Үхэл амьдрал

455 51 1
                                    

Хагаалгааны өрөөний хаалга дахин онгойж нэг сувилагч хүлээлгийн сандал дээрхи хүмүүс рүү хандан "Уучлаарай Пак Жиминий гэрээс хүн байна уу?" Гэхэд залуус бүгд сандалнаасаа ухас хийн "Бид байна Пак Жимин тэр зүгээр биздээ"

Итгэл тээн асуух энэ асуулт Найдвар бий гэдэгт итгэх залуус.

"Одоохондоо гайгүй байгаа ч цаашдаа яахыг бид мэдэхгүй байна. Их хэмжээний цус алдсан учраас бидэнд цусны донор хэрэгтэй байна Пак Жимин өвчтөн их ховор O бүлгийн цустай. Бид байгаа бүх цусаа шахсан ч хантгалтгүй байгаа болохоор та хэд цусны шинжилгээ өгөх хэрэгтэй байна" гэсээр сувилагч тэдэнд хандан хэлэхэд Тэхёнаас бусадынх нь царай бараагаад ирэв.

"Тэр нөгөө юу л даа бидний цус таарахгүй байх аа" Намжүүнийг ийн сандрах хооронд "Б-би O бүлгийн цустай одоо шууд өгөх үү?" гэсээр Тэхён сувлигчийн урд түргэхэн ирж зогсов.

"Бурхан минь гэж. Балрах шахлаа шүү. Цусны шинжилгээ өгсөн бол яах байсныг бодохоос ч аймар юм" Юнги санаа алдсаар ийн хэлэх бол "Шинэ нээлт гээд солиорч өгөх байсан биз" гэсээр Жин нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан санаа алдсаар сандал дээр суув.

"Жонгүүг~а зүгээр үү? Санаа зовох хэрэггүй дээ Жимин амьд гарах л болно" гэж хэлэн тайвшруулах аястай нурууг нь зөөлөн илнэ.

"Ах аа б-би Жиминийг бараг л алах шахлаа шүү дээ. Үгүй ээ бараг алчихлаа шдээ. Би тэрний хажууд байх эрхгүй нэгэн гэдгээ мэдсээр байж түүнийг хайрласан. Энэ миний хамгийн том алдаа. Зүгээр л эртхэн холдсон бол ийм зүйл болохгүй байх байсан юм" гэсээр том хоёр нүднээс нь сувдан нулимснууд урсаж эхлэх нь тэр.

                   * * * * * * *

Хагалгааны орон дээр Жимин хэвтэх бөгөөд зүүн гаранд нь систем залгасан байх ба хажууд нь Тэхён хэвтсэн харагдана.

Тэхён инээмсэглэсээр Жимин рүү харан ярьж эхлэх нь тэр.

"Жимин~а чи чадна аа. Энэ бүгдийг тэсээд гарна гэдгийг би мэдэж байна. Чи чинь хэн билээ дээ. Зоригтой юунаас ч айдаггүй тийм л хүн шүү дээ Жонгүүгийг ямар их гэмшиж байгааг би харсаан. Юнги ах ч надад бүгдийг хэлсэн. Бидний бас түүний төлөө заавал амьдрах хэрэгтэй шүү. Чи чинь сахиусан тэнгэр чөтгөрийн үр удам ингээд үхчихвэл харамсалтай шдээ"

"Магадгүй үнэхээр их харамсах байх би чинь дөнгөж хорин тавтай залуу шүү дээ" Жимин ханиалгасаар ийн хэлэх агаад инээмсэглэх аядан "Ахх хоолой минь хорсож байна"

Тэхёны нүд нь томорсоор "Жимин~а......бие чинь яаж байна зүгээр үү? Эмч хэлэхдээ хагалгаа чинь амжилттай болсон. Тархи нь тус газарт чинь гурван оёдол тавьсан гэж надад хэлсэн" гэсээр баярласандаа дуржигнуулах бол Жимин инээмсэглэсээр "Тэхён~а хэрвээ намайг үхчихвэл миний хойноос битгий харамсаарай бас Жонгүүгийг сайн харж хандана гэж надад амла. Цаадах чинь юу ч хийж мэдэхээр тийм л мангар хүн шүү дээ. Тийм болохоор Жонгүүгийг сайн харна гэж амла" гэсээр аньсгыг нь даган нулимс урсана.

"Юу яриад байгаа юм бэ? Амьд гаралгүй яадаг юм. Чи өөрөө түүнийг харж хандах хэрэгтэй биздээ. Та хоёр урт удаан аз жаргалтай амьдрах хэрэгтэй бас хүүхэд ч өргөж аваад манай хүүхэдтэй тоглуулаад л амьдралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй тийм биздээ" Тэхёныг ийн ярих зуур Жиминий нүд бага багаар анилдсаар гар нь орон дээрээс сулбайн унах нь тэр.

Хагалгааны өрөөний хаалга дахинтай нэг онгойн сувилагч сандран гүйсээр "Эмчээ Пак Жимин өвчтөний зүрх нь зогсчихлоо" гэж орилсоор эмч сувилагч нар сандралдан оров.

"Юу болоод байгаа юм бэ? Зүрх нь зогсчихсон гэдэг чинь юу гэсэн үг юм." Жонгүүг орилсоор газар сөхрөн унав.

Хэсэг хугацааны дараа хагалгааны өрөөнөөс гарч ирэх эмчийн өөдөөс итгэл тээх харцаар юу гэж хэлэх талаар нь чих тавин чагнана.

"Одоо бүгд тайвшир ч болно оо. Өвчтөн маань хүнд үеэ давчихсан. Удахгүй ухаан орох болохоор та нар санаа зовох хэрэггүй. Амьдрах хувьтай л төрсөн залуу байна. Хэд хэдэн удаа зүрх нь зогссон ч амьдрахыг үнэхээр их хүссэн бололтой" гэсээр инээмсэглэхэд "Жиминтэй хэзээ уулзаж болох вэ? Одоо орж болно биздээ" Жонгүүг сандарсаар хаалга руу зүглэвэл "Өвчтөнг энгийн тасаг руу шилжүүлэх болохоор тэр үед уулзаж болно оо" гэж хэлэн тэр хэдийг өнгөрөн явав. Үүнийг сонсоод баярласан Жин саяжингаа тэвчсэн нулимсаа сул тавин Намжүүнд тэврүүлэв.

Жиминийг түрдэг орон дээр түрэн гарч ирэхэд түүний хажууд Тэхён даган алхана. Юнги Тэхёныг харсан даруйдаа шууд л тэврэн авахад Тэхён хөхөрсөөр "Ганцхан цаг л болсон байхад даа. Тэгтлээ их санаа юу" Юнги тэвэрсэн чигтээ "Хүнд үеээ давчихлаа хайрт минь Жимин чадлаа"

Жонгүүг гарч ирсэн даруйд нь Жиминий гараас барьж аван амандаа "Баярлалаа" гэх үгийг л маани тарни шиг уншиж байлаа.




A/N: Одоо хэдхэн хэсэг ороод дуусах болно оо😍

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now