Цочирдол

544 62 2
                                    

"Энэ Жонгүүг яачихсан юм. Нэг бол тэнэг хүн шиг инээгээд нэг бол гараа зангидаж ширээгээ цохиод яагаад байгаа юм" гэсээр Юнги гайхан текний урдах сандлыг татан суув. Жин аяга арчиж байснаа болин Юнги рүү ойртон "Яагаав нөгөө Жимин гээд байсан залуу байгаа биздээ. Тэр нь өөрийнх нь талаар мэдчихсэн гэнэ. Тэр бас овоо зоригтой залуу байна лээ шүү тэгж асуучихаад инээж л байдаг" гэсээр хийж байснаа үргэлжлүүлэн хийж эхлэв.

"Аан тийм байх нь ээ" Жиний хэлсэн зүйлийг хэсэг тунгааж байгаад гайхсан Юнги

"Юуууу? Та сая юу гээд хэлчихэв ээ" гэсээр сандалнаасаа сүр сар хийн босон Жонгүүгийг зүглэн алхаж эхлэв.

"Ёиоо хэнгэрэг минь гэж. Эд нар чинь өнөөдөр яачихаад байгаан" гэсээр Жин ард нь үглэсээр үлдэв.

"Жонгүүг чиний ухаан санаа зүгээр биздээ. Яаж бодохоороо өөрсдийгөө байдаг гэж хүнд хэлж чадав аа. Энэ чинь хууль бус зүйл гэдгийг мэднэ биздээ. Үнэхээр байж боломгүй зүйл"

"Ахаа би өөрөө хэлсэн юм биш зүгээр л асуусан асуултанд нь хариулсан төдий. Гэхдээ энэ чинь тийм сүртэй зүйл биш" ийм хариулт сонсон чинээ бодоогүй байсан Юнгигийн уур буцлах шиг болж тэр хавиар нэг хашхиран үйлчлүүлэгчдийн анхаарлыг өөр дээрээ татан зарим нэгийн айлгаад амжив.

"Юнги тайван бай. Хамаг үйлчлүүлэгчид үргээгээд хаячихлаа байна. Энэ бол хүн их орж ирдэг газар. Яах гэж хүн ихтэй байхад орж ирж байгаа юм. Өөрийгөө барьж дийлдэг юм шиг" Намжүүн эргэн тойрноо харан чихэнд нь шивнэвэл

"Та нар яагаад ийм тайван байгаад байгаа юм бэ новш гэж" гэж хараал урсгасаар эргэн харвал хаалганы хажууд Тэхён зогсож байх нь тэр. Тэхёныг харсан Юнгигийн хар хөлс нь цувсаар, гар хөл нь чичирнэ.

Жимин мэдсэн гэхээр Тэхён сонссон л байж таараа. Би одоо яах болж байна аа. Миний талаар яриагүй л байгаасай гэж дотроо залбиран Тэхён дээр очвол

"Ахаа ярилцах зүйл байна гэхдээ эндээс өөр газар" гэсээр гараад явчихав.

Тэхёныг даган явсаар ямар ч хүнгүй харанхуй оргисон газар ирэн "Юуны талаар ярилцах гэсэн юм" ихэд болгоомжлонгуй асуувал

"Ахаа та надад үнэн зөвөөр нь хариулна шүү. Ги ганц л асууна дахиж асууж чадахгүй байх" гэсээр хоолойгоо засан "Би сая Жиминээс Жонгүүгийн талаар сонссон. Гэхдээ ахаа та цус сорогч биш биздээ. Хүний цусаар хооллодог тэр араатан та биш тийм биздээ. Тэр чинь зөвхөн кино зохиол дээр л гардаг зүйл байхад яаж амьдрал дээр байна гэж бүүр очиж очиж миний хайртай хүн тийм байх"

"Тиймээ би хүмүүсийн цусаар хооллодог тэр хараал идсэн цус сорогч. Тэглээ гээд Тэхёнаа чи надаас холдохгүй биз дээ. Чи өөрөө хэлсэн миний хайрыг басах хэрэггүй гэж. Чиний төлөө би хүний цусыг уухгүй тэвчиж сурах болно тийм болохоор Тэхёнаа" гэсээр Тэхён руу нэг алхам ойртоход тэр харин эсрэгээрээ хоёр алхам ухрах нь тэр. Юнгигийн нүд томрон гайхширлын байдалтай дахин нэг алхтал Тэхён яг адил хариу үйлдэл үзүүлэв.

"Би арай гэж таныг өөрийн болголоо гэж бодтол үнэхээр аймар юм ийм зүйл байна гэдэг үнэхээр ийм зүйлийг яаж ойлгох юм" гэсээр амандаа үглэн зогсоно.

"Тэхён аа яагаад байгаа юм бэ? Би чамайг яах ч үгүй ээ надаас битгий зугт л даа гуйж байна" гэж хэлэн дээш харвал Тэхёны нүдэнд нулимс цийлэгнэн хойш хэд ухарч байснаа цааш гүйгээд явчихав. Харин Юнги уурандаа хана цохин хашхирсаар үлдэв.






A/N: Аххх юу л болоод байна даа цкцкцк

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now