XX

481 37 10
                                    

Намайг ороход ах:

-Хөөе! Чи! Яагаад Жонгүгтай хамт ирж байгаа юм? Та хоёрын харьцаа чинь гайгүй болчихсон юмуу? Эсвэл та хоёр бие биедээ дурлачихсан юмуу? Эс-

-Ёоо чимээгүй л дээ. Толгой өвдөж ядаж байхад. Та чинь одоо яачихсан юм бэ? Хүний хэл ам сугалчих гээд байх юм!! Ядаргаатай юм!!. гээд өрөөр рүүгээ ортол ах араас орж ирээд:

-Яагаал толгой чинь өвдсөн юм? Хэнээс болж өвдсөн юм? Жонгүг? Тэхён? Эсвэл Шаожүн?

-Тиймээ тийм. Шао Дөжүнээс болсон!! Одоо болов уу? Гарч үз!!. гэхэд над руу харж харж байснаа гараад явлаа.

Хувцасаа сольчихоод орон дээрээ хэвтэж байтал зурвас ирлээ. Энэ Жонгүг байна.

Jk: Юу хийж байна?

Me: Хэвтэж л байна. Чи?

Jk: Адилхөөн. Орой завтай юу?

Me: Зав гаргавал байна.

Jk: Гаргачихаач. Орой олноороо салхинд гаръя.

Me: Олноороо? Хаха. Хэн хэн?

Jk:Жин, Намжүүн, Хусог, Жимин, Тэхён, Юнхи бас Шаожүн. Аан бас нөгөө ангийн хэдэн хүүхэд.

Me: Нөгөө ангиа? Тэднийхээс хэн хэн явах юм?

Jk: Чи нээх танихгүй ээ. Үгүй бүр танихгүй. Очоод танилцаарай.

Me: Заза орой хэдээс юм?

Jk:Цагаа тохироогүй байгаа. Тохироод хэлье.

Me:Заза. Тэгвэл орой уулзъя. Эртхэн шиг хэлээрэй. Бас бүр орой дэмий шүү. Дөрвөөс хойш л гоё байх байх.

Jk: Хаха. Чи бараг хэдээс уулзахыг нь хэлчихэж байгаа юм бишүү? Айн? Хаха.. Заза эртхэн хэлнээ.

Me:За.

Найзуудтайгаа бас тэдний найзуудтай нь жоохон ч гэсэн дурсамж үлдээе дээ. Ямар дахиад ахлах сургуульд сурах шиг. Ганц олдох ахлах сургуулийн амьдралаа дурсамж дүүрэн хадгалъя.

Хэвтэж байгаад нэг мэдэхэд унтчихсан байв. Ер нь их унтдаггүй дээ. Ихдээ л гучин минут. Сэрээд ус уучихаад эргээд иртэл Жонгүгаас зурвас ирсэн байхаар нь унштал гурав гучаас сургуулийн гадаа уулзъя гэсэн байв. Одоо чинь хоёр болж байна гэхээр надад цагийн зай байна гэсэн үг. Амжуулна даа.

Өмсөх дуртай жинсэн хүрмээ хар өмд, цагаан путболктой хослуулж, доогуур нь алга цагаантай пүүз өмслөө. Үс минь богино болохоор би боох дургүй. Угаасаа мөрийг минь бага зэрэг л давсан юм чинь.

Arrogant JJK |MGL|Where stories live. Discover now