Үзэн ядалт

433 48 1
                                    

Жонгүүг Жиминий хажууд суун санаа алдсаар "Жимин~а б-би чамаас уучлалт гуйх эрхгүй нэгэн ч гэлээ Хайрт минь намайг уучлаарай. Энэ бүхэн миний буруу. Анхнаасаа учирсан нь энэ бүхний алдаа. Над шиг ийм адгийн хүн сэгийг хайрлах хэрэггүй байсан юм. Би бол зүгээр л нэг хүн араатан шүү дээ. Хэсэгхэн хугацаанд жаргал гэгчийг мэдрүүлсэнд надаас айж зугталгүй хайрласанд баярлалаа" гэсээр гараас нь атгасан чигтээ нүдээ анив.

Jimin's P.O.V

Нүдээ арай ядан нээхэд минь цагаан тааз бас эм тангийн эхүүн үнэр хамар цоргитол үнэртэж байна. Хажуу тийш толгойгоо эргүүлэн харвал сандал дээр Тэхён сууж буйдан дээр Жин Намжүүн ах Юнги нар шахдалцан хэвтсэн харагдана. Гэхдээ энд нэг л хүн дутуу байна.

Би гараа аяархан яавуулан Тэхёныг сэгсэрхэд бондгос хийтэл цочин давхар намайг ч цочоогоод амжив. Тэрээр нүдээ нухлан хэсэг над руу харж байснаа чангаар орилж орхих нь тэр. Тэхёны орилоонд тэнд байсан бүгд цочин буйдан дээрээс пид пад хийн унаж орхилоо. Би юм дуугарах гэж хичээсэн ч яагаад ч юм амнаас авиа үл гарна. Би гайхан амаа ангалзуулан Тэхён руу ширтэхэд

"Одоохон би эмч дуудаад ирье" гэсээр бүдэрч унах шахам өрөөнөөс гүйн гарав. Юнги ах шалан дээрээс босон сэгсийсэн амьтан урд минь ирэн "Ёиоох бурхан минь энэ Тэхёныг дээ Жимин бие нь яаж байна. Өвдөж байгаа зүйл байна уу?" ийн асуух хооронд нь би зүгээр л амаа ангалзуулж байв. Жин ах Намжүүн ах хоёр бие бие рүүгээ харан мөрөө хавчих бол Юнги ах гайхсан харагдана. Би гараа хоолой руугаа заан хүрэхэд хүндүүртэй байх ба би өөрөө ч гайхаж орхив.

"Өвчтөн Пак Жимин бие нь яаж байна. Өвдөж байгаа газар байна уу?" эмчийн асуусан асуултанд хариулж чадахгүй дээ уурлан хөмсгөө зангидсаар хоолой руугаа заахад

"Эмчээ Жимин ярьж чадахгүй байна. Та түүнийг зүгээр гэж хэлсэн биз дээ" Жин ах бага зэрэг уурласан бололтой ийн хэлэхэд

"Энэ хазуулснаас болсон бололтой. Гэхдээ санаа зовох зүйлгүй дээ. Гурван хоногийн дараа гэхэд зүгээр болчихно. Тэгэхээр өөр өвдсөн зүйл байхгүй ч бид хэсэг харах хэрэгтэй болохоор өвчтөн долоон хоногийн дараа эмнэлэгээс гарч болно" гэж хэлэн эмч гаран явав. Би хазуулсан гэх үгийг сонсоод нүд минь бараг л аяганаасаа бүлтэрч байлаа.

Тэхён санаа зовсон харцаар над руу харан "Жимин~а чамд хэлэх зүйл байна"

Жин ах хоолойгоо зассаар "Бид гурав гараад хоол аваад ирье" гэсээр нөгөө хоёрыг түлхсээр өрөөнөөс гарав. Тэднийг гарсны дараа өрөөнд хэсэг чимээгүй байдал ноёрхон уур амьсгал нэг л хачин болоод ирэв.

"Юу л даа Жонгүүгийг яагаад байхгүй байгааг гайхаж байгаа байх" гэхэд нь би толгой дохилоо. Ууг нь хамгийн түрүүнд харна гэж бодсон юмсан. 

"Тэр тэгэхээр.......тэр өдөр чи шатнаас унаад маш их хэмжээний цус алдсан. Чиний хажууд Жонгүүг байсан ч цусны үнэрээс чинь болоод тэр бараг л галзуурсан. Тэгээд л тэсээгүй чамайг хазчихсан. Бид хэд амжиж очсон ч Жонгүүг чиний бараг ихэнх цусыг чинь сорчихсон байсан. Тэгээд л тэр одоо энд байхгүй байгаа юм. Өөрийгөө бүх зүйлд буруутгаад хаашаа ч юм явчихсан. Бидэнд баяртай гэсэн ганцхан зурвас үлдээгээд бас энийг" гэсээр гарт минь дугтуйтай зүйл бариулан "Чамд үлдээсэн байна лээ" энэ бүхнийг сонсоход надад үнэхээр хэцүү байсан юм.

Намайг гэмтээхгүй гэж боддог байсан юмсан тэснэ гэж итгэсэн юмсан.
Урам хугарч байна.
Анх удаагаа чин сэтгээлээсээ хайрлаж хэнд ч итгэж байгаагүй тэр их итгэлээр чамд итгэж бүхнээ зориулсан юмсан. Гэвч эцэс сүүлд нь намайг ийм л зүйл хүлээж байх гэж. Анхнаасаа учраагүй бол анхнаасаа хайрлаагүй бол бид ийм байдалд хүрэхгүй байсан юм.
Үзэн ядаж байна.
Энэ хүнийг хэн ч байсан юу ч байсан би хайрлахаа зогсоохгүй намайг гэмтээж бэртээхгүй зөвхөн надад л хайртай гэж нүүр бардам хэлдэг байсан юмсан. Итгэлийг минь алдаж сэтгэлийг минь хөсөр хаяж ямар ч тайлбаргүйгээр намайг орхиод явчихлаа нэг муу цаасны жижиг хэлтэрхий үлдээгээд.
Шудрага бус байна.
Өчүүхэн жаахан амиа хамгаалаад хувиа хичээн зугтаасан чамайг яаж үзэн ядахгүй байх вэ?

Чиний амнаас урссан тэр бүх үгс зүгээр л салхинд хийсэн чихний минь хажуугаар өнгөрч байна. Худал үгс гэх үү? Үнэн үгс гэх үү? Хэрэв үнэн байсан бол чи одоо миний хажууд байх байсан биш гэж үү? Тэгэхээр худал гэх нь зөв юм болов уу?

Үнэн худалын дунд эргэлдэж хэлсэн үгэнд чинь би шаналж байхад чи өөрөө хаана байгаа юм.
Намайг энд ярьж чадахгүй нулимсандаа идэгдэн хэвтэж байхад чи яг одоо юу хийж байгаа бол? Шаналж шархалж суугаа болов уу? Наргиж цэнгэж яваа болов уу? Бодохоос ч аймар юм хэрэв баярлан цэнгээд явж байвал тэнгэр чамайг ниргэг.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now