7."Хариуцлага"

3.6K 347 15
                                    


Толгойны өвдөлтөөс өөр зүйл мэдрэхгүй сэрэх Жонгүг. Ийш тийшээ харан хаана байгаагаа хэсэг бодсон ч, санаж байгаа зүйл түүнд байсангүй. Хэн нэгэн түүнийг тэвэрч байгааг мэдсэн даруйдаа сандарлаа. Эргээд харахад Тэхён түүнийг тэврэн унтаж байв. Ойрын хэдэн өдөр тодроогүй инээмсэглэл Жонгүгийн нүүрэнд тодорч, өөрийн эрхгүй баярлана.

Тогтож ч харж чадахгүй байсан Тэхёний царайг ойроос удаанаар ширтлээ. Тэхён бага зэрэг ядарчээ. Гэсэн хэдий ч тэр, төгс төгөлдөр хэвээр.

Удалгүй хаалга онгойн Нахи бамбаруушаа тэвэрсээр орж ирснээ Жонгүгийг харсан даруйдаа баярлан "КҮҮКИЕ ААВ ИРЧИХЭЖ" гэж орилон тэдний орон дээр гарлаа. "Миний бяцхан гүнж сайхан амарсан уу?" гээд охиноо үнстэл Нахи түүн рүү муухай харсаар, "Аааах. Муухай үнэртэж байна!" гэв.

Жонгүг санаа алдсаар, "Тэгвэл ч аав нь босож усанд орохгүй бол болохгүй юм байна даа" гэхэд Нахи инээсээр, "Таныг ийм муухай үнэртэж байхад, Тэтэ аав яаж тэсдэг байнаа?" гэж хэлэхэд нь, Жонгүг Тэхёноос гэнэт санаа зовох шиг боллоо. Ер нь яаж яваад ч энд ирчихсэн юм? Тэхёныг сэрэхээс нь өмнө явчихъя гэж бодоод хурдхан шиг бослоо. Жонгүг усанд орчихоод, гарч ирэхэд Тэхён сэрчихсэн охинтой тэврэлдэн орон дээр хэвтэж байв.

Жонгүггүйгээр аз жаргалтай байх тэдний гэр бүл.

Одоо Жонгүг санаа зовох хэрэггүй болсон мэт санагдаж байлаа. Тэртээ тэргүй тэр хоёр Жонгүгийг байхгүй байсан ч гэсэн жаргалтай байж чадах юм шиг мэдрэгдэх шиг.

Тэднийг харан нулимс нь цийлэгнэн зогсох Жонгүг, нулимсаа арчаад, "Нахи аав нь явлаа шүү. Ажилтай болохоор хурдан явахгүй бол болохгүй" гэж хэлчихээд унтлагын өрөөнөөс гарав. Гутлаа өмсөөд хаалгаар гарах гэж байтал Тэхён түүний араас тэврэн, "Битгий яв Жонгүг. Намайг битгий орхи гуйя. Би чамайг дахиж алдмааргүй байна. Салах өргөдлийн тухайд гэвэл, би чамд бүхнийг хэлж гэртээ ирэхийг гуйх гэж байсан юм. Даана ч чи үг хэлэхийн завдалгүй гараад явчихсан. Анхнаасаа салах өргөдөл гаргах хэрэггүй байсан юм. Би чамайг уучилсан Жонгүг. Дахиад өөрийгөө зүхэх хэрэггүй. Намайг харах бүртээ өөрийгөө буруутгаж хараадаг байсныг чинь мэднэ ээ.
Чи хангалттай л их өөрийгөө буруутгаж зүхлээ одоо болоод өнгөрсөн бүхнийг мартацгаая."

Жонгүг инээмсэглэн эргэж хараад, "Мартаж болох зүйл байсан бол аль хэдийнээ мартах сан. Би чамаар гуйлгуулах гэж эндээс яваагүй ээ Тэхён. Би хийсэн хэргийнхээ хариуг хүртэж л энэ гэрээс явсан. Шаналж зовох ёстой нь би болохоор, буруу үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Хэдий чи намайг уучлав ч, би өөрийгөө уучилж чадахгүй нь."

"Тэгвэл чи өөрөө өөрийгөө уучлах л болж дээ. Учир нь би одоо чамайг хаашаа ч явуулахгүй. Чи хийсэн зүйлдээ хариуцлага хүлээх ёстой. Чиний хүлээх ёстой хариуцлага бол, миний хажууд байх. Үүнийг л чи хийж чадах юм бол, тэр бүхэн мартагдана." Тэхён түүнийг чанга тэврэн уруул дээр нь үнслээ.










....
80+

-Husband-Where stories live. Discover now