Сэтгэлээ илчлэлт

567 71 6
                                    

A/N: Миний өгүүллэгийг сайн дэмжиж өгнө гэдэгт итгэж байгаа шүү бас сэтгэгдэл үлдээвэл үнэхээр их баярлах байна бас вотэ сайн дараарай баярлалаа😊

"Хээе Юнги~ши зүгээр үү? Цонхигор харагдаж байх чинь"

"Жин хён та надад туслаач. Би үнэхээр байж боломгүй том алдаа хийчихлээ" гэсээр хоёр нүднээс нь нулимс урсаад эхлэхэд нь Юнгигийн нулимсыг харна гэж бодоогүй байсан Жонгүүг Намжүүн хоёрын эрүү нь мултрах шахав.

"Юу болоод гэнэт уйлаад унав даа. Нөгөө хад чулуу шиг хатуу хүн яагаав ямар хүн хүйтэн зүрхт Мин Юнгийг уйлуулж нус нулимстай нь хутгалдуулж чадав аа" гэж хэлэн Жин хөхөрсөөр хажууд нь суув.

"Ахаа би хайртай хүнээ гомдоочихсон. Байж боломгүй бүх адгийн үгсээ хайр найргүй цацаж орхисон. Дараа нь харамсахаа ч мэдэлгүй түүнийгээ өөрөөсөө холдуулчихлаа. Тэр үгсийг хэлж байхдаа би түүнийгээ яаж шархлах бол гэж огт бодоогүй" гэсээр Жиний цээжинд нүүрээ наахад

"Яагаад гомдоочихсын өөрөө хайртай байж" гэсээр Жонгүүг гайхширан хажууд нь суув.

"Та нар намайг мэднэ шүү дээ. Хүний цус ууж амьдралаа зогоодог над шиг адгийн амьтанд Тэхён шиг эрдэнийн чулуу тохирохгүй шүү дээ. Тэр миний дэргэд жаргаж чадахгүй. Өдөр болгон би түүний цусыг хүсэмжилнэ. Энэ үнэхээр эрсдэлтэй бас энэ хорвоо ертөнц гэй хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй" гэсээр нусаа татан нөгөө хэд рүү харвал яг л сүнс харсан юм шиг таг гөлөрчихсөн байв.

"Амьдралд ямар нэгэн золиос байх хэрэгтэй. Тэгж байж л бид аз жаргалтай амьдрахгүй гэж үү? Яагаад зүгээр л эрсдэл гаргаад хайрлаж болохгүй гэж. Чи бас чиний хайртай хүн байхад хэн ч юу ч гэж хэлсэн хэнд хамаатай гэж" Намжүүн ярьж дууссаныхаа дараа Жиний гараас атган инээмсэглэнэ. Харин Юнги Жонгүүг хоёр юм бодож байгаа бололтой доош харна.

"Юнги ахаа Тэхён гэлүү? Түүний найзыг Жимин гэдэг мөн биздээ" Жонгүүг цонх руу харан ийн хэлвэл

"Тиймээ мөн сая Жимин ирээд намайг яг алах гэж байсан шүү. Сургуулийн онц сурлагатан даруу төлөв хүүг тэгж уурлан чинээ бодоогүй яг л арслан барс шиг харин чи яаж таньдаг юм" гэсээр инээхэд Жонүүгийг ам нээхээс өмнө Жин

"Сайн залуу нь байгаа юм. Наадах чинь бас эргүүтээд байгаа хөлдүү толгойт. Өөрийнхөө сэтгэлийг ойлгодоггүй маанаг амьтан" гэсээр шогшрох аж.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now