Хусог, Тэхён, Нахи бид хэд үлдлээ. Өнөөдөр тооцоолсноос үнэхээр их хүн ирсэн нь намайг багагүй сандрагсан. Гэтэл Тэхён бүх зүйл дууссны дараа тайван гэгч нь орж ирсэн нь үнэхээр уур хүргэсэн болохоор би түүнтэй дугарахгүй байгаа юм.

Жимин, Хусог хоёр өнөөдөртөө манайд хонохоор болж, Жимин Нахитай тоглоод завгүй. Би гал тогоогоо цэвэрлэх гээд завгүй. Үнэхээр их хүн ирсэн болохоор, гэр хангалттай замбараагүй болсон байлаа. Яаж энэ бүхийг цэвэрлэнэ дээ.

Туузын дарга Жон Жонгүг хэдэн аяганд бууж өгч болохгүй! Ердөө л хэдхэн аяга таваг шүү дээ.  Тэр бүгдийг хараад санаа алдан зогсож байтал Тэхён миний бэлхүүсээр тэврэв. "Би чамд уурласан хэвээрээ л байгаа шүү Ким Тэхён" гэхэд тэр инээсээр, "Чи өнөөдөр хангалттай ядарсан биз. Өрөөндөө ороод амар даа. Би цэвэрлэчихье"

"Гэхдээ энд чинь цэвэрлэх их зүйлс байна шүү дээ" гэсэн ч тэр намайг өрөө рүүгээ яв гэж ятгасаар байлаа. " Хоёулаа цэвэрлэвэл хурдан дуусна" 

"Зүгээр Жонгүгаа? Чи амар ядарсан харагдаж байна. Би Тэхёнд тусланаа" гэсээр Хусог гал тогоонд орж ирлээ.

"Баярлалаа залуусаа" гэсээр би тэндээс гараад унтлаганыхаа өрөөнд орж ирлээ. Орон дээр жоохон хэвтэж байгаад босож усанд орно доо гэж бодож байгаад тэр чигтээ унтчихаж. Тэхёнийг миний хажуугаар орж ирээд надад хөнжил нөмөргөж байгааг нь мэдээд нүдээ нээв. "Би чамайг сэрээчихсэн үү?"

"Зүгээр дээ. Цаг хэд болж байна?"

"Цаг ч эрт байна л даа.Охиноо унтуулчихсан. Өнөөдөр чамд хүнд өдөр байсан уу? Их ядарсан бололтой. Бүр хурхирч байсан" гэхэд нь би түүнийг тэврээд, "Арай ч үгүй байлгүй дээ."

"Өдөр хоцорсонд уучлаарай. Энийг авах гээд" орны хажуу талын шүүгээн дээрх хайрцагтай зүйл рүү гараа сунгалаа. "Энэ юу юм?" гэж асуухад Тэхён "Бэлэг. Нөхөртөө бэлэг авмаар санагдаад, чи дэндүү сайн нөхөр болохоор баярлуулах гээд, хоцорч ирээд чамаар загнуулсан" задлаад үзэхэд хос бөгж байх шив. Энэ хүнийг би нээрээ яах вэ?

"Ийм байхаар чинь би чамайг яаж хайрлахгүй байх юм бэ?"

"Тэгвэл хайрлах л болж дээ" гээд намайг үнслээ.

Би түүнд үнэхээр их хайртай...

-Төгсөв-
За энэ хүртэл хамт байсан бүгдэд нь баярлалаа. Аа бас, Жимин Хусог хоёрт юу болсон талаар илүү дэлгэрэнгүй нэмэлт хэсэг авмаар байгаа хүн байна уу?

 Аа бас, Жимин Хусог хоёрт юу болсон талаар илүү дэлгэрэнгүй нэмэлт хэсэг авмаар байгаа хүн байна уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

 Taekook ийн хэд хэдэн хос бөгж, бугуйвч байдаг л юм гэнэ шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Taekook ийн хэд хэдэн хос бөгж, бугуйвч байдаг л юм гэнэ шүү. Гэхдээ үнэхээр хос эсвэл нэгнийхийгээ аваад зүүчихдэг эсэхийг би мэдэхгүй бөлгөөөө. За анхаарал тавьсанд баярлалаа.

Эрхэм уншигчидадаа хайртай шүү!



"💜💜💜💜💜"

-Husband-Where stories live. Discover now