XXVII

417 35 6
                                    

Завхарсан балиар олон шалгалтууд ард арай гэж нэг юм гарлаа. Ээ бурхан тэнгэр минь. Одоо бушуухан шиг л амарч үзье. Сунаж уналаа. Т.Т чихшиг. Хаха

Одоо ердөө хоёр долоо хоног үлдлээ. Тэгээд амарна. Ээ гялайлаа. Ээ гялайлаа.

Зуны амралтаараа юу хийх вэ? Ах ээж аав гуравтай зугаалдаг юм билүү?.. Байзаарай. Би нэг юм мартаад байх юм. Юу юм бол?

Ээ хүүдий. Би чинь нээрээ найз залуутай шдээ. Төгсөөд гэрлэх юм байна шдээ.

Өө!! Юун зугаалах!! Нэг хар юмны авгай болох гэж байж!! Тураал чинь!!

Ашш~ Би гэрийн авгай болмооргүй байна Т.Т хаха.

Би галзуурчихаж! Эмнэлэгт хэвтье дөө. Эсвэл гэрлэчихээд Жонгүгийн өөдөөс балиар балиар инээгээд, тэнэг тэнэг үйлдлүүд хийж байгаад түүнийг залхаагаад 'түүнийг галзуугийн эмнэлэгт хэвтүүлье ээ' гэж хэлүүлнэ.

Би яг галзуурчихсан байхаа. Тэгж санагдаад байнаа.

Өрөөндөө галзуураад сууж байтал ээж орж ирлээ. Орны булан дээр суугаад:

-Одоо хичээл нь амарлаа. Тэгээд шуу-

-Шууд гэрлэнэ. Тиймээ би мэдэж байгаа.

-Заза тийм бол сайн байна. гээд гараад явчихлаа.

Охиноо хүний хүн болгох гэж байж санаа эдр нь зовдоггүй юм байх даа. Хатуу сэтгэлтэй хүн шүү.

Шүршүүрт орчихоод өрөөнөөсөө гарахад аав:

-Пак Юүна! Хоолоо хий!!. гэхэд гайхан:

-Юу? Яагаад? Ээж хийнэ биздээ?. аав уншиж байсан сонингоо тавиад:

-Чи удахгүй гэрийн эзэгтэй болно. Тэгэхэд ээж чинь очиж хоолыг чинь хийж өгөх үү? Эсвэл нөхрөөрөө хийлгэх үү? Энэ гэрийн ганц охин нь байж хоол ундаа хий!! Дандаа ээж чинь хийнэ гэж юу байсан юм!! Тусдаа гартлаа хоол хийж гэр орон цэвэрлээрэй!!. гэчхээд өрөө рүүгээ орлоо. Төд удалгүй аав гарч ирэн:

-Би Жон захиралтай уулзчихаад ирье. Ирэхэд хоол хийсэн байгаарай!! Пак Юүна!! Ойлгосон уу?. гэхэд нь толгой дохин:

-Ойлголоо. гэхэд аав гараад явчихав.

Аав яагаад ийм юм бэ? Муухай юмаа. Одоо хийхээс дээ. Ингэхэд ах ээж хоёр хаачсан юм бол? Харагдахгүй юм. Заза хэнд хамаатай юм.

...

Хоолоо хийж дуусаад гэрээ цэвэрлэлээ. Тэгээд зочны өрөөний буйдан дээр хэвтэж байтал тэр гурав орж ирлээ.

Arrogant JJK |MGL|Where stories live. Discover now