Сургууль руу гуниг царайлсаар ороход бүгд л гайхна. Харин Жонгүг тэнд халаасандаа гараа хийчихсэн инээгээд зогсож байна.
Тэр ч сайн жүжигчин юмаа.
Хэн нэгэн мөрөн дээр гараа тавиад:
-Та хоёр салчихсан юмуу?. гэхэд нь тэр хүн лүү хараад толгой дохингоо аядахад Тэхён мөрөөр тэврэн:
-Тэр ч солиотой новш юмаа. Марк ах мэдвэл тэгээд л дуус дуус.
-Битгий хэлээрэй. Ер нь хэнд ч битгий хэлээрэй. гээд түүнийг орхин сургууль руу орлоо. Коридороор явж байхад охидууд шоолсон харцаар харах бол хөвгүүд өрөвдсөн харцаар харна.
Тэхён Шаожүн Юнхи гуравтай явж байхад өөдөөс Жонгүг нөгөө ангийн хэд болон Кан Ина хамт явж байлаа.
Ийм амархан уу? Кан Ина?
Тэр намайг харангуутаа Жонгүгийг тэвэрлээ. Жонгүг рүү харахад тэр дургүй байгаа нь илт харагдана.
Түр тэсээрэй. Жонгүгаа.
Тэд нар хажуугаар зөрөхдөө гайхсан харцаар харсаар байлаа. Шаожүн Жонгүгийн араас харсаар:
-Энэ юу гэсэн үг вэ? Та хоёр салчи-
түүнийг үгээ хэлж дуусаагүй байхад нь Тэхён амыг нь таглаад нэг юм шивнэлээ. Юу гэж шивнэсэн нь тодорхой шүү дээ. Шаожүн ойлгосон бололтой толгой дохилоо.Ангид ороод суудалдаа суухад Сүжи Мина Жэми гурав ирээд Мина:
-Жонгүг Инатай хамт явж байсан. Гэхдээ бүр Жонгүгийг тэврээд шдээ. Чамд зүгээр байна уу?. гэхэд Жэми:
-Би лав чиний оронл байсан бол тэр Кан Ина гэх хүүхнийг самардаад хаячих байсан. гээд нүдээ эргэлдүүлэхэд нь би ёжтой инээн:
-Тэр хоёр уу?.. Тэр хоёр... тэр хоёрыг зүгээр л орхи. Удахгүй би жинхэнэ дайралтаа хийх болно. гэхэд тэр гурав над руу сонин харна.
Удалгүй Жонгүг орж ирээд миний хажууд дахь суудалд суулаа. Араас нь багш орж ирээд хичээл эхэллээ.
Жонгүг цаасан дээр нэг юм бичээд миний өмнө сэмээрхэн тавилаа.
"Юүнааа. Хэцүү байнаа. Т.Т Чамайг биш Кан Инаг тэврэх муухай байна. Чи түүнийг зүгээр орхичих л доо. Гуйя. Чи намайг бод л доо"
"Уучлаарай хайраа. Гэхдээ тэр намайг доромжилсон шдээ. Хариуг нь заавал өгөх болно. Хүнд хариуг өгөхгүй л бол санаа минь амардаггүй юмаа. Тэр болтол тэсээрэй хайрт минь"
" Аххх би чадахгүй шдээ. Кан Ина гэх хүүхнээс өмхий үнэртээд байна шдээ. Удаан хамт байвал хамар минь сэтрэх нь"
Тэнэг залуу шүү. Өмхий байхдаа яадаг юм. Хаха.
" Хаха. Заза уучлаарай даа. Түрхэн зуур тэсээрэй. Хайртай шүү"
" Дааа хайл нь жадхаараа дэснээ"
Ахх энийг яая даа байз. Ингээд байвал би яах юм бэ?
.....
Ангиас Жонгүг дуртай дургүй гарлаа. Жэми Юнхи Мина Сүжи дөрөвтэй араас нь гарахад Кан Ина түүний минь хүзүүнээс зүүгдчихсэн цааш явж байв.
Ахх ингээд харсан чинь шал дэмий хариугаа авна эдр гэж балайрлаа. Тэр чинь миний залуу шдээ.Цайны газар ороод хоолоо авчихаад идэх гэж байтал яг өөдөөс харсан ширээнд Жонгүг Кан Ина болон Жонгүгийн найзууд нь сууж байв. Тэр хүүхэн Жонгүгт хоол халбагадаж өгч байхыг нь хараал золтой л бөөлжчихсөнгүй.
Новш гэж! Хоол идэх хүсэлгүй болчихлоо.
Хоолоо буцааж аваачиж өгчхөөд дээвэр лүү явлаа. Би энд ирэх их дуртай.
Ард хэн нэгэн хоолой засах шиг болохоор нь эргээд хартал нёгөө ангийн банди байлаа. Тэр хажууд минь зогсон:
-Чамд хэцүү байна уу?. гээд тамхи асаахад нь:
-Үгүй ээ. Хэцүү биш. Мингюү байхаа?. гэхэд тэр инээн:
-Би юу? Үгүй ээ. Мингюү Жонгүгтэй хамт байгаа. Би Дуёон.
-Аан.
-Чамд туслах уу?. гэхэд нь гайхан:
-Яах гэж?. гэхэд тэр инээн:
-Зүгээр л Жонгүгаар тоглоё. Инагаас хариугаа авах гэж байгаа чинь мэдэж байнаа.
-Тэгээд чи яах гээд байгаа юм?
-Тэрийг чамд хэр их хайртайг шалгая. Хоёулаа үерхэж байгаа юм шиг дүр эсгэхэд л болно.
-Айн?? Яах гэж??
-Үнэндээ тэр миний хайртай охиныг булаачихсан. Булаасан ч гэж дээ. Надаар тоглож байсан юм байна лээ. Харин одоо түүнээр тогломоор байна.
-За яахав. Тэгье. Гэхдээ тэдний нүдэн дээр шдээ.
-Тэр мэдээж. Тэгвэл одооноос эхэлье.
Жон Жонгүг! Чи ч бас намайг доромжилсон байхаа. Та хоёроос зэрэг хариугаа авнаа..
Ангиас гарахад Дуёон Ина хоёр зогсож байв. Ина Жонгүгийг гарч ирэнгүүт шууд л тэврээд авлаа. Харин Дуёон Жонгүг руу харж байгаад намайг тэвэрлээ.
Жонгүг болон ангийнхан гайхсаар харна. Дуёон тэр харцуудыг үл тоон намайг хөтлөөд явлаа.
Жонгүг үнэхээр уурласан харагдсан. Гоё юм болох нь дээ...
-Youngsoo-
YOU ARE READING
Arrogant JJK |MGL|
RomanceТэр бол жинхэнэ адгийн новш. Үхвэл таарна. Жон Жонгүг үхвэл би л амар тайван амьдрах биз. Их зантай зэвүүн туулай. Гол дүр:Жон Жонгүг, Пак Юүна Эхэлсэн хугацаа:2018.12.11 Дууссан хугацаа:Тодорхойгүй Анхааруулга:Хуулбарлахыг хориглоно!!!