"Аавааа! ААААААВ!" Жонгүгийг ажлаа тараад гэртээ ирэхэд бяцхан охин нь орилсоор ирж тэврүүлэв."Яагаад ингэж их орилоод байгаа юм?"
"Би таныг жөндөө шанасан. Тэгээд унтаж чадаагүй. Өнөөдөр гурвуулаа унтаж болох нь" хэмээн баярлан Жонгүгийг үнсэв. Охиноо тэврэн гал тогоонд ороход Тэхён зогсож байлаа. Тэхён түүнийг харсан ч хараагүй царайлан, үргэлжлүүлэн хоолоо хийнэ.
"Аав. Та Тэхён аавыг үнсэхгүй нум уу?" Нахигийн гэнтийн асуултанд Жонгүг гайхан "Юу?" гэхэд юу ч мэдэхгүй бяцхан охин нь "Та үргэлж л тэгдэг. Аавыг үнсдэг. Тэгээд дараа нь миний нүдийг тагладаг" гэж хэллээ.
Тэдний хэн хэн нь юу хийхээ мэдэхгүй хэсэг зогсож байхад Жонгүг "Аав нь хувцасаа соличихоод ирье" гээд охиноо буулгаад өөрсдийнхөө өрөөг зүгэллээ. Яаж энэ бүхнийг орхих болж байна? Өөрсдийнхөө босгосон амьдралаа өөрийн гараар үгүй хийчихлээ хэмээн өөрийгөө зэмлэх Жонгүг.
Хувцасны өрөөндөө ороод ажлын хувцасаа сул өмд, том цамцаар сольж өмслөө. Тэгээд эсрэг талд нь байх Тэхёний хувцаснаас нэг цамцыг шүүрч аван уушигаа дүүртэл түүний үнэрийг шунаглав. Энэ үнэрийг тэр үнэхээр их санажээ. Одоо дахин үнэрлэх боломж олдохгүй байх хэмээн Жонгүг санаа алдан өөрийгөө энэ бүхэнд дахин дахин буруутгана.
Жонгүг өрөөнөөсөө гарахыг хүссэнгүй. Тэхёнтой харц тулгарах бүртээ зүрх нь хүчтэй өдөн, цээжин дотроо өөрийгөө мянга мянган удаа хараана. Тэхёнтой харц тулгарах эрх Жонгүгт байхгүй гэж тэр бодож байгаа.
"Ааваа! Хоол болчихсон" Жонгүгийн бяцхан охин түүн дээр ирээд, хамтдаа хоол идье гээд гараас нь хөтөллөө."Аав нь хоол идмээргүй байна аа. Миний охин Тэхён аавтайгаа хамт хоолоо идчихээд, хүрээд ирээрэй за юу" гээд охиноо үнслээ. Охин нь том нүдлэн аав руугаа нэг харснаа гараад гүйчихэв. Удалгүй хаалга нээгдэж Тэхён орж ирлээ. "Охин чамтай хооллохгүй бол идэхгүй гээд байна. Чи хоол идэхгүй байж болох ч охиноо хооллох хэрэгтэй" гэж хэлээд өрөөнөөс гарлаа.
Тэхёний амнаасаа барагтаа л гардаггүй хүйтэн ширүүн үгсийг сонссон Жонгүг хэсэг гайхширч байгаад, уртаар санаа алдан гал тогоог зорилоо.
"Миний охин яагаад хоолоо идэхгүй байгаа юм?" Жонгүг өвөр дээрээ авч суугаад хооллох гэсэн боловч тэдний бяцхан гүнж эсэргүүцэв. "Үгүй эээ. Үгүй ингэхгүй" гэлээ."Жонгүг аав,Тэхён аавын өвөр дээр суугаад хоолоо ид. Таныг өвдчихсөн үед дандаа тэгдэг. Миний бодлоор та өвдчихсөн харагдаж байна" шөнөжин уйлаад нүд нь бүлцийн хавдасныг охин нь ч гэсэн анзаарчээ. Олигтой хоол унд идэхгүй байгаа учраас бие нь сулбайж ядарчээ.
"Аав нь огтхон ч өвдөөгүй ээ. Зүгээр за юу. Одоо хоолоо идэцгээе" Жонгүг идэж эхэллээ. Бяцхан Нахи ч гэсэн түүнийг дуурайн хоолоо амтархан иднэ...Хэдий цаг эрт ч, охинынх нь унтах цаг болсон тул тэд унтахаар хэвтлээ. Охинынхоо хүсэлтийн дагуу гурвуулаа унтах гэж байгаа нь энэ. "Тэхён аав намайг тэвэр. Жонгүг аав ч гэсэн тэвэр" хоёр ааваараа тэврүүлэн гол нь хэвтэх охины сая л санаа нь амарсан бололтой инээмсэглэн нүдээ анив.
Охиноо унтсаны дараа Тэхён түрүүлж ам нээлээ. "Өчигдөр хаана хоносон юм?"
"Намжүүн ахынд"
"Өчигдөр орой, өнөөдөр өдрийн цайны цагаар хоол идээгүй юу?" гэхэд нь Жонгүг "хоол идэх хүсэл төрөөгүй юмаа" гэж хариулав.
Хичнээн асуухгүй гэж хичээсэн ч, Жонгүгт санаа зовон өөрийн мэдэлгүй амнаас нь урсан гарсан Тэхёний асуулт....
Жонгүгийг унтсаны дараа тэрээр духан дээр нь зөөлөн үнслээ.50+ vote
.....
YOU ARE READING
-Husband-
Historia Corta"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"