13."Хардалт"

3K 334 13
                                    

Шөнийн арван хоёр цаг өнгөрч байх үед Тэхён бид хоёр унтахаар тэврэлдэн хэвтэнэ. Нахи өнөөдөр унтаж өгөхгүй их орой болгосон юм. Би Тэхёнийг эрхлүүлэх гэж чадахаараа л хичээнэ. Би өөрөө эрхлэдэг болохоор түүнийг хэрхэн эрхлүүлэх учраа олохгүй байгаа юм. Намайг өөрийг нь тоохгүй байгаа гэж тэр бодож байгаа. Тэр эмзэг болчихсон.

"Ким Тэхён" гэхэд тэр дугарсангүй.

Түүний уурлаж байгаа шалгаан нь Жимин. Жимин бид хоёр найзууд болцгоосон явдал нь Тэхёнд таалагдаагүй. Уг нь би Жиминийг сайн ойлгож тэр ч мөн надад болж буй бүх зүйлсээ ярьж сэтгэлээ онгойлж бид хэд хэд уулзсан юм.

Миний утсанд зурвас ирэх чимээ гарахаар нь дэрэн доогуураа гараа хийж утсаа хартал Жиминээс иржээ. "Гайхалтай Юнги дөнгөж сая.. гараад явчихлаа. Магадгүй эргэж ирэхгүй биз. Бид салж байх шиг байна" гэсэн байлаа.

Тэдний харилцаа улам бүр дордсоор.

Ингэж болохгүй юм сан. Жимин түүнд чин сэтгэлээсээ хайртай. Ер нь Жиминтэй очиж уулздаг юм билүү тэгээд тэднийг эвлэрүүлэхийг хичээе гэж бодоод орноосоо бостол Тэхён гайхан над руу харлаа. "Хаачих гэж байгаа юм"

"Нөгөө Жимин-" гэж хэлэхэд Тэхён шууд л уурлав. "Хараал ид Жонгүг!! Тэр Жиминтэйгээ чи хэдэн удаа уулзаж байгааг мэдэж байна уу? Хар шөнөөр уулзаж яах гэж байгаа юм. Арай хэтэрч байгаа юм уу? Та хоёр бараг өдөр болгон уулзаж байгаа биз дээ. Наад Жимин чинь ч гэсэн бодож чаддаггүй юм уу? хэн нэгний нөхөртэй ингэж их уулзаад байхаар нөхөр нь яах бол гэж боддоггүй юм уу?"

Түүний уурлаж байгааг би ойлгож байна.

"Би чамайг ойлгож байна аа. Гэхдээ Юнги явчихсан гэнэ. Тэгээд л Жимин ганцаараа үлдчихэж. Би түүнтэй уулзах хэрэгтэй байх гэж бодоод" гэхэд Тэхён тэврээд хэвтэж байсан дэрээ хэд хэд балбав. Тэр үнэхээр уурлачихжээ.

"Чи түүнд сайн юм уу? Чи түүнд сайн биш юм бол ингэж халамжилж яах гэж байгаа юм? Тэр чинь нөхөртэй юм байгаа биз дээ? Нөхөр нь л түүнд санаа тавих ёстой биз дээ?"

"Гэхдээ тэд нэгнийгээ халамжлах хэмжээний дотно биш гэдгийг чи мэднэ шүү дээ. Тэд магадгүй салах гэж байгаа байх" гэхэд Тэхён босож ирснээ "Тэгвэл хэн нэгэн гэр бүлийн асуудалд чи санаа зовохгүй байвал яаж байна. Тэдний гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа чинь надад таалагдахгүй байна." гээд намайг орон дээр суулгаллаа.

"Чи Жиминтэй найзууд байх эсэх чинь надад хамаагүй. Гэхдээ өдөр шөнөгүй уулзаж, зурвасаар харилцаж байгаа чинь надад таалагдахгүй байна. Найзтайгаа уулзах нь энгийн хэрэг ч та хоёр өдөрт хоёр удаа уулзах нь холгүй байна. Ийм байхад би уурлахгүй гээд яах юм бэ? Би Жиминийг мэдэхгүй чи ч сайн танихгүй тийм байж өдөр шөнөгүй түүнд санаа зовох чинь тэнэг хэрэг. Жонгүг миний оронд өөрийгөө тавиад үз. Би өдөр шөнөгүй өөр хүнд санаа зовж, түүнийхээ талаар яриад л байвал чамд таалагдах уу?"

"Би арай хэтрүүлжээ. Уучлаарай Тэхёние. Би дэндүү хачин зан гаргачихаж Жиминд зөвөлгөө өгч болох ч, түүнийг тайвшируулж тайтгаруулах нь миний ажил биш юм байна... чамайг уурлуулсанд уучлаарай" гэхэд Тэхён намайг тэвэрлээ. "Уурлаагүй ээ. Хардсан юм. Одоо унтацгаая"













...

100+

-Husband-Where stories live. Discover now