XXVI

425 38 8
                                    

Шалгалт дуусмагц тэр багш хурааж аваад гарлаа.

Биеийнхээ чилээг гаргах гээд суниаж байтал Жонгүг намайг гэнэт хатгахад нь цочин түүнийг цохилоо. Тэгтэл тэр инээж байснаа:

-За саяны шалгалт хэр байв?

-Гайгүй байлаа. Чамд?

-Адилхөөн. Одоо дахиад шалгалт авах болов уу?

-Мэдэхгүй юм даа. Математик амархан байсан юм чинь бусад нь амаран байхөө.

-Гайгүй байлгүй дээ. гээд босон Намжүүны хажууд очоод:

-Андаа чи багшаас одоо дахиад шалгалт авах юмуу гээд асуу даа. гэхэд Намжүүн:

-Нээрээ тийм. гээд гараад явлаа. Харин Жонгүг буцаад суудалдаа суугаад намайг араас тэвэрлээ.

Удалгүй Намжүүн орж ирээд:

-Дахиад шалгалт авахгүй одоо тар гэнээ. гэхэд бүгд л баярлацгаана. Жонгүг ч тэр.

Бид нар бүгд гадуур хувцасаа өмсөөд гарах гэж байтал Сүжи зогсоон:

-Хөөе та нар хэзээ зугаалвал дээр гэж бодож байна?. гэхэд нь Хусог:

-Хичээл амарсны дараа л зугаалъя л даа. гээд гарах гэж байхад нь Тэхён:

-Амарсны дараа болно л доо. Гэхдээ дурсамжийн цомог оройтчихно шдээ.

Жонгүг:

-Сүртэй юм бэ? Тэгвэл өдөр авхуулчихъя. Өдөр гурван цагаас дүрэмт хувцас болон чөлөөт хувцастайгаа ирээрэй. Би тэр зурагчныг нь зохицуулчихна. гэхэд бүгд зөвшөөрч гарцгаалаа.

...

Гэрт орон цайгаа уучихаад усанд орлоо.

Хөөх миний үс урт болчихож. Тайруулахаас.

Дүрэмт хувцасаа цүнхэндээ хийгээд цэнхэр уранхай жинс, цагаан путболк, хар савхи цагаан пүүз өмсөөд гарлаа. Одоо дөнгөж арван хоёр өнгөрч байгаа юм чинь цаг байнаа гэсэн үг.

Үсчинд орон үсээ урдын адил мөрөөр татсан болгоод бага зэрэг долгион орууллаа. Тэнд ороод гараад ирэхэд л гучин минут болж эдр.

Тэндээс гарч байтал Жонгүг залгалаа.

-Хаана байна?

-Яах гэж байгаа юм?

-Уулзъяа. Би очъё.

-Би гадуур явж байнаа. Одоо их дэлгүүр орох гэж байна. Чи хүрээд ир.

-За.

Их дэлгүүрийн үүдэнд зогсож байтал тэр машинтайгаа ирлээ. Намайг түүн дээр очиход тэр миний цүнхийг аваад машиндаа хийлээ. Тэгээд бид хоёр хамт их дэлгүүр орлоо. Түүний хувцаслалт дажгүй л юм.

Arrogant JJK |MGL|Where stories live. Discover now