"Ахаа..ахааа тэр надад....хайргүй юм байна. Арга ч үгүй биз. Өөрийг нь хуурсан тэнэг амьтныг хэн хайрлахав дээ? Хүний хүсдэг бүх зүйл надад байсан. Аз жаргалтай сайхан гэр бүл, хөрөнгө мөнгө ч гэсэн хангалттай. Бүх зүйл надад байсан байхад...би өөрөө үгүй хийчихлээ." гээд Жонгүг чимээгүй болов. Гэнэт Намжүүн рүү залгаад учир нь ойлгогдохгүй уйлж эхлэснийг, Намжүүн сая л ойлгов бололтой чимээгүй болчихов."Тэр чамд яг юу гэж хэлсэн юм?"
"Юм хэлэх ээ? Юу ч хэлээгүй! Надтай ярих ч хүсэлгүй байгаа биз. Салах өрөгдөл өгсөн нь түүний хэлэх гэсэн зүйл биш гэж үү?" гэхэд Намжүүн хүндээр санаа алдах нь утасны цаанаас ч сонсогдож байлаа. "Чи хаана байна Жонгүг? Уумаар санагдчихлаа. Тасарч унтлаа ууцгаая гэр хүрээд ир"
"Ахаа, машин барьж чадахааргүй байсан болохоор машинаа үлдээчихээд, алхаж явна. Танайх руу алхаад очьё" гэж хэлээд утсаа тасаллаа. Намжүүны гэрт ирээд, шууд л түүнийг тэвэрч аван хангалттай уйлав. Намжүүн ч Жонгүгийг харан өрөвдөж, өмнөөс нь шанална. Гэгээн цагаан өдрөөр хоёр залуу архи уун сэтгэлээ тайвшируулах гэж хичээнэ.
Яаж ч их архи уусан цээжин дэх өвдөлт нь намдахгүй. "Би Тэхёнд ямар их хайртай гээч. . . Би түүнгүйгээр амьдарч чадахгүй байхаа ахаа. Охиноо ч гэсэн санаад үхэх нь. Ахаа би одоо яах вэ? Яах вэ ахааааа!"
Намжүүн "Ах нь ч гэсэн үнэндээ яг яах ёстойг нь мэдэхгүй байна аа. Үнэхээр Тэхёнийг чамд салах өргөдөл өгнө гэж бодсонгүй. Тэр ч үнэхээр.." Тэд орой болтол ууж суув. Гэнэт хаалга дугарч Жин орж ирлээ. "Энэ юун үнэр вэ?...КИМ НАМЖҮҮН! ЖОН ЖОНГҮГ юугаа хийж байгаа юм? Жонгүг бүр архи уужээ. Би Тэхён руу залгаллаа"
"Залгаж болохгүй ээ! Тэр надад салах өргөдөл өгч байхад... Та түүн рүү залгаж яах гээд байгаа юм! Хэрвээ таныг залгах юм бол би жинхэнээсээ архичин болно шүү гудамжинд гарна." гэсэн ч Жин Тэхён руу залгаад, "Хөөе чи! Ирж нөхрөө ав! Та хоёр одоохондоо хуулиараа гэр бүл биз дээ. Энэ хүн чинь миний нөхрийг архичин болгох нь. Тийм болохоор Жонгүгийг ирж ав. Үгүй бол би түүний танайд хүргэж өгнө шүү. "
Тэхён чимээгүй сонсож байлаа. Цаана нь Жонгүг, Намжүүн хоёр битгий залга гэж гуйна. Гэвч Жин аль хэдийн залгачихсан байлаа. Тэхён "Би өөрөө очоод авъя" гэж хэллээ.
Удалгүй Тэхён хаалга тогшиход, Жин Жонгүгийг түлхээд гаргачихав. Жин "ХҮҮХДҮҮДЭЭ БАЯРТАЙ" гэж хэлээд хаалгаа хаалаа. "Яах гэж ирсэн юм? Ирэхгүй гээд хэлэхгүй яасан юм бээ? Намайг иймэрхүү байдалтай байхыг харах сайхан байна уу?" Жонгүг хэрэгтэй хэрэггүй олон зүйлс ярьж байх хооронд Тэхён түүнийг машиндаа суулгаллаа.
"Би согтчихож уу? би гадуур хүрмээ яасан юм? Би даараад байгаа юм байхдаа. Гадаа харанхуй болчихсон хэрэг үү? Өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ?" Жонгүг үглэсээр, Тэхён машинаа барьсаар гэртээ ирлээ. "Нахи унтаж байгаа болохоор чимээгүй байвал сайн байна" гэхэд Жонгүг толгой дохив.
"Нойр хүрээд байна. Би энд унтчихъя" гээд Жонгүг буйдан дээр очиж суулаа. Тэхён түүнийг ширтэж байгаад "Өрөөндөө ороод унт. Нуруу чинь өвдчихнө" гэхэд Жонгүг "Тэгээд чи яах юм?"
"Зүгээр л өрөөндөө ороод унт..гуйя Жонгүг олон юм яриад байлгүй унт "
Жонгүг өрөөндөө орон унтсаны дараа Тэхён хажуугаар нь орж хэвтлээ.
70+
...
YOU ARE READING
-Husband-
Short Story"Тэр новш чинь чиний дотор тавьсан уу?" "Ү-үг..үй ээ" "Хараал идэг! Наад үгэнд чинь яаж итгэх болж байнаа? Чи аль хэдийн намайг хуурчихаад ирсэн байхад"