9."Битгий орхи!"

3.4K 355 5
                                    

"Хурдлаачээ! Тэхён юу хийгээд байгаа юм хурдлаач" Би Тэхёнийг хүлээн тэсэж ядна. Өнөөдөр Жин ахын төрсөн өдрийн үдэшлэг болж байгаа юм. Тэхёний ачаар бид хоцорчихлоо. 

"Яагаад яаруулаад байгаа юм бэ?  тэгж их яараад байгаа юм бол тэгээд орхиод яваач" Тэхён арай гэж гарч ирчихээд над руу уурлаж эхэллээ. Би хариу хэлсэнгүй. Гэхдээ Тэхёний буруу байгаагүй гэж үү? Тэр л цагтаа гарч ирэхгүй удсан шт дээ. Тэр над руу уурлачихлаа.

"Аав та! Өөрөө удсан шт дээ. Би энд хэвтээд таныг үнэхээр удаан хүлээсэн. Тэгтэл та одоо Күүкие аавыг гомдоочихлоо." Нахигийн зөв. Заримдаа Нахи миний нүүрний хувирлыг хараад л өөр хэний ч олж хардаггүй зүйлсийг хардаг мэт санагдах юм. Нэг үгээр хэлвэл Нахи намайг уншдаг бүр Тэхёноос ч илүү шүү. Нүүрний хувирлыг минь хараад л, намайг мэдчихдэг юм.

Энэ бяцхан охиныг хуурах хэцүү.

"Жонгүг аа? Уучлаарай. Би сая жоохон ширүүн байсан юм уу?" Нахиг сонссон Тэхён тэр дороо над дээр ирээд намайг тайвшируулав. "Тийн. Хүлээлгэсэн нь чи өөрөө байхад, хүлээсэн намайг тэгж загнаад байхдаа яадаг юм." гэхэд тэр намайг тэвэрлээ.

"Мм? Намайг уучлаарай за. Дахиад тэгэхгүй ээ. Чиний наад уруулны унжиж байгааг хараачээ миний Күүкие тэгтлээ гомдсон юм уу?"

"Үнсэхгүй бол уучлахгүй шүү" гэж хэлэхэд Тэхён уруул дээр үнслээ.

"ЭЭ Бурхан минь! Би юу ч хараагүй. Тэгэхдээ та хоёр жоохон хурдлаж болохгүй юу. Энэ байдлаараа дуусах гэж байхад нь очих юм байна л даа" Нэг харсан Нахи буруу харчихсан зогсож байлаа. Охиноо байгааг бүүр мартчихаж.
"Яах гэж намайг үнсэж байгаа юм!" гэхэд Нахи инээсээр "Күүкие аав ямар худалч юм бэ? Та өөрөө л үнс үнс л гээд байсан биз дээ" гэв.

Тэхён нүдээ ирмэн над руу харж инээснээ, "За одоо явцгаая" гээд гарцгаалаа. Тэхён охиноо суулган бүсийг нь зүүж өгөн бид, Намжүүн ахынх руу хөдөллөө. Бидний хаалгаар дөнгөж ороход л Жин ах орилно. "ЯАА! Ганц царайлаг ахынхаа төрсөн өдрөөр цагтаа ир л дээ!"

"Жонгүг аав.. Гомдоод тэгээд Тэхён аав үнсээд, тэгээд л удчихлаа." Нахи юу ч болоогүй мэт тэр олон хүмүүсийн дунд чанга хэлчих нь тэр. Энэ охиныг нээрээ яана даа. 

Миний нүүр улайн доош харахад Тэхён "Зүгээр дээ. Ямар худал юм хэлсэн биш" гэж чихэнд шивнэлээ. Тэхён намайг бүр ичээж орхилоо. Ашгүй хүмүүсийн анхаарал өөр зүйл дээр төвлөрөхөд миний санаа амрав. Бэлэг өгөх цаг болсон болохоор Тэхён бэлдсэн бэлгээ  авчрахаар машин руугаа явлаа. 

Тэр хооронд нь Намжүүн ах намайг шалсаар байгаад ганц хундага татуулчихав. Би үнэхээр уухыг  хүсээгүй ч, ах бүр намайг уухаас өөр сонголтгүй болгож орхисон. 

Энэ архи үнэхээр хатуу юм. 

"Юу өгчихвөө? энэ чинь хэдэн градус юм?" гэхэд Намжүүүн ах "Мэдэхгүй ээ ямар ч байсан их" гэж хэллээ. Толгой өвдөөд, бүр сүүлдээ уур ч хүрэх шиг. Тийм их градустай архийг дүүдээ шахсаар байгаад өгөөд байхдаа яах вэ дээ. 

"Хөөөе Жонгүг чи уучихаа юу?" Тэхён над руу ирж байгаа нь  харагдлаа. "Тэхёнааа? Намжүүн ах.. Намжүүн ах надад шахсаар байгаад өгчихсөөн. Би уухгүй гэж зөндөө хэлсэн. Тэр архи нь өндөр градустай юм байна лээ" би Тэхёнд бүх зүйлийг тайлбарлах гэж их юм ярилаа. Арай аль хэдийн согтчихсон юм биш биз дээ? 

Тэхён намайг хөтлөөд "Гэрлүүгээ харьцгаая" гэж хэлээд машиндаа оруулж суулгаллаа. "Нахи? Нахи яасан" гэхэд тэр "Арын суудал дээр унтаж байна" гэлээ.

Би үнэхээр согтсон бололтой толгой эргээд ч байх шиг санагдав.

"Чамайг ганц хором харалгүй үлдээхэд чи ийм болчих гэж?" гэж хэлээд Тэхён инээх шиг болов. "Тийм болохоор намайг битгий орхи мэдвүү!! Зөвхөн над руу хараад хөгшир мэдэв үү? Миний хажуунаас яасан ч холдож болохгүй шүү би чамайг дахиад алдмааргүй байна"

"Би чамайг орхиод хаашаа ч явахгүй дээ"


...

90+

Votenii toondoo hursniig medsengu shtde, Ssibyeol1013 -iin comiig harj baij l medlee kk..bi nree anzaaraggu hun ymooo.


-Husband-Where stories live. Discover now