18."Эрхлүүл"

3K 325 22
                                    

Өглөө сайхан унтаж байхад,  "Жонгүг аа? Хүмүүс ирчихсэн уулзах гээд байна. Босоорой" гэсээр байгаад Тэхён намайг хүчлэн босгов. Зочны өрөөнд нойрмог царайтай орсон ч, харсан зүйлдээ итгэж ядан хачин царайлав.

Хорвоо ийм жижигхэн байна гэж хэн санах билээ!

"Солиорчихсон новшнууд! Тэр Мин Юнги та хоёрыг зүгээр өнгөрөөнө гэж итгээд, одоо хөтлөлцчихсөн суугаа юм уу? Хусогоо энд юу болоод байгааг хүн ойлгохоор аятайхан тайлбарлаадах" гэхэд Жимин түүнийг өмөөрөн "Хусогт буруу байхгүй ээ. Энэ бүхэн миний буруу. Чи намайг нэг буудалд аваачиж өгсөн шт дээ. Бид тэнд танилцсан юм" 

"Чи чимээгүй байж бай. Нуулгүй хэлэхэд Мин Юнги Хусогт ямар нэгэн муу юм хийлээ гэж бодоход чи юу хийж чадах юм Жимин? Тэр та хоёрыг чимээгүй хараад суухгүй. Хусог миний сайн найз би түүнд ямар нэгэн юм болох вий гэхээс санаа зовж байна. Учир нь тэр Юнги чинь Жиминд хайртай" 

Тэхён "Та хоёр огт уулзаж болохгүй гэсэн үг биш л дээ. Жимин чи эхлээд энэ бүхнийг цэгцлэх ёстой. Юнгигээс салчихаад Хусогтой эсвэл өөр хэн нэгэнтэй уулзаж болно харин  одоо бол уулзаж болохгүй. Тэгвэл энэ чинь араар тавилт болно. Өөрөө гэр бүлтэй хүн байж, ингээд өөр хүнтэй уулзаад байж болохгүй нөхөр чинь чамайг хуурсан байсан ч хамаагүй. Чи Юнгид үнэхээр хайргүй л юм бол эхлээд сал" би Тэхёний үгтэй санал нийлж толгой дохилоо.

Тэр хоёр юм дугарахгүй хоёр тийш харан бодлогширон суулаа. Ухаанаа алдаад энэ тухай огт бодоогүй юм байх даа? 

Удалгүй Нахи сэрээд өрөөнөөсөө гарч ирэв. Жимин түүнийг өхөөрдөн Нахитай тоглох бол, Хусог хамт тоглож буй тэднийг ширтэн  сууна.

"Тэр хэдий чамд таалагдаж байж болох ч нөхөртэй хүнийг эргүүлж болохгүй. Түүнтэй уулзахаа боль. Тавьж явуулж байж л эргэж ирнэ. Хэрэв тэр чамайг үнэхээр сэтгэлдээ тээсэн л бол эргэж ирэх биз." гэж хэлэхэд тэр толгой дохив. Хусогийг тайвшируулах гэж худал үг хэлсэн мэт санагдана.  Жимин эргэж ирэхгүй байж мэднэ. Учир нь Юнги түүнд хайртай. Тиймээс явуулахгүй байх. 

Гэхдээ тэдний л амьдрал бид хажуунаас нь хэлэхээс шийдэх эрхгүй хүмүүс. Тэдний л амьдрал учраас тэд учраа өөрсдөө олох хэрэгтэй. Харин би  хажуунаас нь хараад л сууна. 

Жимин, Хусог хоёр явсаны дараа бид гурав хоол захиалж идлээ. Захиалгын хоол Нахид муу ч гэсэн. Нахи бид хоёр зэрэгцэж суугаад Тэхёноос хичээнгүйлэн гуйсан юм.

Хийх ажил байсан болохоор яалт ч үгүй тэднийг орхин, ажлынхаа өрөө рүү зүгэллээ. Заримдаа энэ ажлаас бүр залхах юм. Залхлаа гээд ч яах билээ надад гомдоллох эрх байхгүй. Хэсэг сууж байгаад өрөөнөөс гарахад Тэхён, Нахи хоёр тоглож байлаа.

"би чамайг барьж иднэ дэээ?" гэж Тэхён Нахигийн араас хөөх бол Нахи зугтаж байгаад удалгүй баригдав. "ААААА намайг битгий идээч би чинь гүнж шт дээ. Гүнжийг идэж болдоггүй юм"

Тэхён инээсээр охиноо үнсээд "Чи хэтэрхий хөөрхөн гүнж болохоор чамайг идэхээ болиллоо" гэлээ. Тэгээд л удалгүй тэд нэгнийгээ эрхлүүлж эхлэв. Хөөрхөн гэдэг нь.

Намайг ингээд хараад зогсож байгааг анзаарахгүй л тоглоцгооно. "Завгүй байх шив" гэж хэлэхэд тэд намайг сая л анзаарлаа.

"Күүкиее ааав" Нахи над руу гүйж ирээд тэврүүлэв. 

Тэхён "Күүкие ч гэсэн эрхлэхийг хүсэж байна уу? Алив аав дээрээ ир эрхлүүлээд өгье" гэхэд Нахи над руу гайхан харж "Та ч гэсэн Тэхён аавын хүүхэд юм уу? Үгүй биз дээ ааваа?" гэж асуулаа.

"Тэхён аав чинь л дэмий ч байгаа юм. Ким Тэхён чимээгүй бай"

"Яасан? Чи эрхлэмээргүй байгаа юм уу?" Бид гурав эрхлэлдсээр өдрийг  өнгөрөөж, орой унтах боллоо. Гэрт байхаар нэг л мэдэхэд цаг өнгөрчих юм. Би Нахийг унтуулах гээд өрөөнд ороход тэр номоо надад бариулан өөрөө хөнжилдөө шургалаа. "Өчигдөр хэддүгээр хуудсан дээр зогслоо?"

"67" гэхэд би инээмсэглэн номыг нь дэлгээд, уншиж эхлэв. Нахи ч удалгүй унтаад өгчихсөн болохоор би хөнжилийг нь нөмөргөж өгчихөөд, өрөөнөөс нь гарлаа.

"Хөөе Ким Тэхён! Намайг эрхлүүл. Хөөөөөе Ким Тэхён яг одоо ирэхгүй бол гомдлоо шүү" гэхэд Тэхён ариун цэврийн өрөөнөөс гарч ирэв. "Өдөр эрхлэхгүй том том дугараад л байсан. Яасан?"

"Яг одоо намайг эрхлүүлэхгүй бол ална шүү!!"









....

-Husband-Where stories live. Discover now