Өглөө тэд нарыг сэрэхээс өмнө гэрээс гарлаа.
Уучлаарай. Хичээлээ тарж ирээд байцаалтаа өгье. Бараг дахиад өчигдрийнх шиг оройтож ирэх байхдаа.
...
Ангид орж ирэхэд Жонгүг миний суудал дээр суугаад унтаж байв. Хажууд нь очоод сэрээхэд тэр нүдээ нухсаар над руу харна.
Түүний энэ байдал нь өхөөрдөм юмаа.
Хацарнаас чимхэхэд тэр ярвайгаад байв.
Тэр намайг татан суулгаад тэвэрлээ. Тэгснээ унтаад өгөв. Тэр нэлээн удаан унтсаны эцэст сэрлээ. Тэгээд нүдээ нухангаа:
-Чи хэзээ ирсэн юм?
-Юу? Өө заза. Би хорин минутын өмнө орж ирсэн. Өөрөө хүн тэвэрч унтчихаад тэрийгээ мэдэхгүй байх ч гэж дээ. Ашш дургүй хүрчихлээ. гээд элгээ тэврээд суухад тэр надад наалдаад:
-Заа уучлаарай даа. Нойрмоглохоороо юу ч санадаггүй юмаа. гээд тэвэрлээ. Тэгснээ:
-Хичээл тараад номын санд суух уу?
-Сууна байх. Яасан?
-Битгий суу. Хоёуланд нь мэдэхгүй хичээл байхгүй шүүдээ. Тийм болохоор хамт гадуур явъя. Нэг оёны болзоо гэхүү дээ. гэхэд нь түүн лүү харж хөмсгөө өргөөд:
-Чи анхны болзоогоо ингэж гуйж байгаа юмуу?
-Үгүй дээ үгүй. Тэгвэл.. Хонгорхон Юүна минь өдөр хичээл тараад надтай хамт болзоонд яваач?
-Бодож үзье. гээд түүнийг түлхэхэд уначихав.
Яг Жонгүгийг унахад ангийнхан орж ирж таарав. Жонгүг гялс босон надад ойртон чихэнд 'чи ч үхсээн' гэж шивнэн суудал руугаа явлаа.
Заза би өдөр ер нь явахаа болилоо. Айчихлаа. Хаха
...
Ангиас гарах гэхэд Жонгүг гаргасангүй. Бас нөгөө хэд. Бид нар тойрч суугаад юм ярилаа. Бүгд өөрсдийн нэг нууцыг хэлсэн боловч Жимин юу ч хэлэхгүйгээр гараад явчихсан. Бид үнэхээр гайхсан шүү. Бас бид нэг юм мэдсэн. Юнхи Шаожүн хоёр үерхдэг юм байна лээ. Үгүй ээ саяхнаас үерхэж эхэлсэн гэсэн. Алдаг гарууд шүү.
Би тэдэнд Марк И-тэй үерхдэг байснаа хэлсэн. Тэд их гайхсан шүү. Жонгүг бол дараа хэлнээ гээд л суугаад байсан.
...
Хичээл тарахад Жонгүг бид хоёр хамт явлаа. Жонгүгийн машинд цүнхээ орхиод их дэлгүүр орлоо. Тэндээс Жонгүг чөлөөт хувцас гэлээ.
YOU ARE READING
Arrogant JJK |MGL|
RomanceТэр бол жинхэнэ адгийн новш. Үхвэл таарна. Жон Жонгүг үхвэл би л амар тайван амьдрах биз. Их зантай зэвүүн туулай. Гол дүр:Жон Жонгүг, Пак Юүна Эхэлсэн хугацаа:2018.12.11 Дууссан хугацаа:Тодорхойгүй Анхааруулга:Хуулбарлахыг хориглоно!!!