Цаг хугацаа ч хурдан юмаа. Тэхён манай ирснээс хойш нэг сар боллоо. Энэ хугаццанд их ч юм болсон доо. Жимин их гайгүй зантай хүүхэд байна лээ. Бид нартай найз болсон. Жонгүг уурлаад л байсан. Тэр болгоныг нь Жимин тоохгүй л байгаа.
Сүүлдээ бүр хэдэн охидоор Юнхиг дээрэлхүүлдэг болсон.
Жимин Тэхён хоёртой байхад үнэхээр хэцүү. Т.Т Учир нь тэр хоёр хамгийн хорон төлөвлөгөө гаргаж, тэрүүгээрээ бид хоёрыг хохироодог.
Жимин SM Ent-ийн захирлын хүү юм байна лээ. (худлаа шүү SM-ийн захирлыг Lee Sooman гэдэг. Гэхдээ энүүн дээр Park Sooman гэж явна шүү. Хэхэ) Big3 энтийн нэг нь. Их олон хамтлаг байдаг гэсэн. Nct, Exo, Red Velvet, Super Junior нтр гээд л.
Ээж нь хувийн компанитай гэсэн. Гэхдээ аав ээж хоёр нь салчихсан гэсэн. Одоо аавтай хамт байдаг юм байна лээ.
Өнөөдөр Жонгүг бас л Юнхиг дээрэлхэх байх даа. Ядаргаатай туулай.
Намайг бөөн бодол болоод сууж байтал толгойдоо маш хүчтэй цохилт мэдэрлээ. Толгойгоо барин ярвайсаар цохисон хүнийг нь хартал Ким Тэхён -_-
Би зөрүүлэн цохиод:
-Мал минь! Ална даа. гээд муухай харахад Тэхён цохиулсан газраа барьсаар:
-Би чамайг бараг арван удаа дуудсан. гэхэд Жимин:
-Тлл. Чи арав байтугай нэг ч дуудаагүй. Юнхи бид хоёр л нэг нэг удаа дуудсан. гэхэд Юнхи:
-Өө хөөрхий. Худлаа ярих тавилангүй юм даа. Дандаа худлаа ярина. Тэр болгоныг нь Жимин үнэн болгоно. гэхэд Жимин аймар инээлээ.
Үнэхээр инээд муутай хүн шүү.
Бид дөрвийг бөөн инээд болоод байж байтал нөгөө их зантууд ирлээ.
Намжүүн Жиминийг мөрөөр нь тэврээд:
-Жиминаа хэрвээ чи бидэн дээр ирэхээр болбол бид чамайг хэзээд ч хүлээж авахад бэлэн байна. Би бидний сайн найз шдээ. Тийм болохоор бид чамайг дахиж өөрсдийнхөө дэргэд үлдээх гэж оролдохгүй ээ. Гэхдээ заавал бидэн дээр эргэж ирээрэй. За баяртай Хусог бид хоёр явлаа. гээд Хусогыг аваад явлаа.
Харин Жонгүг энд яг л бид дөрвийг алах гэж байгаа юм шиг харц байлаа. Тэгснээ миний гарнаас чирээд хаашаа ч юм явав.
Жонгүг намайг чирсээр сургуулийн арын талбайд авчирлаа. Тэгээд намайг хананд шахаад:
-Чи муу *л*гчин! Ямар арга заль хэрэглэж Жиминийг биднээс салгасан?! Аан!!?? Зальтай г*чий минь!. гэхэд миний уур хүрч, нүдэнд минь нулимс цийлэгнэж түүнийг алгадаад:
YOU ARE READING
Arrogant JJK |MGL|
RomanceТэр бол жинхэнэ адгийн новш. Үхвэл таарна. Жон Жонгүг үхвэл би л амар тайван амьдрах биз. Их зантай зэвүүн туулай. Гол дүр:Жон Жонгүг, Пак Юүна Эхэлсэн хугацаа:2018.12.11 Дууссан хугацаа:Тодорхойгүй Анхааруулга:Хуулбарлахыг хориглоно!!!