Эхлээгүй төгсгөл

507 63 3
                                    

Намжүүн тэр хоёрыг бодит ертөнцөд авчрахад аль хэдийн Тэхён Жимин хоёрын урд сууж байв.

"Юу? Сайн байсан биз дээ"

Жонгүүг түрүүлэн ам нээхэд Жимин балмагдан зүгээр л толгой дохиход Жонгүүг амаа жимийн юу хэлэх тухайгаа бодно.

"Жимин~а чи надаас айж байна уу? Хэрвээ айж байвал яг одоо явсан ч болно шүү. Дахиж чамайг айлгаж нүдэнд чинь харагдахгүй"

Жимин айж байсан ч айдсаасаа илүү Жонгүүгийг харсандаа баярлан инээмсэглээд

"Үгүй дээ. Айхаасаа илүү санасан чамайг харсандаа баяртай байна" Жонгүүг хэлсэн үгэнд нь үл итгэн том нүдлэх хооронд

"Нээрээ Жонгүүг~а чиний дугаар надад байдаггүй юм билээ. Дугаараа өгчих" гэсээр утсаа сунгавал Жонгүүг түүнрүү гөлөрсөөр л байлаа.

"Хөөе малаа хүн дугаарыг чинь асуугаад байна" гэх Жиний дуунд цочин бодит ертөнцдөө ирэв.

"Аан юу тиймээ чиний дугаар ч надад байхгүй" гэсээр утсыг нь аван дугаараа тэмдэглэв.

Энэ хоёрыг дугаараа солилцож байх хооронд эсрэг талд нь нам гүм ноёлосон байлаа. Гэвч Тэхёны тэвчээр алдагдсан бололтой сандалнаасаа босон цаашлаад кафен хаалгыг зүглэв.

"Юнги одоо л ярилцахгүй бол чи үүрд Тэхёныг алдах болно шүү. Тэр одоо ч чамаас бас энэ улсаас явж чадна" гэх Намжүүний үгийг сонсоод ухасхийн Тэхёны араас гарав.

"Хоёулаа нээрээ буянтай юмаа. Энэ хоёр ч гэсэн ийм сайн найз бас ахтай азтай духнууд юмаа" гэсээр Намжүүн Жин хоёр хоёр биенийгээ магтсаар гал тогооны өрөөг зүглэв.

                     * * * * * *

"Тэхён~а зогсож бай" гэж хэлэн Юнги гарнаас нь зууран зогсооход Тэхён аажуухнаар гараа татан авав. Юнгид энэ үйлдэл нь эвгүй санагдан хөмсөг зангидан зогсвол

"Таньд надтай ярих зүйл байхгүй юм шиг л харагдсандаа юу ярих гэсэн юм" их л дурамжхан дуугарахад нь Юнги хэсэг бодон "Юу ч биш дээ дахиж чамайг зовоохгүй болохоор намайг мартаад сайхан амьдраарай Ким Тэхён чи надаас илүү сайхан хүнтэй учрах ёстой над шиг араатан чиний дэргэд байх нь нүгэл тийм учраас Тэхён~а ганц л зүйлийг санаж яваарай би чамд хязгааргүй их хайртай бас чи бол миний амьдралын цорын ганц хайр байх болно. Үүнийг л хэлэх гэсэн юм" гэж хэлээд нулимсаа цааш нь залгиад

"Харин чамд сүүлчийн удаа л" гэсээр Тэхёнд ойртон бэлхүүсээр нь гараа ороон тэврэв.

Чамайгаа сүүлчийн удаа чангаас чанга ганц л тэврэе

Чинийхээ сайхан үнэрийг сүүлчийн удаа хэзээ ч мартхааргүйгээр уушгиа дүүртэл үнэрлье

Чинийхээ булбарай зөөлөн гарыг сүүлчийн удаа чангаас чанга ганц л удаа атгая

Чамайг хайрласандаа би хэзээ ч харамсахгүй ээ бас хэзээ ч мартахгүй

Ким Тэхён миний амьдралын цорын ганц цэвэр ариун гэнэн томоогүй хайр минь

"Би чамд хайртай"




A/N: Энэ хэсэг үнэхээр бонгинохон болчихлоо шүү
Энэ хоёрыг бурхан ч нийлүүлэхгүй нь бололтойдог шүү цкцкцк яана даа яана

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now