Гэмшил

437 47 0
                                    

Бусан хотын нэгэн эмнэлэгийн түргэн тусламжийн тасагт маш их хэмжээний цус алдсан мөн хүзүүн тус газраа хазуулсан гэх оноштой нэгэн залуу хагалгааны өрөө рүү яаралтай түрэгдэн оров. Түүний хойноос дагаж явсан дөрвөн залуус хагалгааны өрөөнөөс цааш орж чадаагүй дээ уурсан газар хий өшигчин зогсоно.

"Ахаа Жимин зүгээр биздээ. Тэр үхэхгүй биздээ" Тэхён нус нулимсандаа хутгалдсан амьтан байн байн Юнгигээс ийн асуун зогсоно.

"Зүгээр дээ Тэхён~а Жимин тэсээд гарах болно. Тэр чинь хэн билээ дээ тэр зүгээр ээ" Юнги Тэхёныг тэвэрсэн чигтээ ийн хэлэх агаад Жонгүүг рүү санаа зовсон харцаар харна.

Flashback

Жиминий цус маш их хэмжээгээр цементэн шалан дээр урсаж Жонгүүгийг тэсэхийн аргагүйд хүргэж байв. Өөрийгөө барьж дийлэх гэж хэт их хичээх агаад зүрх нь болохгүй гэж шивнэх ч бие организм нь аль хэдийн хүсээд эхэлсэн байлаа. Гучин жил хүний цус уугаагүй түүнд энэ яг л амтат шүүс шиг санагдах аж. Нэг л мэдэх нь ээ Жиминий хүзүү рүү ойртон ойртсоор соёогоо хүзүүнд нь зоож орхих нь тэр. Өөрийгөө болиулах гэж оролдох ч энэ аль хэдийн оройтсон гэдэг нь нүднээс нь илхэнээ харагдана. Жонгүүг соёогоо хүзүү рүү нь улам гүн шигтгэн Жиминий цусыг илүү ихээр хүсэн, шунан дурлаж байх хооронд түүнийг ямар нэгэн хүч агаарт шидэж орхих нь тэр.

"Жимин~а" Тэхён Юнгигийн нуруун дээрээс буусан даруйдаа Жимин рүү гүйн очих бол Юнги зогсож байгаа газраа таг гацсан харагдана.

"Юнги........Юнгииии" Жин түүнийг өөр лүүгээ харуулсаар "Ухаантайхан шиг байж үз Тэхёныг айлгах гээгүй л бол ухаан орж үз Мин Юнги Жонгүүгийг барьж бай. Цаадах чинь яг одоо араатан төрхөндөө орчихсон байгаа. Болгоомжтой байдаг юм шүү. Тэр чамаас хэдэн мянга дахин илүү хүчтэй гэдгийг санаарай" гэсээр Жин цааш Жимин рүү явав.

"Ахаа......Жимин үхээгүй биздээ" Тэхён нус нулимсандаа хутгалдсан байх агаад Жинээс ийн асуувал

"Жимин үхээгүй ээ тийм болохоор хүн үхчихсэн аятай уйлахаа больж үз" хүний цус үнэрлэсэн түүнд ч бас хэцүү байх ч бусададаа туслахын тулд өөрийгөө ухаан оруулан аль болох хяналтаа алдахгүй байхыг хичээнэ.

"Тэхён~а чи эндээс холхон байх хэрэгтэй Жонгүүг одоо маш хэрцгий болсон байгаа. Хүний цус үнэртэх л юм яаж ч магадгүй Юнги ч мөн адил. Тэр шинэхэн амьтны цусаар хооллогч. Тийм учираас чи Намжүүнтэй хамт намайг дагаад яв. Тэр хоёр араас ирэх болно" гэсээр Жиминийг үүрэн эмнэлэг рүү хурдлах нь тэр.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now