8."Нарийн бичиг"

3.5K 339 12
                                    

" Миний аав одоо дахиж намайг орхиж явахгүй тэ?" гэж Нахи Жонгүгт тэврүүлэн ам хуурайгүй бувтнана. "Аав нь одоо явахгүй ээ. Явна гэсэн ч Тэтэ аав чинь намайг одоо хааш нь ч явуулахгүй биз. Миний гүнж одоо ор доо." гээд охиноо буулгав. 

Өнөөдөр ажилдаа явах замдаа Жонгүг Нахиг хүргэж өгч байгаа юм. 

"Аав аав би танд тушаал өгье. Өнөөдөр орой та намайг Тэтэ аав та хамт ирж аваарай. Заавал хамтдаа ирж авна шүү. Хэрвээ би таныг тушаалаа биелүүлж чадах юм бол шагнана." гэж чихэнд нь шивнэчихээд цааш гүйчихэв.  Жонгүг охиноо инээмсэглэн араас нь харж зогсож байгаад цэцэрлэгээс гарлаа.

Нүүрнээс нь инээмсэглэл салахгүй явсаар  ажилдаа орж ирэв. Тэр үнэхээр аз жаргалтай байгаа боловч нэг л зүйл сэтгэлийг зовооно. Эргээд хуучин хэвэндээ ороход бага зэрэг хугацаа зарцуулах ёстой юм шиг санагдаж байлаа. Бидэнд хугацаа хэрэгтэй. Хэдий хэн хэнийгээ уучилж, өнгөрсөн бүхнийг мартахаар шийдсэн ч, яг одоо бол юу ч болоогүй юм царайлах хэцүү...

Тиймдээ ч Жонгүгт одоог хүртэл Тэхён руу залгаж чадахгүй сууна. Зүгээр л орой охиноо хамтдаа цэцэрлэгээс нь авцгаая гэж хэлэх гээд сандран сууна. 

"Байна уу?" Эцэс нь тэр залгахад Тэхён ч тэр дороо утсаа авлаа. "Байна Жонгүг үү?" гэхэд Жонгүг "Үгүй ээ Нахи байна" гэж хэлэхэд тэд хоёул инээлээ. "Нахи надад тушаал булгасан. Орой цэцэрлэгээс нь чи бид хоёр хамт авах ёстой гэсэн. Тэгээд л хэлэх гээд залгаллаа."

"Түүний буулгасан тушаалыг хамтдаа биелүүлцгээе. Би гадуур явж байна. Ажил дээр чинь яваад очих уу?"

"Тэг л дээ" үүний дараа тэд хоёул дуугаа хураалаа. Хэн хэн нь утсаа таслахыг хүсэхгүй байгаа болохоор, үргэлжлүүлэн юу ярих талаар хоёр талд бодон сууна. "Өнөөдөр орой...гадуур хооллох уу? Охиноо цэцэрлэгээс нь авчихаад" гэж Тэхён хэллээ.

Жонгүг ч тэр дороо зөвшөөрч хариулав. Юу ярихаа олж ядан хэсэг байж утсаа таслав. Аз жаргал дүүрэн инээмслэсээр Тэхёнийг ирэхийг хүлээн, суух Жонгүг. Тэвчиж ядан арай л гэж суудал дээрээ тогтож байлаа. Дахиад залгачихдаг юм билүү гэж бодсон ч зориг нь хүрсэнгүй. Удалгүй хаалга тогшиход нь Жонгүг "Ор ор" гэж хурдхан шиг хариулаад хаалга руу харахад түүний нарын бичиг зогсож байлаа. 

"Яасан?" гэхэд өнөөх нь худлаа инээсээр, "Ким Тэхён гэдэг хүн уулзахаар ирлээ оруулах уу?" гэж асуув. Нарийн бичиг  нь Тэхёнийг танихгүйдээ биш, Тэндийг саяхан ам муруйсныг мэдэж байгаа болохоор ингэж аашлаж байгаа юм. Үнэндээ энэ нарийн бичиг хүүхэн Жонгүгт харц унгадаг билээ.

"Нөхөр маань миний өрөөнд орж ирэхдээ зөвшөөрөл авна гэж үү? Чи чинь галзуурчихсан хэрэг үү? Тэхёнийг хурдхан оруулаад өөрөө далд орж үз" гэхэд нарийн бичиг сандран гарч, зөрөөд Тэхён орж ирэв. "Жонгүг захирал ч өнөөдөр ширүүхэн байгаа бололтой" гээд инээмсэглээд, дараа нь царай нь тэр дороо хувиран өөрчлөгдөөд  "Чиний энэ тэнэг нарийн бичиг хүүхэн чинь надад таалагддаггүй" 

"Чамд таалагдахгүй байгаа юм бол халчихъя" гэхэд Тэхён санаа нь амарсан бололтой инээмсэглээд "Яг одоо халчихвал би илүү баярлах юм шиг санагдахгүй байна уу?" 

Жонгүг "Ойлголлоо бүх зүйл таны хүсснээр...Хөөе нарийн бичгээ ороод ир" гэж дуудуулахад нөгөөх нь цай барьсаар орж ирлээ. "Цайгаа наанаа тавиад гарч юмаа бэлд чи халагдсан" нарийн бичиг хүүхэн гайхан Жонгүг рүү харна. "Захирлаа би юу ч.. буруу хийгээгүй шүү дээ? Яагаад?" 

Тэхён "Чи өдөржин суучихаад наад нүдээрээ миний нөхөр лүү санаархаж хардаг болохоор энэ бүхэн надад таалагдахгүй байна. Өөр ажил хайж ол"

Жонгүг "Одоо гар" 





...

90+

-Husband-Where stories live. Discover now