Богум ахаас бүгдийг нь сонсоод би үнэхээр их гайхсан. Тэр үед манайх маш их хэмжээний өрөнд орчихсон байсан юм байна лээ. Тэгээд аав түүнээсээ болж байнга архи уудаг болсон. Тэгэх тоолондоо ээж ах хоёрыг зоддог. Харин дараа нь аав архи уухаа больж, өрнөөсөө салж нэг компанид ажиллаж байгаад өдий зэрэгтэй болсон гэсэн.
Ээж ах хоёрыг зоддог гэхэд нь уур хүрсэн л дээ. Гэхдээ дараа нь өөрийн хүчээр, хэний ч тусламжгүйгээр Солонгосын тэргүүн баян болсонд нь бахархсан.
Би бага байсан болохоор л тэр аймшигт зүйлүүдийг санахгүй байгаа байх. Харин ах маань хэтэрхий их ухаантай болохоор санаж байгаа байх л даа. Хэрвээ ах санагүй байсан бол би энэ зүүдийг зүүдэлсээр л байх байсан байх.
Гэхдээ одоо энэ бүхэн өнгөрсөн шүү дээ. Энэ бүх хар бараан дурсамжуудыг мартаад ирээдүйдээ анхаарал тавих хэрэгтэй.
...
Аав ээж хоёр Жон ерөнхий захирлынх руу яваад ирээгүй байна. Юу л ярьж байгаа болдоо.
Заза унтах минь.
Алтан нарны цацраг нүүрэн дээр минь тусахад унтахдаа хөшгөө хаагаагүй дээ өөрийгөө зэмлэлээ.
Арай гэж босоод доошоо буухад сэрсэн хүн алга.
Тэд нар сэрээгүй байгаа юм чинь сэрүүлэгний ажлаа хийе дээ.
Нэгийг нь сэрээхэд л хангалттай. Гэхдээ хэнийг нь??
Аан тийм. Ах. Ах яг тохирно.
Ахын өрөөрүү төмөр сав болон төмөр халбага аваад орлоо.
Ахын хөгжлийг нь жоохон хуулж байгаад чихэн дээр нь нөгөө хоёроо хооронд хавсарлаа.
Ах орилсоор босож ирээд:
-ПАК ЮҮНА!!! ЧИ ЧИНЬ ГАЛЗУУ ЮМУУ? ХҮНИЙ ХЭНГЭРЭГ ХАГАЛЛАА ШДЭЭ. ЯМАР АЙМАР ӨВДДӨГ ГЭДГИЙГ НЬ МЭДЭЖ БАЙНА УУ??? ЧИ!!. гэсээр уурлалаа.
Би ахыг ямар нэгэн хорон байдлаар сэрээж байсан ч ах надруу ингэж уурлаж орилж байгаагүй. Би яг одоо маш их айж бас гэмжиж байна. Айсандаа уйлчихлаа. Ах намайг уйлахыг хараад уурлахаа болин тэврээд:
-Ахыгаа уучлаарай. Гэхдээ чи битгий ингэж бай л даа. Аймар өвддөг шдээ. Заза ахыгаа уучлаарай. Битгий уйл. гэсээр улам чанга тэвэрнэ. Арай гайгүй болоод гал тогоо руу ороход аав ээж хоёр өглөөний цайгаа бэлдчихсэн сууж байв.
Аав бид хоёрыг хараад:
-Та хоёр хэзээ том болно доо. Эрхлэлдээд л, тэврэлдээд л, уйлалдаад л. гээд инээхэд нь ах:
YOU ARE READING
Arrogant JJK |MGL|
RomanceТэр бол жинхэнэ адгийн новш. Үхвэл таарна. Жон Жонгүг үхвэл би л амар тайван амьдрах биз. Их зантай зэвүүн туулай. Гол дүр:Жон Жонгүг, Пак Юүна Эхэлсэн хугацаа:2018.12.11 Дууссан хугацаа:Тодорхойгүй Анхааруулга:Хуулбарлахыг хориглоно!!!