XIV

513 41 1
                                    

*Миний талаас*

Тэхён бид хоёр сургуулиас гарахад ах зогсож байв. Ах намайг хараад:

-Хөөе! Пак Юүна би чамайг энд бүхэл бүтэн гучин минут хүлээлээ. Ямар их уддаг юм бэ?. гээд миний хажууд ирлээ. Тэхён ах руу хараад:

-Марк ахаа. Наа чинь өнөөдөр их завсарлагаанаас хойших хичээлд суугаагүй. Хичээл тарсны дараа хайтал дээвэр дээр Жон Жонгүгтай хамт байсан. Заза би ингээд явлаа. гээд яваад өгөв.

Зэвүүн сармагчин!! Яаж чадаж байна аа.

Ах над руу харж байснаа:

-Машинд суу. гэв. Би ахын машинд суухдаа хальт эргэж хартал Жонгүг цүнхээ нэг мөрөн дээрээ үүрчихсэн зогсож байв. Тэгснээ над руу харж инээмсэглэлээ. Би ч харж зогсож байгаад машинд суулаа.

Намайг машинд суумагц ах хөдөллөө. Тэгснээ:

-Жонгүгтай юу хийсэн юм?. гэхэд нь ах руу харж байгаад харцаа цонх руу шилжүүлэн:

-Зүгээр л ярилцсан. Өөрсдийнхөө хайрын тухай. гэхэд ах:

-Тэр новшийн тухай хэлсэн үү?. гэхэд нь би Маркийг хэлж байна гэдгийг ойлгоод:

-Хэлсэн. Гэхдээ тэр тухай хэлээгүй.

-Би тэр новштой таардаг л юм бол өөрийн гараар алах болно доо. гээд уурлалаа. Би ахын гарнаас барин:

-Би битгий. Надад битгий сануулаад бай. Зүгээр л март. гээд чимээгүй боллоо.

Гэр хүртэл чимээгүй байдал. Ах үнэхээр уурласан харагдана. Машинаас буугаад ахыг машинаа түгжиж байхад нь араас нь тэврээд:

-Ахаа уучлаарай. Битгий уурла. Би дахиж Марк И-гийн хүнд тухай ярихгүй. Тийм болохоор битгий уурлалдаа. Аав ээж хоёрт уурласнаа харуулах хэрэггүй биз дээ?. гэхэд ах толгой дохин 'за оръё' гээд намайг хөтлөн гэр лүү орлоо.

Гэрт хэн ч байхгүй байв. Ах өрөөндөө орж би ч өрөөндөө ороод хувцасаа сольчихоод сууж байтал утсанд зурвас ирлээ. Харвал танихгүй дугаар байхаар нь тоохгүй өрөөнөөс гарах гэж байтал дахиад ирлээ. Ямар новш нь вэ? гэж бодоод харлаа.

"Гэртээ харьсан уу? Ах чинь уурласан харагдаж байсан. Зүгээр үү?"

Arrogant JJK |MGL|Where stories live. Discover now