Би Жиминыг ажлынхаа өрөөнд урилаа. Тэр орж ирчихээд, "Надтай уулзах ямар хэрэг гарсан юм?" гэж асуув.
"Зүгээр л хэцүү байгаа байх гээд, үнэхээр хөгийн мэдрэмж байдаг юм билээ. Би ч гэсэн мэдэрч үзсэн болохоор, таныг бага ч болов ойлгож байна" гэхэд Жимин гэх залуу шууд л уйлж эхэллээ. "Үнэндээ Юнги бид хоёрын харилцаа сайжраагүй удаж байна. Би бараг л гадарлаж байсан түүнийг өөр хүнтэй болсон гэдгийг.. гэхдээ энэ мэдээг сонсоод чихэндээ ч итгээгүй. Би түүний өмнө хүчирхэг байх ёстой тул, өдөр огтхон ч уйлж чадаагүй. Одоо ингээд танихгүй залуугийн өмнө уйлж суугаа маань утгагүй юм."
"Үгүй дээ зүгээр би таныг сайн ойлгож байна. Сэтгэлээ онгойлгоод ав. Нөхрийнхөө өмнө уйлж чадахгүй бол одоо сэтгэлээ онгойлго. Та яаж уйлалгүй тэвчсэн юм" би тэр мэдээг сонсоод үнэхээр тэвчээгүй. Жимин гэх залуу харагдаж байгаагаасаа илүү хүчтэй бололтой.
"Одоо би яах юм бэ? Одоохондоо ч яахав. Харин Юнгигийн хүүхэд нь төрөхөөр, бүр л хэцүү байна байх. Магадгүй бид..бид салчихвал яанаа гэхээс үнэхээр айж байна" бид бараг л үүр цайтал ярилцаад, Тэхёнийг орж ирэхэд нь л яриагаа зогсоолоо. Харин Юнги манай буйдан дээр Жиминийг хүлээн зүүрмэглэж байлаа.
Жимин бид хоёр дугаараа хүртэл солилцоод салсан юм.
"Гомдоож байна Жон Жонгүг. Танихгүй залуутай хэдэн цаг өрөөнд ороод алга болчихсон. Дахиж ингэх юм бол хардана шүү." тэдний явсаны дараа Тэхён гомдоллож эхэллээ. "Зүгээр л тэр залууг өрөвдсөн юм. Түүнд яг одоо үнэхээр хэцүү байгаа. Хэцүү байна гээд нөхөрлүүгээ уурлаж, уйлж ч чадахгүй үнэхээр өрөвдмөөр юм"
"Өдөржингөө уйлж суусан чамд санаа зовоод гэрлүүгээ ирэх замдаа хурд хэтрүүлсэн гээд торгуулийн хуудас хүртэл авсан байхад чи яг одоо сайн таних ч үгүй залууд санаа зовж байгаа хэрэг үү?"
"Тийм ээ. Би ч яахав нөхөр маань намайг хуураагүйг саяхан олж мэдсэн. Харин тэр араар тавиулснаа өнөөдөр мэдсэн." гэж гунигтайгаар хэлтэл Тэхён "Чи намайг үнэхээр чамайг хуурсан гэж бодсон тэ? Яаж тэгж боддог байнаа Жонгүг? Би чамаас өөр хүн харахаа болиод олон жил болж байна. Ийм байхад яагаад надад итгээгүй юм. Чамайг итгэхгүй байсан болохоор цагдаагийн газар очоод бүх үнэнийг олж байж л эргэж ирсэн юм"
"Би яаж мэддэг юм? Чиний утас руу залгаад, нөхөрт чинь хэлнэ энэ тэр гээд байхаар нь үнэхээр л үнэн гэж бодсон. би үнэхээр их айсан бас зөндөө уйлсан." гэхэд Тэхён намайг тэврээд, "Би ганцхан чамайг л боддог Жонгүг. Өдөр шөнөгүй чинийхээ тухай л бодож суудаг. Хэрвээ дахиад ийм буруу ойлголт гарвал хамгийн түрүүнд миний үгийг сонсоорой гэж гуйя"
Түүнийг үнсээд холдох гэтэл Тэхён улам чанга тэврэн намайг хөдөлгөсөнгүй. Би түүнд үнсүүлж байгаад, "КИМ ТЭХЁН охин хаана байна???" гэж орилтол тэр инээгээд, "Одоо л охиноо санах ухаантай болж байгаа юм уу? Намжүүн ахынд байгаа өнөөдөртөө тэд хонуулчихъя гэж бодсон юм. Тэр хоёр ч баярлаад аваад үлдсэн."
"Маргааш өглөө очиж авцгаая. Охиноо санаад байна"
"Чамд намайг бодох хэсэг хугацаа байна уу Жон Жонгүг? Түрүүн танихгүй хүмүүсийн гэр бүлийн асуудлаас болж зөндөө хямарсан, харин одоо охиноо бодож эхэллээ. Намайг боддог ганцхан минут ч болтугай байхгүй хэрэг үү?"
"Өөрийгөө бодогдуулмаар байгаа бол яг одоо намайг үнс тэгвэл надад сэтгэгдэл төрүүлж магадгүй"
"Тэгвэл шөнөжин чиний бодлоос гарахгүй байх нэг арга байгаа"
...
100+Оройтуулсанд уучлаарай хайруудаа ❤❤
YOU ARE READING
-Husband-
Short Story"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"