Хүлээлт

444 44 0
                                    

Жимин тэр захиаг уншсанаасаа хойш нэг л өөр болчихсон байв. Өмнө нь яг л уйтгарлаж гуниглаагүй огтоос муу зүйл тохиолдоогүй юм шиг үргэлжийн инээмсэглэж урьд урьдныхаасаа илүү жаргалтай харагдана. Тэхён Жиминийг гайхаж байсан ч буцаад хуучин хэвэндээ орж байгаад нь баярлаж байв.

Өнөөдөр бол Жиминий эмнэлэгээс гарах өдөр бөгөөд Жин Намжүүн Юнги нар бүгд ирсэн харагдана.

"Та нар ингэж бүгд бүгдээрээ ирэх шаардлага байхгүй байсан юм. Би өөрөө гарчихаж дөнгөх л байсан шүү дээ" гэсээр хөхрөн цүнхтэй хувцасаа барихад

"Алив наашаа цүнхээ өгчих би барьчихая" гэсээр Намжүүн сандран гараас нь цүнхийн авах бол "Болгоомжтой байгаарай. Зөөлөн алх толгой чинь бүрэн эдгэрээгүй байгаа" гэж Жин үглэн дэлхий цөмрөх гэж байгаа аятай Жиминий тохойноос барин хамт аяархан алхана.

"Ахаа боль л доо би ямар жаахан хүүхэд үү? Тэгээд ч би зүв зүгээр байхад сүржигнээд байх юм" гэсээр дэгдэж эхлэхэд

"Хөөе Жимин аяархан гэм дээ. Зүгээр л миний үгэнд ор эмч чамайг хамаагүй битгий хурдан түргэн үйлдэл хийгээрэй гэж хэлсэн биздээ" гэсээр Жин араас нь даган гүйнэ. Тэхён тэр хоёрыг харан шогшрох бол Юнги Намжүүн хоёр инээмсэглэн араас нь дагана.

                        * * * * * * *

"Аххх гэр минь дээ чамайгаа ямар их санав аа" гэсээр Жимин гэртээ орж ирсэн даруйдаа бараг л бүх эд хогшилоо үнсэх нь холгүй тэврэнэ.

"Чамайг танихгүй хүн харвал сэтгэцийн өвчтэй гэж харахаар байна эвгүй юм бэ" гэж Юнги дооглон хэлэх бол Жимин гомдоллон Жиний цээжинд наалдана.

"Манай Жиминийг хэн ийм эрхийн балай болгочихов оо. Тэр муу Жон Жонгүүгийг дээ" Жин өөрийнхөө хэлсэн үгэнд цочирдон Жимин рүү харвал саяхан л инээмсэглээд жаргалтай байсан залуугийн нүдэнд нулимс цийлэгнээд уруул нь өмөлзөөд ирэв.

"Ахаа би шар айраг аваад ирлээ. Өнөөдөр хэдүүлээ сайхан ууж сууя" эвгүйхэн байдлыг эвдсээр Тэхён инээмсэглэн орж ирэхэд

"Өөө ашгүй дээ би яг захих гэж байлаа" гэсээр Намжүүн өөдөөс нь тосон гүйж байгаад хуулин тавьсан хивсэн дээр бүдрээд уначих нь тэр. Жимин Намжүүнийг харсан даруйдаа шоолж инээх бөгөөд элгээ тэврэн газраар нэг өнхрөнө.

Энэ бүгдийг харан суух Юнгид нүдэнд нь юм харагдан багахан инээмсэглэн бодолдоо "Зүгээр дээ Жонгүүг~а санаа зовох хэрэггүй. Миний бодлыг уншиж байгаа гэдгийг чинь мэдэж байна. Ах нар нь Жиминийг сайн харах болохоор чи Жимин дээр хурдан ирэх хэрэгтэй шүү"

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now