Сэтгэл хөдлөл гэж яг юу юм бэ

706 67 7
                                    

Jungkook's P.O.V

Энэ Дэлхий гэх газар ирээд би аль хэдийн хоёр зуун жилийг ардаа үдчихэж. Энэ маш урт хугацаа хэдэн зууны турш хүмүүсийн дунд амьдрахдаа би маш олон зүйлийг мэдэж авсан ч хүн гэх бодьгалыг огт ойлгоогүй юм. Тэд төрнө, сурна, ажилна, үхнэ. Амьдралын төлөө тэмцэж энэ хатуу хорвоод хөл дээрээ бат зогсох гэж маш шаргуу ажилладаг. Гэр бүл үр хүүхэд гэх хүмүүсийнхээ төлөө бүх зүйлээ зориулан байж амьдарсныхаа төлөө тэд эцэст нь өвчин зовлон бас үхэлийг л хүртдэг. Гэвч зарим нь сурсаар, эсвэл идэвхигүй амьдарсаар, зарим нь амрахыг хүсч байхад эсрэгээрээ хөгжилдөн наргихыг хүссэн хүмүүс ч бий.

Гэр бүл гэх зүйлийнхээ төлөө тэд яагаад ингэж шаргуу ажиллаж амьдардаг юм бол тэднийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй. Олон зууны өмнө л би энэ зүйлийг мэдэрч байсан бол одоо тэр мэдрэмж минь үгүй болчихож мэдрье гэсэн ч мэдрэгдэхгүй болохоор би хүмүүсийг хэзээ ч ойлгохгүй байх.

"Намжүүн~ши та сэтгэл хөдлөл гэж юу болох талаар мэдэх үү? хүмүүсийн сэтгэл хөдлөл гэж яг юу юм"

"Надаас юу асууна вэ Жонгүүг~а би чамд юу гэж тайлбарлах болж байна аа ммм" гэсээр түүн рүү харвал Жин сандал татан суугаад

"Чи өөрөө мэдрээд үзэхгүй юу" гэж шоглон хэлвэл би хүндхэнээр санаа алдан "Та надаар тоглож байгаа байлгүй дээ мэдэрч чаддаг байсан бол сайхан л байна хён"

"Яагаад гэнэт сэтгэл хөдлөлийн талаар асуугаад унав ямар нэгэн юм болоо юу? Хэзээ ч асууж байгаагүй асуулт байна" Намжүүн лавлан асуувал

"Би хоёр хоногийн өмнө нэг залууг хүмүүст дээрэлхүүлж байхад нь тусалсан юм. Гэхдээ тэрний бодол их сонин би тэрний талаар их зүйлийг мэдэж авсан ч зарим бодлыг нь би уншиж чадаагүй юм анх удаагаа л тийм хүнтэй таарч байгаа болохоор би их гайхсан"

"Хүнд тусладаггүй хүн гэнэт яагаа вэ? Хүнд тулсаад л тэгээд чиний сонирхлыг татаад байгаа залуугийн нэрийг хэн гэдэг юм бэ дээ" гэж Жин ёжлон инээж Намжүүнийг нудран сууна.

"Хэн сонирхсон юм тэр чинь эрэгтэй хүн би одоо хоёр зуун жил амьдарчихаад эрэгтэй хүн сонирхох дээрээ тулчихаагүй л байна шүү" гэж нүдээ эргэлдүүлэн "Түүнийг Пак Жимин гэдэг харин найзыг нь Ким Тэхён тэд хоёул Сөүлийн их сургуульд сурдаг нэг сургууль ч би тэрнийг огт харж байгаагүй юм билээ бас найзынх нь бодлоос Жиминий талаарх бүх зүйлийг ухсан ч олигтой зүйл олдоогүй харин өөрийнх нь бодол их хаагдмал би лав удаан уншиж чадахгүй юм билээ" гэж хэлэн санаа алдав.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now