II

1.4K 47 2
                                    

Юнхи бид хоёр цайны газар явах гэж байтал хонх дуугарахад нэг минут үлдсэн байв. Бид хоёр гүйсээр арай гэж нэг юм ангидаа орж ирээд сууж байтал удалгүй багш орж ирээд хичээл эхэллээ.

...

Тарах хонх дуугарч Юнхи бид хоёр сургуулиас гарлаа. Тэгтэл Юнхи:

-Чи яг хэн юм бэ? Чи надад жирийн айлын хүүхэд гэж хэлсэн биз дээ? Эсвэл чи надад худлаа хэлсэн юм уу?. гээд нэг амьсгаагаар дуржигнуулчихлаа. Би инээсээр:

-Хөөе амьсгаа ав л даа. Тайвшир. Би бол Пак Юүна. Солонгосын тэрбумтан Пак Жихүүний охин- (Байз!! Хэрвээ Юнхи намайг мэдчихвэл надаас зайгаа барих болов уу? Юу гэж хэлнээ. Хараал ид!). Юнхи надруу гайхсан харцаар  харахад нь:

-Хөөе хөөе би охин нь биш шүү. Зүгээр тэдний охинтой нь царайгаараа төстэй болохоор хүмүүс намайг охин нь гэж андуураад байдаг юмаа. Тэгэхээр нь  би нэрийг нь авчихсан байхгүй юу даа. Тэрнээс бол би охин нь биш. Солонгос ч биш Канад байхгүй юу даа. Аан Солонгос юм байна. (Тэр намайг сандрахдаа 'юу даа' гэдэг үгийг хэрэглэдэг гэдгийг мэдэхгүй нь болж дээ). гэхэд тэр:

-Аан заза. Би чамайг одоо тэр айлын охин юм байх л гэж бодлоо шдээ. Нээрээ чамайг тэгвэл хэн гэдэг юм?

-Намайг Мариа Пак гэдэг. Канад Солонгосын эрлийз. Гэхдээ чи намайг Юүна гэж дуудаарай. Заза хоёулаа явъя. гээд түүнийг дагуулан явлаа.

Бид явсаар нэгэн кафед ирлээ. Юнхи энэ кафег хараад том нүд хэвийн хэмжээнээсээ бараг хоёр дахин томорлоо. Би Юнхиг хараад инээсээр:

-Хөөе! Мин Юнхи би бүр яадгаа алдсан ядуу айлын охин биш шүү! Манайх баян ч биш боломжийн амьдралтай ч биш. Яг энэ хоёрын дундах нь. Бас энэ кафе миний ирэх дуртай кафе болохоор би чамайг энд авчирсан юм. гэхэд тэр 'аан заза' гээд толгой дохилоо.

Бид хоёр тэнд жоохон сууж байгаад гэр гэр лүүгээ явлаа.

Намайг гэрт ирэхэд манай тэнэмэл ах сууж байлаа. Гайхалтай ахыг гэрт байхыг анх удаа харлаа. Намайг өглөө сэрэхээс өмнө гараад унтсаны дараа орж ирдэг.

Өөрийг нь хараад байгааг мэдсэн юм шиг ах над руу хараад:

-Чи хэдэн цагт ирж байгаа юм? Хичээл чинь тараад хоёр цаг өнгөрлөө. Хаагуур яваад байгаа юм?!. гэв. Би цүнхээ ах руу шидээд:

-Би тань шиг тэнэмэл биш! Битгий намайг өөр шигээ бодоод бай! Мал минь! Бас би өнөөдөр өөрийгөө илчлэх шахсан. гээд ахын хажууд суухад:

Arrogant JJK |MGL|Where stories live. Discover now