Намжүүн "Жонгүг энэ байдлаараа Тэхёнгүйгээр долоо ч хонохгүй юм байна"
Жин "Түүнд үнэхээр хэцүү байгаа нь ойлгомжтой Тэхён харин яаж байгаа бол? Жонгүгийг Тэхёнтой очиж уулз гэж ятгаад үздэг юм билүү? Тэхёнд ч гэсэн хэцүү байгаа бол тэд ойлголцоод нийлэх байлгүй дээ" гэхэд Намжүүн дэмжив. Жин Жонгүгийн өрөөнд ороход тэр Тэхёний цамц бололтой нэг цамц тэврэн сууж байлаа.
"Ииишш миний дүү. Ингээд цамц үнэрлээд сууж байх ч гэж дээ. Ажилдаа яв. Ажилруугаа нэг явахгүй бол болохгүй шүү. Тэгээд ажлаараа орчихоод Тэхёнтой нэг уулзаад ир. Цаадахаа ямаршуу байгааг харчихаад л ир. Нэг нүүр тулж уулзсан нь дээр."
"Тэхён надтаай уулзах болов уу?" гэхэд Жин "Юугаа дэмийрээд байгаа юм. Тэр ч гэсэн чамд хайртай" Жин түүнийг ятгасаар гэрээсээ гаргав. Жонгүг машинаа асаан ажил руугаа явлаа. Ажилдаа ч явмааргүй, хүнтэй ч уулзмааргүй зүгээр л хаа нэгтэй зугтчихмаар санагдаж байсан ч Жонгүг чадахгүй. Энд түүний хайртай бүхэн нь байгаа болохоор тэднийгээ орхиод өөр тийш явах хүсэл байсангүй.
Жонгүг Тээхёнтой уулзахдаа итгэлгүй байгаа ч түүнийг харах хүслээ барьж дийлэхгүй байлаа.
Ажил дээр ирэхэд Жонгүгийг эзгүй хойгуур том зүйл болоогүй ч, компани замбараагүй болсон байлаа. Гэнтийн шуурхай хурал зарлаж, бүгдэнд хийх ёстой зүйлсийг сануулан зэмлээд ажлаасаа гарлаа. Машиндаа орж суучихаад Тэхён руу залгаж чадахгүй гар нь чичрэнэ. Залгаад юу гэж хэлэх талаар маш нухацтай бодож байв. Охиноороо шалтаглан залгадаг ч юм билүү гэж бодоод амжлаа.
Гэнэт түүний утас дугарч Тэхён өөрөө залгаллаа. Сандран гялс утсаа автал Тэхён "Ярих зүйл байгаа болохоор гэрт хүрээд ир" гэж хэлчихээд хариу өгөхийн завдалгүй тасалчихлаа.
Ямар ч гэсэн Тэхён түрүүлээд залгасан болохоор Жонгүг ойрын хэд хоног баярлаагүйгээрээ баярлаж, зүрх нь хурдацтай цохилно. Хар хурдаараа давхиад очихыг хүсэж байсан ч, харьцангуй тайван явсаар гэртээ ирэв.
Догдлон ганц хоёр алхана. Харин дараа нь сандран хаалга тогшлоо.
Тэхён хаалга тайлж өгчихөөд хэсэг Жонгүг рүү харж байснаа цааш орчихов. Жонгүг ч араас нь даган ороод зочны өрөөний ширээн дээр хэдэн цаас байхыг харлаа. Арай ч үгүй байлгүйдээ гээд нүдээ бүлтийлгэн том харвал Жонгүгийн таамагласан зүйл мөн байв.
Салах өргөдөл
Нулимсаа үзүүлэхгүй юм сан гээд чадахаараа л тэвчинэ. Жонгүг ахиад л өөрийгөө зүхнэ. "Эвлэрье гээд тэврэнэ гэж бодоо юу? Өөрийг нь хуурсан байхад салахаас өөр яахав дээ" гэж Жонгүг дотроо бодон зогсож байлаа. Эцэст нь Жонгүг,
"Би үүн дээр аль болох хурдан гарын үсгээ зурна аа." гэж хэлээд өнөөх цааснуудаас нэгийг шүүрч аван гэрээсээ гарав. Удаан тэвчсэн нулимсаа сул тавьж чөлөөтэй урсган машиндаа орж суулаа.
...
70+ shine heseg
YOU ARE READING
-Husband-
Short Story"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"