10."Жирэмсэн"

3.4K 330 28
                                    

"Би чамайг үнсэж болох уу?" Тэхён инээсээр хүрч ирэн асуухад нь би эсэргүүцэв. "Үгүй ээ "

"Яагаад би чамайг үнсэж болдоггүй юм? Айн? Чамайг үнсэж болохгүй гэсэн шалтгаан хэлээдэх" 

"Би ажилдаа явах гээд яараад байгаа болохоор. Чамд үнсүүлээд зогсож байх цаг алга. Алив Тэхён холдоод өгөөч гуйя" Өчигдөр хатуу архи ууснаас болж шартаж унтсаар байгаад, ажлаасаа хоцрох нь.

Харин энэ Тэхён түрүүлж сэрчихээд намайг сэрээгээгүй. "Нахи явчихсан хэрэг үү? Чи хүргэж өгсөн юм уу?" гэж асуухад тэр толгой дохилоо. Нахи ч гэсэн намайг яагаад сэрээгээгүй юм болоо. 

"Тэтэ ганцхан зүйл гуйя. Чи надад зөвшөөрнө гэж амлаач" хормын дотор миний царай өөрчлөгдөн хамгийн эгдүүтэй царайгаа гаргахыг хичээв. "Одоо чи надаас юу ч гуйсан би зөвшөөрөхүй.Чи өглөө сэрчихээд намайг үнсдэг биздээ? Тэгтэл сая чи намайг үл тоосон." тэр цаашаа хараад зогсчихов.

"Алив ээ Тэтэ гуйя. Би гуйж байна шт дээ. Угаасаа чи хийх ажилгүй юм чинь намайг хүргээд өгчих тэхүү?" гэж гуйхад Тэхён улам л гомдлов. "Чи намайг хийх ажилгүй гэх гээд байгаа юм уу? Чамайг байхгүй хооронд энэ гэрийн чинь бүх зүйлийг, чиний ар талыг чинь хэн хариуцаад үлддэг билээ дээ. Тэгэхэд чи намайг ингэж хэлж байгаа юм уу?"
Түүнийг олон юм яриад байхаар нь уруул дээр нь үнсчихсэн чинь тэр чимээгүй болчихов. Намайг тэвэрч аваад улам хүчтэй үнсэв. Яарч байхад энэ хүнд ингээд үнсүүлээд зогсож байх ч гэж дээ. "Би гуйж байна Тэхён?"

"Машины түлхүүр хаана байна?"  дараа нь бид хурдхан шиг хөдлөн гэрээсээ гарцгаалаа. Бүх аргаа хэрэглэж байж түүнээр хүргүүлж байгаа маань энэ. Замд явж байх зуурт Тэхёний утас дугарлаа. Тэр чанга яригч дээр нь тавьчих гэсэн болохоор, би утасыг нь авлаа.

"Ахаа?" жоохон охины уйлан дугарах дуу сонсогдохоор нь би Тэхён руу гайхан харлаа. Тэр ч бас гайхсаар, "Хэн бэ?" гэхэд өнөөх хүн,
"Хэн бэ гэнээ. Ахаа та яаж ингэж хэлж чадаж байна айн? Намайг үнэхээр танихгүй байгаа юм уу? Танихгүй царайлаад байгаа юм уу?"

Тэхён "Би үнэхээр танихгүй байна өөрөө хэн гээч нь вэ? Хэнтэй ярих гэсэн юм?"

"Хаха. Нөхөртэйгөө хамт яваа юм уу тэгээд л ингээд танихгүй мэт аашлаад байгаа байх нээ. Та миний дугаарыг цээжээр мэднэ шүү дээ хэн гэдгийг минь заавал хэлүүлмээр байгаа юм уу? Заза таньтай тоглох хүсэл алга. Гол яриандаа орцгооё. Ахаа би..жирэмсэн болчихсон байна."

Үүнийг сонссон би бүүр шоконд орчихлоо. Үнэхээр толгой тэр чигээрээ хоосон болчихсон. Би ямар ч хариу үйлдэл үзүүлж чадахгүй байлаа. "А..а.арай ч үгүй..биз дээ?" гайхан Тэхён руу харах тэр утсаа шүүрч аваад, "Чи юу яриад байгаа юм бэ? Чи хэн юм? Тоглоод байгаа юм уу??"

"Юу гэнээ тоглоом оо? Та миний хүүхдийг үгүйсгэж байгаа юм уу? Хэн нь энэ харилцааг эхлүүлсэн билээ дээ?? Би таныг шүүхэд өгч чадна шүү. Та ичихгүй гэвэл нөхөрт чинь ч хэлнэ." гэж хэлчихээд утасаа таслачихав.

Сая яг юу сонсчихов оо?










...

90+

-Husband-Where stories live. Discover now