VI

501 42 0
                                    

Жиминээс Жонгүгийг хичээлдээ хэр сайныг нь асуухад:

-Манай сургуулийн урдаа барьдаг сурагчдын нэг. Урлаг, спорт, хичээл гээд бүх л төрлөөлөө тэргүүлдэг. Хэн ч түүнийг дийлдэггүй. Ямар ч эмэгтэй түүнийг өөртөө дурлуулж чадаагүй. Тэгсэн мөртлөө охидуудыг оймс шигээ л сольдог. Би бараг Жонгүгийг хүнд сайн болж үзээгүй байх гэж боддог. Жонгүг ахлах сургуулийн нэгдүгээр ангидаа шилжиж ирсэн. Тэр цагаас л хойш Кан Ина Жонгүгийн араас гүйсэн. Нэг ч удаа нүүр өгөөгүй. Үгүй нэг сар үерхдэггүй юмаа гэхэд нэг хоног ч гэсэн үерхэж болно доо. Тэгтэл тийм биш. Худал ч хүнд бараг нэг нүдээрээ ч тоож хараагүй.
Гэхдээ Жонгүгийн түрүүвчинд нэг жоохон охины зураг байдаг. Би хэн гэдгийг мэдэхгүй. Асуухаар хэн ч биш, та нарт хамаагүй нтр гээд байдаг. Нэг өдөр бүтэн өдөржингөө тэрийгээ ширтсэн. Хайрын харцаар. Тэ-. би яриаг нь таслан:

-За одоо болно. Би яг унтлаа. Яасан их юм бэ? Хичээлдээ хэр сайныг нь асуусан чинь бүр амьдралыг нь ярьчихлаа. гэхэд:

-Яг ч амьдрал нь бишээ. Зөндөө юм байгаа. Заза орьё. гээд явлаа.

Жон Жонгүг улам л сонирхол татаад байх юм аа.

Өнөөдөр математик дээр шалгалт авна гэсэн. Энэ дээр л хожвол урам орох байх.

***

Шалгалт дуусч багш:

-Хичээлээ тараад ангийн дарга ирж дүнгээ аваарай. гэчхээд гарлаа.

Энэ шалгалт жоохон амархан талдаа байлаа. Би өөрийгөө сайн хийсэн гэж бодож байна.

Хичээлүүд орсоор л орсоор л. Залхуутай юмаа.

Арай гэж нэг юм хичээл тарлаа. Хонх дуугарангуут л Намжүүн гараад гүйчихэв. Мэдээж тэр чинь ангийн дарга шүү дээ. Багш ирж дүнгээ аваарай гэсэн юм чинь.

Хэсэг хугацааны дараа Намжүүн нэг цаас барьсаар орж ирлээ. Тэгснээ багшийн ширээний хажууд зогсоод:

-Математикийн шалгалтын хариу гарсан. Би эхний арвыг нь хэлье.

Пак Жисү- аравд
Им Жэми- есд
Жон Хусог- наймд
Ким Согжин- долоод
И Мина- зургаад
Хан Сүжи- тавд
Ким Намжүүн- дөрөвт
Мин Юнхи- гуравт
Жон Жонгүг- хоёрт
Пак Юүна бишээ Мариа Пак- нэгт орсон байна. Бусад нь өөрсдөө дүнгээ харцгаагаарай. Би энд тавьчихъя. За одоо тарж болно. гэлээ.

Би ялчихлаа. Хмм. Гайхалтай.

Нээрээ Жонгүг манай анги юм байна лээ. Би л анзаараагүй болохоос тэр хамгийн ард суудаг. Намайг ирсэн өдөр тэр байгаагүй.

Arrogant JJK |MGL|Where stories live. Discover now