Жонгүг бид хоёр нэлээн удаа ширтэлцэж байхад хонх дуугарлаа. Намайг очоод тайлахад аав ээж хоёр байв. Тэр хоёр орж ирээд гал тоггонд сууж байсан Жонгүгийг хараад хоёул гайхлаа. Аав ширээний ард суугаад:
-Жон хүргэн юу хийж яваа билээ?. гэхэд тэр сандарсаар:
-Б-би а-арай хүргэн чинь б-болоогүй шдээ. гээд үргэлжлүүлэн ярих гэхэд нь ах өрөөнөөсөө гарч ирэн:
-Та өөрөө энд байлгаж байгаарай эдр гээд байсан шд. Тэгэхээр нь л байлгаж байлаа. Нээрээ би та хоёрыг маш гоё баярлуулмаар юм хэлэх үү?. гэхэд би 'АХАА!!' гээд орилоход ах цочин:
-Заза уучлаарай. Дараа нь хэлье. гээд тэнэг инээлээ. Жонгүг хоолойгоо засан босоод:
-За би ингээд явъя даа. гээд бөхийхөд нь аав:
-Миний хүү хоноод явахгүй юмуу?. гэв. Тэр сандарсаар арай гэж 'хэрэггүй дээ' гэж хэлэн гарлаа. Харин ах балиар муухай инээгээд л байв.
Би яг одоо ахыг алахад бэлэн байна. Гэхдээ би алж чадахгүй л дээ. Гэхдээ ална.
#####
Өглөө эрт босон дүрэмт хувцасаа өмсөөд гэрээс гарлаа. Арай эрт үү? үгүй юу? Заа хэнд хамаатай юм.
Сургууль дээр ирэн ангидаа ороод зураг зурлаа. Би зураг зурахаараа ухаанаа алдчихдаг. Ертөнцөөс тасарчихдаг гэсэн үг л дээ.
Хажууд хүн суухыг зөнгөөрөө мэдэрсэн тоохгүй хийж буй зүйлээ үргэлжлүүлж байтал тэр хүн мөрөөр минь тэвэрлээ. Намайг түүн лүү харахад:
-Зургаа зураа. Намайг битгий тоо. гэлээ.
Намайг зургаа зурж дууссаны дараа тэр:
-Хоёулаа зургаар өрсөлдөх үү?. гэхэд нь сонирхолтой санагдан зөвшөөрөхөд:
-Тэгвэл мм... аан тав таван зургаар өрсөлдье. Сэдэв нь хайр. Яг зэрэг эхэлнэ шүү. гээд өөрөө зургийн дэвтрээ авчрахаар явлаа. Тэгээд хажууд суун:
-За эхэлье. Тавин минут шүү. гэхэд нь бид хоёр хоёулаа зурж эхэллээ. Бид хоёрт бүтэл бүтэн нэг цаг хорин минут байна. Тийм болохоор амжих байхаа.
....
Бид хоёр хоёулаа зэрэг дууслаа.
Юу вэ? Манай ангийнхан хэзээ ирчихсэн юм бол?
Жонгүг зургийн дэвтрээ хаан:
-За яг зэрэг нээнэ шүү. гэхэд нь:
-Үгүй ээ үгүй. Чи эхлээд нээ. гэхэд тэр:
-Үгүй! Чи эхлээд нээ!. гээд миний дэвтрийг булаагаад авчихав. Би арай гэж түүнээс аван санаа алдсаар дэвтрээ нээлээ. Тэр хараад шууд л уулга алдлаа. Уул нь гоё зураагүй юмсан. Тэр миний зургийг харж харж байгаад:
YOU ARE READING
Arrogant JJK |MGL|
RomanceТэр бол жинхэнэ адгийн новш. Үхвэл таарна. Жон Жонгүг үхвэл би л амар тайван амьдрах биз. Их зантай зэвүүн туулай. Гол дүр:Жон Жонгүг, Пак Юүна Эхэлсэн хугацаа:2018.12.11 Дууссан хугацаа:Тодорхойгүй Анхааруулга:Хуулбарлахыг хориглоно!!!