Хайр

594 69 8
                                    

"Ч.чи сая юу гэсэн бэ чиний хэ.хэлсэн үг чинь" өөрийг нь ойлгох байх гэж бодсондоо хэлсэн ч найзыгаа ингэж хүндээр тусгаж авна гэж бодоогүй Тэхён цурхиртал уйлаад эхлэв.

"Чи ч гэсэн на.намайг гажиг гэж бодож байгаа юмуу? Чамайг ой.ойлгох байх гэсэндээ л хэлсэн байхад одоо чи ч гэсэн намайг хаяад явах гэж байна уу?" гэсээр улам л эхэр татан уйлж эхлэв. Хэлсэн үгэнд нь хэт балмагдсан Жимин гэнэт ухаан орон "Үгүй ээ би чамайг хаяж явахгүй ээ ийм зүйлийг ингэж шууд хэлэхээр чинь ямар ч хүн шоконд орох нь ойлгомжтой шдээ" гэж хэлэн тайвшруулах гэж хичээнэ.

"Ёстой нэг арай л шударга юмаа тэгээд ч би өөрөө тийм байхад" гэсээр амандаа үглэн "Эхнээс нь юу болсныг тайлбарлахгүй юмуу зүгээр ингээд уйлаад байхаар чинь надад хэцүү байна шдээ" гэж хэлэн нулимсыг нь арчив.

"Би Юнги хёнд сайн" эхний цочирлоосоо арай л гарч амжаагүй байсан Жиминд энэ удаагийнх арай л гүн цочроож орхисон юм. Хэсэгхэн хугацаанд чулуун хөшөө мэт суусан тэрэнд тэр хүн арай биш байх гэсэн бодол төрөөд амжсан юм. "Нөгөө арай сургуулийн алдартай сагсан бөмбөгийн тоглогч цасан цагаан хочтой Мин Юнги биш биздээ та хоёр чинь найзууд биш байсан юм уу?" гэж их л гайхсан маягтай асуувал Тэхён толгой дохин "Тэр ч тийм л дээ их сургуульд орсон эхний жилээ би анх Юнги хёнтай танилцаж байсан юм. Намайг хёнд сайн болохоос өмнө бид сайн найзууд байсан ч миний энэ тэнэг зангаас л болж байхгүй юу болдог бол энэ амыг зангидчих юмсан" гэсээр ам руугаа цохиод унах нь тэр.

"Хөөе хөөе тэгээд юу болсоноо ярьж дуусчихаад өөрийгөө зод л доо" Тэхён нусаа татсаар"Тэгээд хоёр жилийн өмнө би са5аандгүй байдлаар сэтгэлээ илчилчихсэн. Тэр үед л бидний ахан дүүсийн харилцаа дуусгавар болсон л доо Юнги хён эхэндээ гайхаж байсан ч сүүлдээ надад уурласан. Миний өөдөөс тэгж аймар уурлан гэж бодоогүй. Үгсийн сандаа байдаг хамаг хараалаа над руу урсгасан байх. Тэр бүгдийг нь би тэвчээд ахын хажууд байсаар л байсан. Миний нүдэн дээр ямар ч эмэгтэй хүнтэй уулзаж учирдаггүй бүүр ойртдогчгүй байсан болохоор надад боломж байна гэж итгээд тэвчээд хүлээгээд л байсан гэхдээ өнөөдөр ах намайг дуудахаар нь би баярлаад очсон ч миний бодсоноос бүх зүйл эсрэгээрээ байсан. Юнги хён тэр олон хүмүүсийн өмнө намайг юу гэсэн гээч "Энэ нусхай жаалыг харж байна уу? Намайг ир гэсэн цагт ирж яв гэсэн цагт явдаг намайг үргэлж дагаж явдаг миний тэжээвэр нохой шиг. Аан тийм бас гэй гэж байгаа надад сайн юм гэсэн иймэрхүү нийгмийн хог шаарнууд дэлхийгээс зайлуул таарна" гэж хэлсэн тэр үгс нь миний зүрх рүү яг л жижиг жижиг зүүгээр шивж байгаа юм шиг л намайг маш ихээр өвтгөсөн. Дотрыг минь урж тастан энд тэндээс минь хэмлээд бүрэн гүйцэт аниагүй байсан шархны минь тавыг хуулаад л хаячих шиг болсон. Одоо ч тэсэхийн аргагүй ихээр өвдөөд байна. Жимин~а яагаад хайрласныхаа төлөө би ингэж ихээр өвдөх ёстой юм бэ? Зүгээр л тэр хүнээс юу ч хүсэлгүй юу ч нэхэлгүй хайрласан шдээ" гэсээр Жиминий энгэрт эхэр татан уйлсаар гучин минут хэртэй уйлсны эцэст арай гэж тайвшран Жиминийг тэвэрсэн чигтээ унтаад өгөх нь тэр. Тэхёныг өөрийнхөө өрөөнд оруулан орон дээрээ хэвтүүлээд өөрөө гадуур хувцсаа өмссөөр гэрээсээ гарлаа. Байрныхаа гадаа байдаг тоглоомын талбайн савлуур дээр суун их зүйлийг эргэцүүлэн бодно.

"Кхм өнөөдөр ч сэрүүхэн байна шүү" дуу гарах зүг рүү харвал өдөржингөө бодол дунд нь дураараа эргэлдсэн залуу зогсож байв.

"Юу хийж байгаа юм бас бодол чинь их замбаараагүй байна. Зүгээр үү?"

Жимин хөмсөг зангидсаар "Ингэхэд чи хэн болчихоод миний бодлыг уншаад байгаа юм чи ер нь хаанаас гарч ирчихээд миний сэт....кхм ер нь энд юу хийж яваа юм" гэж хэлэн дуугаа хураав.

"Зүгээр л энүүгээр явж байгаад чамтай таарчихлаа. Өөрийнхөө талаар чамд хэлвэл чи итгэхгүй байх харин намайг мэдэхийг хүсч байвал өөрөө л олж мэдэж дээ тэгээд өнөөдөр юу болсон юм Тэхён гээд найз чинь зүгээр үү?" гэж хэлэн хажууд нь суув. Хэсэг түүнийг гайхан харж байгаад

"Чи хайрын талаар юу мэдэх вэ? яагаад хайраас болж хүмүүс тэгж их зовж шаналах ёстой юм бол. Өрөөсгөл хайр ч гэлээ энд чинь бас тэр хүний сэтгэл шингэсэн байгаа шдээ. Зүгээр л хайрласныхаа төлөө яагаад хүмүүст ад үзэгдэх ёстой гэж. Хараан зүхэж байгаа хүнд ямар эрх байгаа гэж тэр хүний сэтгэлийг юм чинээ бодолгүй уландаа гишгэлж, зовоож байгаа юм"

"Аааш бодол нь уншигдахгүй байна юу гэж хариулах ёстойн болоо" гэж бодсоор "Харин л дээ би ч бас хайрыг сайн ойлгодоггүй юм. Хүн ч бай амьтан ч бай хайрласныхаа төлөө шийтгэл хүртдэг гэдгийг л би мэднэ хайр бол зүгээр л өвдөлт шаналал бас харуусал" гэж хэлэн дуугаа хураав. Харин Жимин хэлсэн хариултанд нь гайхан "Чи хайрыг ингэж боддог байх нь ээ гэхдээ амьдралд сайн муу тал гэж байдаг шиг хайранд ч бас тийм зүйл бий чамд хайрыг ингэж мэдрүүлсэн хүнийг хэн гэдгийг мэдэхгүй ч чи түүнээс салсан нь зөв болж" гэж хэлж дуусаагүй байхад нь Жонгүүг

"Үгүй ээ салаагүй харин тэр үхчихсэн" гэж пал хийтэл нь хэлж орхив.

"Та нар өнөөдөр намайг зүрхний шигдээсээр явуулахыг хүсчээ арай дэндүү юмаа" гэсээр Жимин гомдолтой нь аргагүй хошуугаа унжуулан сууна. Харин Жонгүүгт энэ үйлдэл нь яагаад ч юм өхөөрдөм санагдан толгойд нь зөвхөн Хөөрхөн гэх үг л эргэлдэж байлаа. Үүнээс цааш тэд дахин юу ч ярилцсангүй. Зүгээр л бие биенийхээ амьсгалыг сонсож байна уу гэлтээ тус тусдаа бодол тээн сууцгаана.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now