Аз жаргал

522 60 0
                                    

Author's P.O.V

Жиминийг кафед очиход Жин текны ард зогсож байх бөгөөд түүнийг харсан даруйдаа

"Жонгүг дээд давхарт шатны хажуу талын өрөөнд байгаа" гэсээр ёжтой инээмсэглэн "Чи ч түүнийг их өөрчилж байна даа. Ууг нь өвддөг ч үгүй хүүхэд байсан юм бас зүрх нь зааза чи өөрөө орж мэддээ түрүүнээс хойш чиний нэрийг дуудаад байсан хурдан орж үз ээдээ энэ хүүхдүүд үү хэцүү ч юмаа даа" гэсээр ард нь шогширон үлдэв.

Жимин өрөөнд ороход Жонгүг цааш харан хэвтсэн байх агаад их л зовиуртай байгаа бололтой байн байн эргэж хөрвөөж байлаа.

"Жонгүг~а зүгээр үү? Бие нь яаж байна" гэж хэлэн гараа дух руу нь явуулвал Жонгүг гэнэт гарыг нь барьж аваад

"Надад битгий хүр гуйя. Чамайг хүрэхээр энэ зүйл намайг илүү их өвтгөөд байна" энэ үгэнд нь Жимин эмзэглэн "Уу.уучлаарай" гэсээр гараа татан "Надаас болж ийм болсон юм бол б.би энд байх хэрэггүй байх. Хурдан эдгэрээрэй Жонгүг~а бас тэр үед хэлсэн зүйлийг минь мартаарай. Ер нь хэлээгүйд тооцсон ч болох юм байна" нүдэнд нь нулимс цийлэгнэсэн ч мэдэгдүүлэхгүй гэсэндээ цааш эргэн "Заа би ингээд явлаа бас уучлаарай" гэж хэлэн хаалга зүглэн алхаж эхлэв.

"Чиний бодол яагаад ийм хаагдмал юм бэ? Чиний талаар мэдэхэд надад үнэхээр хэцүү байна. Чи яг намайг яачихсан болоод энэ зүрх гээч зүйл учираа олохгүй энд тэнд цохилоод цээжийг минь нэвт гарах гээд байгаа юм бэ? Чиний унагасан нэг дусал нулимс л гэхэд миний сэтгэлийг өвтгөх тийм их хүчтэй байна гээд боддоо. Чи яг хэн болчихоод оюун бодол болоод ухаан санааг минь эзэгнээд сэтгэлийг минь ингэж их өвтгөнө вэ? Пак Жимин чи намайг өөртөө дэндүү их уусгаж байна. Яг л хар тамхи шиг эд эс бүхэнд минь шингэчихээд дахин дахин нэхэмжлэх хорт бодис шиг. Гэхдээ би энэ мэдрэмжийг хайр гэж нэрийдмээргүй байсан ч Пак Жимин би чамд сайн бололтой"  хэлсэн үгэнд нь Жимин гайхширан зогсох хооронд Жонгүг аль хэдийн урд нь ирсэн байв.

"Тийм учираас Жимин~а миний дэргэд бай. Хаашаа ч явалгүй ганцхан намайг харж надтай л хамт бай үхэн үхтлээ. Олон жил цохилоогүй зүрхийг минь чи л гэсгээсэн болохоор би чамд бүхнээ зориулахад бэлэн байна. Чиний дэргэд байх ёсгүй нэгэн ч гэлээ чамаас би холдож чадахгүй бололтой. Тиймээс Пак Жимин өөрийн насаа дуустал надтай хамт байгаач" гэж хэлэн Жиминий гараас барин нүд рүү нь ширтэнэ.

                     * * * * *

"Тэхён~а хүрээд ирэв үү? Ороод ир. Чамд харуулах нэг зүйл байна" Намжүүн Юнгигийн гэрийн хаалгыг онгойлгох бөгөөд орж ирсэн даруйд нь гараас нь чирсээр Юнгигийн өрөө рүү орж ирэв. Тэхён урдаа байх нэгний нүд халтирам дүр зургийг хараад шууд л газар сөхрөн унахад Намжүүн сандарсаар Тэхёныг түшин "Цус сорогчид бид цус уулгүй удахаараа яг л зомби шиг улам цайж хорчийгоод хүн харахын эцэсгүй болчихдог юм. Энэ хүнийг ийм байдалтай байна гэж үнэхээр бодсон ч үгүй. Цусаар хооллоогүй гурван хоног болсон бололтой магадгүй түүнээс ч олон өдөр болсон байж мэднэ. Тэхён~а чи л ганцхан түүнийг ятгаж чадна. Тиймээс гуйя түүнийг цус уу гээд ятгаад өг л дөө. Улам аймар болохоос нь өмнө чиний үгэнд л орох болохоор энийг заавал уулгаарай" гэсээр гарт нь уутай зүйл бариулсаар тэр хоёрыг орхин гарав.

Тэхён хөл дээрээ арай ядан тогтсоор Юнгигийн хажууд очин "Ах аа та яагаад ийм байдалтай байгаа юм бэ? Намайг уучлаарай ахаа би таньд тэгж хатуурхах ёсгүй байсан юм. Зүгээр л гомдож тунирхсандаа л" гэсээр Юнгийг тэвэрэхэд

"Тэхён~а гуйя надаас холд. Чиний цу-цусны үнэр хэтэрхий тод үнэртээд байна. Хяналтаа алдахаас минь өмнө холд гуйя намайг тавь чамайг би гэмтээчих нь шүү дээ" гэж хэлэн түлхэх аядсан ч цус уулгүй удсан болоод ч тэр үү бие нь сульдсан байв.

"Үгүй ээ ахаа би таныг зөндөө их санасан. Таныг олж чадахгүй болохоороо яг галзуурах шахсан. Одоо таниас холдмооргүй байна. Ингээд ч болтугай зүүгдээд явбал та миний хажуунаас холдохгүй байх" гэсээр зөрүүдлэн тэврэлт нь улам чангарсаар байв. Гэвч Юнгигийн ухаан санаа орж гарсаар нэг л мэдэхэд нүднийх нь өнгө өөрчлөгдөн соёо нь уруулных нь цаанаас цухуйж эхлэв.

"Ахаа би таньд хайртай. Тийм болохоор миний хажуунаас битгий холдоорой гуйя. Таньгүй бол би галзуурч хажууд минь байхгүй цаг минут бүрт чинь би үхэх болохоор дахиж дэргэдээс минь алхам ч холдож болохгүй шүү" Юнги гэнэт ухаан орон хийх гэж байсан үйлдэлдээ гэмшин Тэхёныг шууд түлхэн нүүрээ гараараа халхлан суув.

"Ахаа зүгээр үү? Энийг уучих" гэсээр ууттай цус Юнгигийн урд сарвайн "Энийг Намжүүн ах үлдээсэн юм. Заавал уулгаж байж хажуунаас чинь холдоорой гэсэн болохоор" Юнги үгийн зөрөөгүй гарнаас нь булааж аван хурдан хурдан сорон ууна.

"Аххх амьтны цус хах амьдралдаа уун чинээ бодсон ч үгүй явлаа. Тэгтэл чамаас болж ууж үзэх ч гэж дээ" гэж хэлэн цусаа ууж дуусгаад

"Гэхдээ чамайг дэргэдээ үлдээх цор ганц арга минь энэ болохоор амьтны цусыг ууж сурах хэрэгтэй. Тэгж байж л чи миний дэргэд үүрд байх болно"

"Тэгсэн тэгээгүй таниас одоо алхам ч холдохгүй. Тэгээд бас хоёулаа хамт хичээцгээе" гэсээр нөгөө л нэг дөрвөлжин инээмсэглэлээ гарган Юнгийгээс зуурахад

"Хайртай шүү бяцхан залуу минь аххх цусны үнэрт чинь дасах гэж үзэж тарах юм шиг байна даа. Чиний цусны үнэр их онцгой болохоор" гэж хэлэн инээмсэглэсээр хамарнаас нь чимхэв.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now