Жиминээс гэрийнх нь хаягийг аваад тэднийх рүү хөдөллөө. Замдаа Тэхён Жин ах руу яриад охиныг маань авчихаарай гэж хэллээ. Байнга түүнийг гуйх юм даа. Гэхдээ тэр ч гэсэн дуртай байдаг болохоор зөвшөөрөв.
Тансаг зэрэглэлийн хотхоныг хайж явсаар олж ирлээ. Бид хэдий хүний амьдралд хөндлөнгөөс оролцмооргүй байгаа ч, хүн үхэх хэмжээний зүйл болчихвол хараад суухад оройтно. Тэдний гэрийн хонхыг дарахад, анх Тэхён руу залгаж байсан нөгөө хүүхэн хаалгыг нь тайлав.
Биднийг хармагцаа л таньдаг мэт царай гарган, "Сайн уу?? ах нараа. Бүх зүйл сайн биз дээ. Гэхдээ энд ямар хэргээр яваа юм. Юнги Жимин хоёр эзгүй байна шүү дээ" гээд худлаа инээмсэглэв. Түүний гэдэс тийм ч том болоогүй ч, гэдсээ дааж ядах мэт харагдана. Жирэмсэн хүн ямар байдгийг би сайн мэдэхгүй ч, жирэмсэн гэдэг нь үл ялиг л мэдэгдэж байхад төрөх гэж буй мэт жүжиглээд байх шиг санагдлаа.
Тэдний гэрээр дүүрэн энэ хүүхний хувцас хунар хэрэглэдэг янз бүрийн бүтээгдэхүүнүүд. Шалаар нэг түүний цамц гутал зэрэг хөглөрчихсөн байгаа нь Жиминийг өрөөнөөсөө гараагүй удсны шинж биз. Тэхён Жимин рүү залгаад, "Бид танайд ирчихлээ. Гараад ир" гэхэд удалгүй нэг хаалга онгойн тэр гарч ирлээ.
"Хүүе Жимин oppa? та байсан юм уу? Байсан бол надад мэдэгдэхгүй дээ. Өрөөнд чинь хоол ч болтугай оруулж өгөх байлаа" Өнөөх хүүхэн Жиминийг гарч ирмэгц санаа тавьж буй мэт жүжиглэх нь бөөлжис хүргэмээр.
"Жимин хувцасаа багла!!" Би түүнд ийн хэлтэл тэр гайхаж над руу нэг харснаа буцаад өрөө рүүгээ явчихав. Тэр ч гэсэн энд байхаас залхсан бололтой.
"Юу вэ ах нараа? Жимин Юнги хоёр салах гэж байгаа юм уу? Арай надаас болсон юм биш биз дээ? Үгүй байлгүй дээ." Жиминийг гарч иртэл өнөөх хүүхэн янз бүрийн зүйлс ярьж чих өвтгөж байлаа.
Тэхён Жиминий ачааг аван машиныхаа ар луу хийгээд бид хөдлөв. "Пак Жимин чи чинь солиорчихсон юм уу? Ийм болтлоо түүнийг гэртээ байлгасан хэрэг үү? Заваарсан юм. Юнгид юу ч хэлээгүй юм уу? Зүгээр л түүний хийж байгаа бүхэнтэй эвлэрээд, нууц амрагтай нь хүртэл хамт амьдрах? Жимин чи чинь тэнэг юм уу?" би түүн рүү уурлаж байхад хажууд Тэхён намайг тайвшируулах гэж чадлаараа хичээж байлаа.
"Жонгүг аа? Жоохон зөөлхөн ярь. Тайвшир даа"
"ЯАЖ ТАЙВАН БАЙХ ЮМ??? Юнгигээс одоог хүртэл салахгүй байсан шалтгаан чинь юу юм? Юнгигийн хайр тэр хүүхний гэдсэн дотор байхад, чи хайртай л гэж битгий хэлээрэй. Чамд өчүүхэн ч гэсэн бардам зан алга уу? Ингэж их дормжлуулчихаад, хайртай гээд араас нь гүйж байвал би өөрийн гараар чамайг цааш нь харуулна" Жиминийг арын суудал дээр уйлж суугааг мэдэж байсан ч би үүнийг хэлэхгүй байж чадсангүй.
Тэхён "Жиминийг одоо хааш нь аваачих юм? Жимин чамд очих газар байгаа юу?" гэж асуухад Жимин дугарсангүй.
"Арай түүнийг гэрлүүгээ аваачих гээгүй биз дээ?" гэж Тэхён зөвхөн надад сонсогдохоор шивнэлээ. "Жимин бид чамайг буудалд хүргээд өгье. Миний таньд хүний нэг аятайхан буудал байдаг юм тэнд хэсэгтээ байж бай. Тэгээд бас чимээгүй Юнгигийн үгийг дагаад байлгүй. Өөрийнхөө наад тархийг ажилуул." гэхэд тэр толгой дохилоо.
"Намжүүн ахын буудал руу яв"
Бид түүнийг хүргэж өгөөд, охиноо авахаа явцгаалаа. "Жимин дүүрчихсэн тэнэг эсвэл үнэхээр өөрийн ухаагүй нэгэн байх" Тэхёнийг ингэж хэлэхэд нь би ч гэсэн түүнийг дотроо юу бодож явдаг хүн юм бол доо гэж гайхширав. Энгийн нэг хүн байсан ч, нөхөртөө хайртай гэхэд арай л юм биш үү.
Гэхдээ яаж мэдэх билээ дээ? Тэр шийдвэр гаргаж чадахгүй цочирдчихсон ч байсан юм билүү.
120+....
bi uneheer muu hun yomm. Ugluunuus hoish wattpad oroogu say l orsn bolohoor votendoo hursniig medsngue. Nmg bitgi zagnaaraaiii
YOU ARE READING
-Husband-
Short Story"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"