Цөхрөл

578 66 7
                                    

Jimin's P.O.V

Жонгүүгтэй ярилцсан өдрөөс хойш бид дахиж уулзаагүй. Миний амьдралд гэнэт гарч ирээд гэнэт алга болдог тэр залуу миний сонирхолыг маш ихээр татаж байсан юм. Тэрнээс илүүтэйгээр мэдэхийг хүссэн нэг зүйл-

Тэр яаж хүмүүсийн бодлыг уншдаг юм бол?

"Хөөе Чимчим юу бодоод суучихав аа наад дэвтэр дээрээ юу сараачаад байгаа юм" гэсээр Тэхён дэвтрийг нь булааж аваад харсан даруйдаа маш чангаар инээх нь тэр. Бодол дундаа живчихсэн байсан би гэнэт цочин нүдээ бүлтийлгэн харвал

"Би чамайг мэдээд байсан юмаа. Жон Жонгүүг гээд тэр залууд чи дурлачихсан тийм биз. Би ч үнэхээр анзаараг сайтай золиг шүү" гэсээр миний нурууг цохин инээд нь чангарч эхлэв.

"Ч.чи юугаа солиороод байгаа юм. Алив наад дэвтэр аваад ир. Хичээлээ хийж байхад хүнд саад болоод байх юм" гэсээр нүүр минь улайн Тэхёнаас дэвтэрээ булааж авах гэж хичээнэ.

"Чим чиний нүүр улайгаад байна шдээ. Үнэн юмыг юунд нь үгүйсгээд байгаа юм бэ? Миний найз зүгээр л хүлээн зөвшөөр" гэсээр дэвтрийг минь улам өндөрт өргөж байлаа.

"Заа тиймээ тийм хүлээн зөвшөөрчихлөө. Одоо миний дэвтрийг өг" гэсээр гараас нь шүүрч аваад дэвтрээ нээж үзвэл Жонгүүгийн нэр дүүрэн байх аж.

"Би ч солиорч гүйцэж байгаа юм байна л даа. Танихгүй хүнд сайн болоод яг галзуурчихаж. Тэтэ одоо би яах вэ? надад туслаач"

"Шууд явж очоод үнсчих. Нэг биш шүү нэлээд хэд. Тэгээд л болоо. Хэрвээ тэр чамд сайн бол адил хариу барина харин үгүй бол"

"Намайг харааж зүхнэ. Чи зүгээр л явж очоод сэтгэлээ шархлуул гэж хэлж байгаа юмуу. Тэрнийг ямар хүн сонирхдогийг нь ч мэдэхгүй байж зүгээр л очоод сэтгэлээ илчлэх биш бүүр үнсэх болж байна уу? Заа болыдоо чи минь тэгснээс зүгээр мөрөөрөө явж байсан минь дээр" гэж хэлэн ширээний ард суун хичээлээ хийж эхлэв.

"Ингэхэд чи Юнги хёныг яах гэж байна даа"

"Найз нь үнэхээр шантарч байгаа болохоор мартахаар шийдсээн бас сургуулиасаа гарахаар болсон их олон хоног бодож байж гаргасан шийдвэр" гэж хэлэн орон дээр минь суухад

"Юуу?? Чи галзуураа юу? Яаж сургуулиасаа гарна гэж ярьдаг байна аа" гэсээр бичиж байснаа орхин Тэхёны урд очоод "Чи яаж энэ сургуульд орж ирлээ. Чиний хүссэн мэргэжил байхад яаж ганц хүний төлөө орхиж чадна гэж ярьдаг байна аа. Аав ээж чинь юу гэх болж байна бас надтай ч ярилцалгүй ийм шийдвэр гаргачихдаг" их л уурлангуй хөмсгөө зангидна.

"Уучлаарай Жимин аа гэхдээ чи мэдэхгүй байна шүү дээ. Сургууль даяараа намайг гэй гэж ад үзэж байхад би яах юм. Олон хоног тэссэн надад хэцүү байна шдээ. Хайрласныхаа төлөө бүх хүмүүст ад үзэгдэж хайртай хүндээ хүртэл муугаар хэлүүлж байхад би чинь бас сэтгэл зүрхтэй юм байгаа биздээ. Үнэхээр шантарч байна одоо хангалттай байх. Би шийдвэртэй бат зогсох болохоор шийдвэрийг минь хэн ч өөрчилж чадахгүй" гэж хэлэхдээ гомдлын нулимс унагаж байв. Харин би шүдээ зуун арай л гэж өөрийгөө барьж байлаа. Яг одоо ч хамаагүй гүйж гараад Юнгийг болгож тавимаар санагдаж байна.

Jungkook's P.O.V

"Жонгүүг~а надад туслаад гал тогооны өрөөнөөс бялуу зөөгөөд өгөөч" гэсээр Жин текний араас орилно.

"Заа одоохон Намжүүн ах ирээгүй юмуу. Та хоёр муудалцаагүй биздээ зүгээр үү?" гэсээр гал тогооны өрөө рүү орон ширээн дээр байх бялууг эхнээс нь зөөж эхлэв.

"Үгүй дээ бид хоёр зүгээр сайн байгаа цаадах чинь ойрхон гарсан. Ингэхэд чиний яриад байсан залуу юу болж байна даа та хоёр ахицтай юу"

"Бид хоёр тэр өдрөөс хойш дахиж уулзаагүй ээ бараг хоёр долоо хонох гэж байна надад ахиц гээд байх юм алга даа хэвэндээ л байна" гэсээр хэвийн байхыг хичээн мөрөө хавчин хэлэхэд

"Хах чи ч мөн үнэн ярив аа. Юундаа хүнд худлаа хэлээд байгаа юм. Миний чадварыг мартаа юу? Үнэн худлыг мэдэж үнэний талд бат зогсох. Ойрдоо бодол ч бас хагас хугас уншаад байгаа шүү" гэсээр жуумалзах нь тэр.

"Ахх таниас юм нууж чадах аа байх нь ээ. Заа яахав хэлье. Тэр өдрөөс хойш Жимин толгойноос гарахгүй байгаа. Яахав бодох тусам нэг тийм хачин мэдрэмж төрөхөөс бусдаар бол зүгээр л байна"

"Чи ч бас хулчгар гар юмаа. Очоод яриа өдөөд аятайхан сэдэв хөндөхөд яадаг юм. Намжүүнийг ирэхээр ирээдүйгээ харуул цаадах чинь одоо л өөрийнхөө чадварын учрыг олж байгаа" гэж хэлэн хөхөрсөөр гал тогоо руу орчихов.

Энэ үед Жимин сургуулийн зааланд байх бөгөөд уурандаа Юнгийг заамдсан байх нь тэр.

"Хөөе жаалаа үхэхийг хүсээгүй л бол намайг тавь. Хэн болчихоод ингээд байгаа юм" гэсээр их л уурсангүй хөмсгөө зангидан зогсоно.

"Чи намайг сайн сонс. Чиний хэн байх юу хийдэг чинь одоо надад огт хамаагүй. Харин миний найзын сэтгэлээр тоглодог чи ер нь хэн юм. Хүний сэтгэлээр тоглох тийм сайхан байна уу? Адгийн зан гаргаж, харааж зүхэх чамд тийм эрх байгаа юмуу? Тэхён чам шиг хүний үнэргүй новшоос болоод сургуулиасаа гарах гэж байдаг. Чи л энэ бүхэнд буруутай" гэж хэлэн хүчтэй нэг шанаадаад "Чамаас болж миний найз гадаад руу явах гэж байна. Чи түүний сэтгэлийг тэгж их шархлуулж юу ч үгүй болтол нь гишгэлээгүй бол. Тэр үед зүгээр л сэтгэлийн хүлээж авалгүй татгалзсан бол тийм шийдвэрийг миний найз гаргахгүй байсан юм. Муу новш амиа хичээсэн адгийн шаар. Чиний наад үнэр чинь хогийн пункрнээс ч дор үнэртэж байна" гэсээр хаалга хүчтэй саван гарахад Юнгигийн нүд нь томрон чихэнд нь сургуулиас гаран гадаад руу явах гэсэн үгнүүд л цуурайтаж байв.

Vampire Love Story/Complete/Where stories live. Discover now