11.

3.2K 331 13
                                    


"Хариугаа..авч байгаа юм уу? Би чамайг хуурсан болохоор ингээд тэнцье гэсэн юм уу? Чамайг хуурсан нь миний буруу ч гэсэн. Арай ч ингэж болохгүй биз дээ!" миний нүднээс өөрийн эрхгүй нулимс урсаад эхэллээ. Хянахыг хичээсэн ч, үнэхээр яаж ч чадсангүй.

"Жонгүг чи буруу ойлгоод байна"

"Юуг буруу ойлгосон гэж? Хэн нэгнийг жирэмсэн болгочихоод, юуг тайлбарлаж, юуг ойлгуулах гээд байгаа юм!" зүгээр л ганцаараа баймаар байсан болохоор, өрөөндөө ороод хаалгаа түгжчихлээ. Бүгдийг мартаад хамтдаа шинээр эхлэцгээе гэсэн нь ийм учиртай байсан юм уу? Үнэхээр Тэхён надад яаж ингэж хандаж чадаж байна аа. Итгэж ч чадахгүй итгэхийг ч хүсэхгүй байна. Гэвч энэ бүхэн үнэн. Би түүнийг согтуудаа хуурсан, дараа нь тэр намайг уучилж бид шинээр эхэлсэн. Тэгээд одоо тэр намайг хуурчихлаа.

Ямар гайхалтай хайрын түүх вэ?

Хууртахаар ийм мэдрэмж төрдөг байхнээ. Би түүний хувьд хангалтгүй байснаа мэдэх ийм байдаг байх нь. Урам хугаралт гэдэг ингэж их сэтгэл өвтгөдөг гэж би яаж мэдэх билээ. Тэхён өрөөний түлхүүрийг хаа нэгтэйгээс олоод, орж ирээд надад энэ бүхнийг зүгээр л тоглоом байсан гээд хэлчихээсэй гэж залбиран хаалга руу ширтэн сууна. Хичнээн харж суусан ч, хичнээн залбирсан ч тийм зүйл болсонгүй.

Эцэст нь бидний тэр сүрхий хайр энэ хүрээд дуусаж байх шиг санагдана. Хаалгаа зөөлөн нээгээд, өрөөнөөсөө гараад л энэ гэрт надаас өөр хүн байхгүйг мэдлээ. Тэхён явчихаж. Магадгүй тэр бүсгүй рүүгээ явсан биз. Тэр эмэгтэй жирэмсэн шүү дээ.

Хөлөө чилтэл юм бодож зогссныхоо дараа л би сууж хөлөө амраах ёстойгоо саналаа. Бүх зүйл утгагүй санагдах энэ үед яг яах ёстой юм бол? Хаалга дугарч хөлийн чимээ сонсогдон хүмүүс ирж байгаа нь мэдэгдэв. Тэхён нөгөө хүүхнээ дагуулаад ороод ирэх юм бол яах вэ? гэж бодож дуусаагүй байтал үнэхээр...тэр хоёр орж ирлээ.

Би хурдхан шиг босоод энэ гэрээс алга болох гэж байтал Тэхён намайг зогсоов. "Заавал ингэх байсан юм уу? Би чиний эмэгтэйг заавал нүдээрээ харах ёстой юм уу?"

"Жонгүг түр суугаад, сонсчих гуйж байна" үнэхээр энд үлдмээргүй байсан ч би түүний үгийг сүүлийн удаа сонсоод буйдан дээр эргэн суулаа. Удалгүй гэрийн хонх дугарахад Тэхён хаалга тайлахаар бослоо. Бас ямар гэнтийн бэлэг байх бол? Бас юу гэж намайг цочроох бол гэхээс үхтлээ айна.

Хоёр залуу ору ирэн буйдангийн хоёр талд суулаа. Тэхён хоолой засаад, "Миний нөхөр буруугаар ойлгочихсон тийм болохоор тэрэнд тайлбарлах хэрэгтэй" гэхэд саяхан орж ирсэн хоёр залуугийн нэг нь их л бухимдуу дуугаар, "Би гэр бүлийнхээ асуудлыг хэн нэгэнд тоочмооргүй байна" гэлээ.

"Хэрвээ чамайг ярихгүй гэвэл би яръя биднээс болж нэг гэр бүл салах дээрээ тулахыг би зөвшөөрөхгүй. Намайг Жимин гэдэг. Харин тэрийг Юнги. Бид гэрлээд хоёр жил болж байгаа" гэж хэлээд муухан инээлээ. Энэ тэгээд хэнд хамаатай гэж?
Жимин "Энэ эмэгтэй Юнгигийн хүүхдийг тээж байгааг өнөөдөр олж мэдлээ. Юнги намайг хуурчихсан. Харин энэ эмэгтэй дугаар андуураад таны нөхөр рүү залгачихаж. Тэгээд л ийм зүйл боллоо" гэхэд өнөөх бүсгүй "Би та хоёроос албан ёсоор уучлалт гуйя үнэхээр тоогүй хэрэг боллоо" гэв.

Юу вэ? Тэгэхээр Тэхён бид хоёрын дунд ямар ч асуудалгүй байхнээ. Хэн хэн нь буруу ойлгочихож. Үнэндээ би л буруу ойлгочихжээ.

Тэхён "Бид сая цагдаагийн газраас ирлээ. Би бүгдийг нь шалгуулсан юм. Ийм л зүйл болсон. Тэгэхээр би чамайг хуураагүй Жон Жонгүг. Хэзээ ч хуурахгүй." миний нөхөр намайг хуураагүй байх нь.

Энэ хэдий сайн мэдээ ч, Жимин гэх залууд ямар хэцүү байгаа бол доо. Би энэ мэдрэмжийг дөнгөж саяхан мэдэрч үзсэнийх түүнийг ойлгож байна.  "Жимин түр уулзаж болох уу?"









100+...

-Husband-Where stories live. Discover now