Захидал

420 51 0
                                    

"Жимин зүгээр байгаа эмнэлэгт байх хугацаандаа орноосоо нэг ч өндийсөнгүй. Өглөө очихоор хавдсан нүд сэгсийсэн үстэй л байх боллоо" Жин санаа зовсоор ийн өгүүлэх бол Тэхён санаа алдан "Өөрт нь тохиолдсон явдлаас болоод л дуугаа хураачих шиг боллоо. Тэр бүхэн өөрт нь хүнд туссан байх л даа. Ядахдаа ганц ч үг ган хийж дуугарахгүй болохоор хоолой нь зүгээр болсон эсэхийг ч мэдэхгүй юм"

"Харин тиймээ. Аль хэдийн гурван хоног өнгөрчихлөө шүү дээ"

Жимин Тэхёны яриаг сонссон өдрөөс хойш тэдэнтэй уулзахыг хүсээгүй бөгөөд үргэлжийн мөнх цонх руу ширтээстэй суудаг болсон байв. Жонгүүгийн бичсэн захидал орных нь хажууд байх ширээн дээр харагдах агаад Жимин захидалыг унших үгүй дээ эргэлзэн маш олон удаа хогийн сав руу хийсэн ч нэг л мэдэхэд гартаа атгачихсан сууж байдаг байв. 

"Жимин~а хоол аваад ирлээ" гэсээр Тэхён Юнги хоёр хаалгаар орж ирсэн даруйдаа Жиминий урд ширээ босгон "Чиний дуртай хоолыг хийсэн болохоор өнөөдөр заавал идэж дуусгаарай Жин ах бүүр гараа гаргаж ганцхан чамд зориулж хийсэн юм шүү"

Жимин чимээгүйхэн тэр хоёрыг ажиглах агаад урд нь байх хоол руу нэг харан халбагаа аван хоолноос идэж эхлэв. Тэдний дунд хэсэг чимээгүй байдал ноёрхоход Тэхён түрүүлэн ам нээж "Өнөөдөр гадаа гоё байна лээ Жимин~а гадаа салхилавал ямар вэ? Цэвэр агаар амьсгалаад"

"Тэхён~а Жонгүүг холбоо бариагүй л байна уу? Та хэд хоорондоо холбоогүй байгаа юмуу?" гэсээр Жимин доош харан мэгшиж эхлэх нь тэр. Огт ярихгүй байсан найз нь гэнэтхэн л Жонгүүгийн талаар яриад эхэлсэн нь тэднийг гуниглуулахад хүргэв.

"Уучлаарай Жимин~а энэ хэдий хатуу үг ч гэлээ Жонгүүг чамайг орхиод явчихсан нь үнэн. Тийм болохоор чи түүнийг мартсан нь дээр байх ийм үг хэлж байгаад уучлаарай" гэсээр Тэхён түүн рүү гунигтай нүдээр ширтэнэ.

"Жонгүүгийн хаана байгааг бид мэдэхгүй ээ. Тэр чинь хэн билээ дээ цус сорогчдын удирдагч шүү дээ. Тийм хүн биднээс өөрийгөө өлхөн нуучихаж дөнгөнө. Цэвэр цусны цус сорогч учираас хүч нь биднийхээс хэд дахин илүү"

"............Жимин~а чи тэрэнд хазуулаад амьд гарсан чинь азтай хэрэг. Хүний цус амсалгүй гучин жил болсон цус сорогч нэг л цус амсах юм бол хэзээ ч зогсох оо мэддэггүй юм"

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now