XV

471 38 7
                                    

Гэртээ ирээд хувцасаа солиод ахыг хүлээнгээ зурагт үзлээ.

Хэн нэгэн хацарт минь хүрэхэд л нойрноосоо сэрлээ. Ахыг харчихаад цонхон руу харахад гэгээ тасарсан байлаа.

Хөөх би ийм удаан унтсан юм байх даа.

Ах намайг хараад хөнгөхөн инээгээд:

-Ирээд шууд унтсан юмуу?

-Үгүй ээ. Зурагт үзэж байгаад л унтчихсан байна. гээд хошуугаа унжуулаад суух байхад ах үсийг минь сэгсийлгээд:

-Энэ охиныг хараад байгаарай. гээд тэвэрлээ. Би ч зөрүүлэн тэвэрлээ.

Бид хоёрыг тэврэлдээд сууж байтал гаднаас аав ээж хоёр орж ирлээ. Тэгснээ бид хоёрыг харан толшой сэгсрээд ширээнд суу гэж дохилоо.

Бид хоёрыг суухад аав:

-Та хоёр нээрээ эрхлэлдэж ханахгүй юмаа. Нэг нь эрхлүүлээд л, нөгөө нь эрхлээд л. Яаж том болно доо. гээд инээхэд нь бид гурав ч бас инээлээ. Аав инээхээ болин:

-Юүна Жонгүг хоёрын сүй ёслолыг түр хойшлуулсан. Эхлээд ахыг нь хүнтэй нийлүүлье дээ. Дүү нь сүй тавьчхаад байхад ах нь гэж нэг юм ганцаараа сууж байвал хүмүүс юу гэх бол доо. Миний хүүд охидууд таалагдахгүй байна уу?.. Арай миний хүү чинь ижил хүйстэн юм биш биз дээ? гэхэд ах ус байсан усандаа хахлаа.

Ижил хүйстэн??? Ах уу?? Хахахах

Намайг аймар чанга инээхэд ах над руу муухай хараад буцаж аав руу харан юм хэлэх гэж байхад нь аав:

-Ижил хүйстэн юм бол хамтрагч гэж нэг юм байдаг юм байгаа биз дээ? Ядаж тэрийгээ ч болтугай аавтайгаа уулзуул даа. гэхэд ах уурлан босоод:

-ААВ!!! Би юу гэж ижил хүйстэн байдаг юм!?!? Надад тэр таалагдах охин чинь олдохгүй байна!! Олдохгүй юмыг чинь би хаанаас олох юм!?!? Ер нь дандаа ам нээх болгондоо эхнэртэй болооч гэх юм!!! Тэр эхнэр чинь дэлгүүрт зардаг бараа юу!?!? Тийм байсан бол аль хэдийнээ хэд хэдээр нь авчихсан байх байсан!!! Бас би дахиад хэлье!!!! Би ижил хүйстэн биш!!!!. хэмээн шүд зуусаар хэлээд өрөө рүүгээ хаалга саван орлоо.

Бид гурав ч шокын байдалтай тэнд сууж байснаа чимээгүйхэн инээлдлээ. Ээж инээж байснаа:

-Жонгүг та хлёрын харилцаа яаж байна?. гэв. Аав ч бас над руу хариу нэхсэн харцаар харна.

Бид хоёрын харилцаа... бид хоёрын харилцаа... би хэлж мэдэхгүй нь... бид зүгээр л... зүгээр л... ахх би юу гэж хэлэхээ мэдэхгүй нь ээ. Найз гэхэд тийм ч дотно биш. Танилууд гэхээр нэг нэгнийхээ тухай маш гүнзгий мэднэ. Нэг тийм ойлгомжгүй харилцаа.

Arrogant JJK |MGL|Where stories live. Discover now