Жонгүг охинтой тоглон сууж байгаад гэнэт "Миний охин аавтайгаа уулзахгүй байж чадах уу?" гэж асуулаа.Өмнө нь хэзээ ч иймэрхүү асуулт сонсож байгаагүй охин нь гайхан "Күүкие аав томилолтоор гадаад руу явах гэж байгаа юм уу?" гэлээ. Өнгөрсөн хавар Жонгүг томилолтоор Англи улс руу яваад долоо хоносон юм. Нахигийн хувьд аавтайгаа уулзаагүй хамгийн удаан хугацаа өнгөрүүлсэн нь тэр билээ.
"Үгүй ээ. Зүгээр л охиноосоо асууж байгаа юм аавтайгаа уулзахгүй хэд хонож чадах вэ?" гэхэд охин нь "Ааваа та намайг орхиж явах гээд байгаа юм уу?" гэж асуулаа.
"Үгүй ээ"
"Тэгвэл би уулзахгүй нэг ч хонож чадахгүй. Би Күүкие аав, Тэтэ аав хоёртой л хамт байх дуртай." гээд Жонгүгийг тэврэв. Одоо тэд салах дээрээ тулчихсан. Ер нь бол аль хэдийнээ салахаар болчихсон. Жонгүгт бүхнээ орхиж үнэхээр хэцүү байх ч, энэ бяцхан охин түүнгүйгээр яаж зовж шаналахыг Жонгүг бодоогүй билээ.
Тоглоомоо эвлүүлэн суух охин нь хаалга руу хараад, "Тэтэ аав" гэх нь тэр. "Намжүүн ах, Жин ах хоёр нь ирчихсэн. Миний охиныг хүлээж байна" гэхэд охин нь баярлан түрэгхэн шиг гүйн өрөөнөөс гарав. Жонгүг Нахигийн тараасан тоглоомнуудыг янзлан суух бол Тэхён түүнийг ширтэж зогсоно. "Охиндоо яаж энэ бүхнийг ойлгуулах вэ?" гэж Жонгүг бувтналаа.
"Юуг?"
"Салалт. Гэнэт л би яваад өгөхөөр түүнийг яах бол гэж санаа зовсон юм?" гэхэд Тэхён "Чи тэгтлээ их яараа юу? Салахыг?" тэр үнэхээр ингэж хэлэхийг хүсээгүй ч, нэг л мэдэхэд амнаас нь урсан гарсан байлаа.
"Би хүсэхгүй байгааг чи мэднэ шүү дээ Тэхён. Заавал ийм зүйл хэлж зүрхийг минь зүсэх хэрэгтэй байсан юм уу? Миний буруугаас болж ийм зүйл болсныг мэдэж байгаа. Тийм болохоор л гэмшээд чам руу ч эгцэлж харж чадахгүй гэрээсээ явах гэж байна. Намайг уучлаарай гэж чамаас гуйж чадахгүй нь. Би ийм хэрэг хийчихсэн болохоор уучлалт ч гуйх эрхгүй" гэж хэлээд Жонгүг өрөөнөөс гарлаа.
Хэдий Тэхён түүнийг уучилж болох ч, Жонгүг өөрөө өөрийгөө уучилж чадахгүй байлаа.
Хувцасныхаа өрөө рүү ороод уйлсаар хувцаснуудаа цүнхэндээ хийж эхлэв. Мөн Тэхёний цамцнуудаас хоёрыг авч цүнхэндээ хийлээ.Тэхён хана налан түүнийг ширтэн зогсоно. Жонгүг нулимсаа хурдхан шиг арчаад, "Чамд хайргүй болсондоо явчихлаа гэж битгий бодоорой. Би энд байх эрхгүй хүн" гэж хэллээ.
Жонгүг цүнхтэй хувцасаа барин Намжүүн Жин хоёр дээр очоод, "Явъя" гэхэд охин нь том нүдэлсээр "Ааваа та хаачих гэж байгаа юм бэ?" гэв."Аав нь Намжүүн ахтай нь хамт компаний том төсөл дээр ажиллах гэж байгаа юм. Тэгээд өдөр шөнөгүй ажиллах болохоор хамт байх ёстой болчихоод, миний охин аавтайгаа уулзмаар байвал Намжүүн ахындаа ирээрэй за юу" гээд охиноо үнслээ.
"Тэгвэл миний аав ажлаа хурдан хийчихээд гэртээ ирээрэй за юу. Та битгий ядраарай. Таныг эргээд гэртээ ирэхээр чинь Тэтэ аав гурвуулаа хамт унтнаа" гэж хэллээ. Охиноо дахиад нэг үнсчихээд, гэрээсээ гарав. Жонгүг хурдхан л гарахгүй бол асгарах гэж буй нулимсаа барьж дийлэхгүй байсан юм.
50+
...
YOU ARE READING
-Husband-
Short Story"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"