Өрөөнийхөө хаалгыг бага зэрэг онгойлгоод хартал ЮУ ВЭ?
Намайг гайхаад зогсож байтал тэр гүйж ирээд:
-Өө Юүна сэрчихсэн үү? Яасан айсан уу?. гэхэд нь түүнийг цохиод:
-Муу мал минь ямар их айсныг мэдэх үү? Чи!! Аан!! Хүн алах чинь дутаа юу!!? Ким Тэхён гуай!!. гэхэд тэр гарыг минь бариад:
-За уучлаарай. Чамайг аймхай гэдгийг чинь мартчихаж. Би хоол хийчихсэн. Хоёулаа идье. гээд намайг гал тогоо руу чирлээ.
Энэ нээрээ хүнийг аргадахдаа сайн шүү. Ёстой нэг.
Бид хоёр хоолоо идчихээд аяга тавгаа хурааж байтал хонх дуугарлаа. Сонин юмдаа. Манайд ирэх хүн байхгүй дээ. Хэн юм бол?
Тэхён очоод хаалга тайлснаа:
-Хэн ч байхгүй байна шдээ. Хоёулаа буруу сонссон юм шиг байнаа. гээд хүрээд ирлээ.
Дүлий болчихсон юм байх даа. Яах аргагүй хонх дуугарсан даа. гэж бодоод сууж байтал гэнэт ах орилсоор гараад ирэв. Би ч цочсондоо гэрээр нэг ориллоо.
Ер нь би дандаа цочихдоо орилчихдог юм дөө.
Ах Тэхён хоёр элгээ тэврээд инээгээд л байв. Би тэр хоёр луу муухай харчихаад өрөөндөө орлоо. Тэнэг Тэхён. Тэнэг Богум. Хоёр мал. Өөдгүй амьтад.
Уурандаа бүх хичээлүүдийн даалгавраа хийгээд, таван зузаавтар ном уншлаа. Би ч уурлахаараа иймэрхүү юм хийдэг л дээ. Хэхэ.
Цаг хэд болж байнаа? Ёооё өлсөж байх чинь. Тэхён явсан болов уу?
Өрөөнөөсөө гараад хартал гэрт хүн байгаа шинж алга. Ах ч алга. Тэхён ч алга. Аав ээж хоёр ч алга.
Эдүүс чинь одоо хааччихсан юм бэ?
Заза хэнд хамаатай юм. Байхгүй бол сайн л биз.
Өөртөө тохирсон хоол хийж идээд унтлаа.
Өглөө сэрээд дүрэмт хувцасаа өмсөөд өрөөнөөс гарахад манай гурав сууж байлаа. Аав намайг суухыг дохиод:
-Жонгүг та хёрын тухай мэдээлэл цацагдсан. Өчигдөр зураг чинь гарсан байна лээ. Танай сургуулийнхан чинь янз бүр болов уу дээ. Чамайг ах чинь хүргэж өгч бас авч байна. Ах чинь угаасаа хичээлдээ суудаггүй юм чинь чамд цаг гаргах байлгүй. гэхэд ах:
-Дүүдээ цаг гаргахгүй яадаг юм. Тэ? Миний гүнж?. гээд тэврэхэд нь:
-Тийм болог ээ. гээд цайгаа уулаа. Чив чимээгүй орчин үүсэж зөвхөн аяга халбага л дуугарч байв.
YOU ARE READING
Arrogant JJK |MGL|
RomanceТэр бол жинхэнэ адгийн новш. Үхвэл таарна. Жон Жонгүг үхвэл би л амар тайван амьдрах биз. Их зантай зэвүүн туулай. Гол дүр:Жон Жонгүг, Пак Юүна Эхэлсэн хугацаа:2018.12.11 Дууссан хугацаа:Тодорхойгүй Анхааруулга:Хуулбарлахыг хориглоно!!!