"Жонгүгаа? Юнги жирэмсэн хүүхнээ дагуулаад, гэрт ирчихсэн. Би яах вэ?" Оройн хоолоо гадуур идээд сууж байхад гэнэт миний утас дугаран Жимин ийн хэллээ. Би Тэхён руу нэг харснаа "Мэдэхгүй юм даа" гээд хурдхан шиг л утсаа таслахыг хүсэж байлаа.
Жимин бид хоёр их уулзахаа больсон. Түүнийг ч гэсэн ойлгож байгаа байх хэмээн найдаж байна. Хэдий бидний дунд юу ч байхгүй ч Тэхёнийг уурлуулахыг хүсэхгүй байна. Тэхён гэнэт гараа дэлгэн "Утсаа нааш нь өгч бай" гэв.
"Яах гэж байгаа юм? Би утсаар ярьж байна шүү дээ." гэхэд тэр хөмсгөө зангидан харснаа "Надад наад Жиминтэй чинь ярих хэрэг байна" гэж хэллээ. Тэр намайг Жиминтэй ярьж байгааг яаж мэдсэн юм болоо? Гайхсан ч би түүнд утсаа өглөө. Хэрвээ өгөхгүй байвал бүр эвгүй зүйл болно шүү дээ.
Утсаа түүнд өгсний дараа тэр юу ч ярихгүй зүгээр л Жиминийг ярьж байгааг сонсоод суугаад байлаа. Тэхён "Салж чадахгүй бол эвлэр, эвлэрч чадахгүй бол сал" гэх ганцхан өгүүлбэр хэлчихээд утсаа таслачихав. Жиминий юу ярьсан нь надад сонин байсан ч асууж шалгаахыг хүссэнгүй. "Аав? Ундаа ууя" Нахи хажуунаас ундаа гуйгаад байхаар нь би эсэргүүцэв. "Зүгээр ус уучих. Чи түрүүнээс хойш арай л их чихэртэй ундаа уулаа."
"Күүкие аав хамгийн муухай ааштай нь" Нахи зөрүүдлэн гараа элгэндээ тэврээд над руу муухай харав. Хэн миний бяцхан охинд ийм болчимгүй үйлдэл зааж өгдөг байнаа Жин хён уу?
"Наад муу ундаа чинь. Өнгө оруулагч үнэр оруулагч гээд баахан химийн бүтээгдэхүүнтэй ойлгож байна уу? Дээрээс нь элсэн чихэрний өндөр агууламжтай. Тийм болохоор битгий уу." гээд түүнд ус аягалж өгөв. Хөөрхөн охины минь нүүрэн дээр чихэрнээс болж юм гараад байдаг болохоор, ингэж хориглож байгаа юм."Бас дээрээс нь Күүкие аав... хамгийн үглээ нь" Энэ охин чинь бүүр аавыгаа. Жин хёнтой бага уулзуулах хэрэгтэй юм байна даа. "Би хамгийн царайлаг нь шүү Ким Нахи!" гэхэд тэр инээгээд, "Үгүй шт дээ ааваа. Би би! Хамгийн хөөрхөн нь. Та хоёрыг царайгаараа бол ардаа орхино"
"Чи хэнээс ийм үг сурсан юм?" гэж Тэхён асуухад нь би "Хэн байдаг юм. Жин хён л байж таарна. Ахтай дараа нь тооцоо бодноо" гэлээ.
Өнөөдөр бол их сонин өдөр, энгийн нэгэн өдөр биш. Энэ бяцхан гүнж бидэнд дээр ирсэн өдөр. Охины төрсөн өдөр биш ч, Нахиг албан ёсоор өргөж авсан тийм чухал өдөр. Гэхдээ сүр болгохыг хүсээгүй учраас гурвуулаа хамтдаа цагийг өнгөрөөж байгаа юм. Хоолоо идчихээд гарч ирэхэд, гадаа аль хэдийнээ харанхуй болсон байлаа.
Нахи машинд орж ирчихээд, шууд л унтаад өгөв. Тэхён нэг гараараа миний гарнаас атгасаар, машинаа барин явж байлаа. Гэтэл тэр гэнэтхэн инээгээд, "Ингээд явсан чинь чамтай анх танилцсан өдөр санаанд орчихлоо" гэхэд нь би хариулт болгон инээлээ.
Бороо хувингаар цутгах мэт шаагин орж байсан намрын бороотой өдөр бид анх танилцаж байсан юм. Тухайн үед би такси барих гэж чадлаараа хичээн замын хажууд зогсож байхад, Тэхёний машин ирж зогссон. Би ч такси олсондоо баярлан хамаг хурднаараа түүний машинд суухад, тэр "такси биш шүү. Зүгээр л дэргэдүүр чинь өнгөрөөд явж чадсангүй. Автобусны буудал эсвэл метроны буудлын ойролцоо буучих. Зорьсон газарт чинь хүргэж өгч чадахгүй нь" гэхэд нь би хариу хэлээгүй. Такси гэж бодон баярлаад суусан чинь, биш байсан. Үнэндээ бол дотроо түүнийг харааж байсан ч, танихгүй хүн рүү уурлаж чадаагүй юм. Шүхэргүй гарсан нь миний буруу байсан учраас.
Тэр ч хэлснээрээ автобусны буудал дээр намайг буулгах гэж зогслоо. Би үг дуугүй буух гэж байтал тэр гарнаас татан зогсоон, "Зза хаа хүрэх юм хүргээд өгье. Гадаа бороо ийм их орж байхад, энд орхиод явбал хүн чанаргүй юм болно" гэж хэлээд намайг буулгалгүй үлдээсэн. Би түүнд хаягаа хэлээд, бидний хэн хэн нь юм дугарахгүй явсаар манай гэрийн гадаа ирсэн. Би түүнд мөнгө өгөх гэтэл тэр инээгээд, "Намайг Ким Тэхён гэдэг. Мөнгөний хэрэггүй дээ чи нэрээ л хэлчих" гэж хэлсэн юм даа. Тэр өдрөөс хойш Ким Тэхён гэдэг хүн намайг салалгүй дагасаар өнөөдрийг хүрчээ.
"Яг үнэндээ чамтай таардаг тэр өдөр би чухал ажилтай байсан. Тэгээд л бороонд норон зогсож байгаа залууг, ойрхон автобусны буудал хүргээд өгчихье гэж бодсон хэрэг. Гэхдээ автобусны буудал дээр чамайг үлдээгээд явах юм бол би амьдралынхаа хамгийн чухал зүйлийг алдахаа мэдэрсэн"
....
100+
YOU ARE READING
-Husband-
Short Story"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"