Тэр ч намайг тэвэрсээр, би ч түүнд тэврүүлсээр байтал хонх дуугарчихлаа. Намайг сандарсаар анги руу орохоор явах гэж байтал тэр гарнаас бариад:
-Одоо орвол чамайг оруулна гэжүү? Тэр өвгөн орууллаа юу? Манай сургуулийн хамгийн муухай ааштай багш шдээ. гэхэд нь явахаа болилоо. Тэгтэл тэр:
-Сайн охин. Одоо түрүүнийх шигээ тэврэлдээд зогсохгүй сууя. Мм?. гээд намайг сандал дээр суулгахад нь:
-Давар. Зүгээр л холхон суувал суу. Энэ цагийг дуустал хол суугаарай. гэхэд 'заза' гээд яг хажууд суухад нь түүн лүү муухай хартал 'би чамд хүрэхгүй ээ. Одоо хоёулаа зүгээр л ярилцая' гэв. Би ч муухай харахаа болин:
-Тэгвэл чи надад өөрийнхөө тухай яриач. гэхэд тэр:
-Миний тухай юу?. гэснээ инээгээд:
-Миний тухай. нэг санаа алдсанаа:
-Үнэндээ би ийм зантай байгаагүй л дээ. Би бага байхдаа их ноомой зожиг хүүхэд байсан. Нэг өдөр манайд зочид ирсэн. Тэднийх надтай чацуу охинтой бас надаас хэдэн насаар том хүүтэй байсан. Тэр охин л надад итгэл найдвар өгсөн. Тэр охин бол миний анхны хайр. Бага сургуульдаа хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан бол дунд сургуульд ороод дээрэлхэдэг болсон. Төгсөх ангидаа нэг охинд хайртай болсон. Тэр охин түүнтэй минь дэндүү адилхан. Тэр охинтой би жил гаран үерхсэн... Гэвч тэр охин намайг хуурчихсан. Миний хамгийн сайн найзтай үерхэж байсныг би сүүлд л мэдсэн. Найзыг маань Жон Жэхён (NCT) гэдэг. Харин тэр охиныг Пак Жисү гэдэг. Одоо тэр хоёр Сингапурт сурч байгаа. Өмнө жил гэрлэчихсэн. Түүнээс хойш л би охидуудаар тоглох болсон. гэхэд түүний нүдэнд гуниг хурсан байхыг нь харлаа. Тэр хүчлэн инээгээд:
-Одоо чи?. гэхэд нь нэг гүнзгий амьсгаа аваад:
-Чи намайг мэднэ дээ. Бага дунд сургуульдаа Хятадад, ахлах сургуульдаа Канадад сурч байсныг минь. Хятадад байхдаа нэг бандид сайн болсон. Түүнийг Xiao Dejun (WayV) гэдэг. Би хоёр жил үерхсэн. Эцэст нь тэр надаас залхсан. Тэгээд л бид хоёр салсан. Харин Канадад Марк И (Mark Lee NCT) гэх бандитай хоёрдугаар ангидаа хоёр сар л үерхсэн. Маркийг сайн хүүхэд гэж бодсон. Гэхдээ би алдсан байна лээ. Тэр жинхэнэ новш байсан байна лээ. Гэхдээ чамайг арай л гүйцэхгүй л дээ. Чи чинь Маркаас илүү новш шдээ. гэхэд тэр:
-Тэгвэл Тэхён хэн юм?
-Аан Тэхён уу? Тэхён бол миний хамгийн сайн найз. Надтай бага сургуулиас минь хойш найзалсан. Үнэхээр мундаг залуу шүү... Манай Тэхёны аав хоёр бид хоёрыг гэрлүүлэх гэж байсан. Гэхдээ бид хлёр найзууд хэвээрээ байхын тулд эсэргүүцсэн. гээд инээмсэглэхэд:
YOU ARE READING
Arrogant JJK |MGL|
RomanceТэр бол жинхэнэ адгийн новш. Үхвэл таарна. Жон Жонгүг үхвэл би л амар тайван амьдрах биз. Их зантай зэвүүн туулай. Гол дүр:Жон Жонгүг, Пак Юүна Эхэлсэн хугацаа:2018.12.11 Дууссан хугацаа:Тодорхойгүй Анхааруулга:Хуулбарлахыг хориглоно!!!