Дахиад л

508 58 1
                                    

Jimin's P.O.V

Жон Жонгүүг гэдэг энэ залуу миний амьдралд орж ирсэн тэр мөчөөс амьдрал минь эрс өөрчлөгдчихөж. Нэгэн хэвийн байдаг байсан тэр өдрүүд надад утга учиртай мэт санагдаж сэтгэл санаа оюун бодлыг минь эзэгнэчихээд зүрхний минь хэмийг алдагдуулж орхидог энэ залууд би эргэлт буцалтгүйгээр дурлачихсан бололтой.

"Пак Жимин"

Энэ хүний хэн байх юу байх нь надад одоо хамаагүй ээ

"Яасан"

Зүрх минь л энэ хүнийг сонгосон болохоор би дахиж хориглож дийлэхгүй нь

"Юу бодож байгаа юм надад уншигдахгүй байна. Дургүйцэхгүй бол юу бодож байгаагаа надад хэлээч"

Тиймээ би энэ залууд хайртай. Та нар гайхах байх л даа. Гэхдээ хайранд цаг хугацаа нас хүйс огтхон ч хамаа байдаггүй юм. Одооноос хэнээс ч айж ичилгүйгээр энэ хүнийг хайрлах болно.

"Чиний тухай бодож байна Жон Жонгүүг.......би чамд хайртай" гэсээр Жонгүүг рүү аажуухнаар ойртон уруул дээр нь хөнгөн үнсээд холдлоо. Жонгүүгийн гайхсан нь илт байх бөгөөд би сандран "Юу л даа.....ммм би арай л түрэгдчих шиг боллоо. Тэгэхээр ингээд оръё доо" зугтах нь холгүй гүйсээр гэртээ орж ирэн "Би яг солиорчээ яах гэж үнсэж байгаа юм бэ? Яаж царайг нь харах болж байна аа. Бодлогогүй Жимин ёстой нэг арай ч дээ" толгойгоо цохин хаалга налан суухад утас чичирхийлэн мсж ирснийг илтгэнэ.

Жонгүүги❤

"Жимини гараад ирээч хэлэх чухал зүйл байна" гэсэн байв.

Би ч итгэлгүйхэн хөлөө зөөн орцныхоо үүдээр шагайн Жонгүүгийг хайвал "Яагаад нуугдаад байгаа юм"

"Цочих гэж х.хэн нуугдсан юм кхм юу..юу хэлэх гэсийн" сониучирхан толгойгоо гэлжийлгэн зогсвол Жонгүүг над руу тулж ирэн "Ганцхан зүйл л шалгачихы тэгээд л болоо" гэсээр миний хүзүүнээс барин өөрлүүгээ ойртуулсаар уруул дээр минь уруулаа буулгах нь тэр. Гэхдээ миний хамгийн их гайхсан зүйл бол Жон Жонгүүг гэх энэ залуугийн зүрхний цохилт байсан юм. Би түүнээс салан том нүдлэхэд Жонгүүг ч надаас дутахааргүй ихээр гайхсан харагдана.

"Жонгүүг~а зүрх чинь сая цохилсон чамд мэдрэгдсэн үү?" гэсээр түүнд ойртох гэтэл

"Надад битгий хүр битгий би.би явах хэрэгтэй байна" гэсээр цааш эргэн гүйгээд явчихав.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now