Цуу яриа бус түүх

1.9K 90 2
                                    

Цус сорогчид энэ хорвоо ертөнц дээр оршин байдаг болов уу? Аль эсвэл хүмүүсийн ярьдагаар зүгээр л нэг цуу яриа юу? Бидний мэдэхээр кино болон ном зохиолд нэг төрлийн этгээд амьтад болох цус сорогчдын тухай түгээмэл гардаг билээ. Амилсан үхдэл ч гэж нэрлэдэг тэдний талаар бодит түүх болоод ам дамжсан домог яриа ч их бий. Бидэнд тодорхой хэмжээний төсөөлөл бий болгосон тэр олон таамаглал болоод уран зөгнөл хэр үнэний ортой бол? Тэд оршин байдаг бол хэрхэн хооллож яаж амьдардаг бол?
Энэ тухай та бүхэндээ цуу яриа бус нэгэн залууд тохиолдсон маш сонирхолтой бөгөөд адал явдлаар дүүрсэн нэгэн түүхийг өгүүлье. Таньд энэ түүх бодит бус санагдах байх гэхдээ унших эсэх нь таны дур.

Тэнгэрийн орон болох сахиусан тэнгэрийн улс буюу цагаан далавчит

Газарын орон болох чөтгөрийн улс буюу хар далавчит

Тэд хүмүүсийн сайхан ба хар сэтгэл болоод үнэн худлын дэнсийг тэнцүүлэн барьж байдаг нэг ёсны хар цагааны шидтэнгүүд билээ. Тэд нэгэн цагт нэгдмэл нэгэн улс байсан бөгөөд чөтгөрүүд болоод сахиусан тэнгэрүүд нэгэн дээвэр дор хамт амьдардаг байсан юмсанж. Тэдэнд баримтлах ёстой маш хатуу чанга нэг дүрэм байдаг байсан бөгөөд тэр нь хоорондоо Хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хориглодог байж зөрчсөн тохиолдолд хэрхэн яаж шийтгэхийг хэн ч мэддэггүй байв. Хэрвээ бие биедээ хайр сэтгэлтэй болж тэдний дундаас хүүхэд гарвал жирийн нэг хүүхэд бус маш хүчирхэг ад зэтгэр төрнө гэдгийг сахиусан тэнгэр болон чөтгөрийн захирагч нар мэддэг байж гэнэ. Дүрэм журам гарснаас хойш хэдэн зууны турш энэхүү дүрмийг ямар ч сахиусан тэнгэр мөн чөтгөр зөрчиж үзээгүй байв. Гэвч нэгэн зууны үед эмэгтэй сахиусан тэнгэр болоод эрэгтэй чөтгөр тэрхүү дүрэм журмыг зөрчин бие биедээ дурлан нууцаар уулзаж хамт амьдарч эхэлж гэнэ. Гэсэн хэдий ч тэдний энэ аз жаргалтай амьдрал удаан үргэлжилсэнгүй. Хоёр талын удирдагчид үүнийг мэдэн тэднийг ямар нэгэн эсэргүүцэлгүй салвал шийтгэл мөн гэсгээл хүртээхгүй гэсэн санал тавьсан боловч эмэгтэй сахиусан тэнгэр давхар биетэй болсон байлаа. Үүнийг мэдсэн удирдагчид хилэгнэн уурлаж хоёр хосыг хүчээр салган залуу чөтгөрийн далавчийг хураан авч сахиусан тэнгэр болон чөтгөрийн орноос Дэлхий гэх хүмүүсийн гараг руу цөлж мөнхийн гэсгээл хүртээж үхэшгүй мөнх болгон зүрхийн хөлдөөж ямар ч сэтгэл хөдлөлгүй мөн зөвхөн цусаар хооллодог болгож гэнэ. Харин залуу бүсгүй сахиусан тэнгэрийг хөнөөхөөс өөр сонголтгүй болсон байв. Хайртай бүсгүйг нь бас хүүхдийг нь хөнөөснийг мэдсэн залуу чөтгөр чөтгөр болоод сахиусан тэнгэрүүдэд өс санан Дэлхий гэх гарагийг устгахаар эрс шулуудан өөрийн төлөвлөгөөг боловсруулж эхэлж байв. Залуу өдөр ирэх тусам хүчирхэгжин тэлсээр өөрийн гэх армийг бий болгоод байлаа.

Тэд 13-р зууны эхээр буюу 1204онд хүний цусаар хооллож хүнээс хэд дахин илүү хүчтэй ад зэтгэрүүд болон гарч ирэн эд хүчээ авч хүмүүсийг хүй олноор нь хүйс тэмтрэн үгүй хийж байлаа. Хүмүүс тэднээс айн чичирж зугтах нүх сүв хайн аль болох холдохыг хичээж эхлэв. Гэвч залуугийн санасаар бүх зүйл болсонгүй хүмүүс тэднийг Цус Сорогчид хэмээн нэрийдэн хөнөөх зэвсэг бүтээж эхэлснээр тэд эсрэгээрээ хүмүүсээс зугатаж амьдрах хэрэгтэй болов. Ингээд залуугийн Дэлхийг хөнөөх хүсэл зорилго нь мөхөж хүмүүсийн зэвсэгэнд өртөхгүйн тулд тэдний дунд уусан амьдарч эхлэж гэнэ. Гэхдээ тэрний дотор сахиусан тэнгэр болоод чөтгөрөөс авах өшөө хорсол нь мөхөөгүй юм.

Зохиолч миний анхны BxB өгүүллэг тийм учираас дутуу дулимаг зүйл их байна байх гэхдээ та бүхнийг хайрлаж өгөөсэй гэж хүсч байна😊😊

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now